Долоон баллын газар хөдлөлтийн бүсэд хоёр саяулаа амьдарч байна

2021-03-25, 10:53 Цаг үе 587 1
Долоон баллын газар хөдлөлтийн бүсэд хоёр саяулаа амьдарч байна

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаанаас харахад манай улсын хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш, 12 сум, суурин газар есөөс дээш баллын бүс нутагт оршиж байна. Харин долоогоос дээш балл бүхий газар хөдлөлтийн бүс нутагт хүн амын 86 хувь нь амьдарч байна гэсэн судалгааг хамгийн сүүлд буюу 2019 онд гаргажээ. ШУА-ийн газар хөдлөлтийн албанаас гаргасан статистикаар бол жилд дунджаар 60 орчим мянган удаа чичирхийлэл болдог аж. Үүнээс харвал урьдчилсан судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт үүсэх магадлал бүхий голомт идэвхжиж, магнитут нь 6.5-6.8 хүчтэй. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд 9-10 баллын доргилт үүсгэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргажээ.

Тэгвэл сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж, балл нэмэгдэж тэр хэрээр иргэдэд хүчтэй мэдрэгдэх боллоо. Хамгийн сүүлд гэхэд уржигдар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар 5.5 магнитудын газар хөдлөлт болов.

Гэтэл ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн судалгаанаас харахад Улаанбаатар хотын нийт барилгажилтын талбайн 25 хувь нь зургаан балл, 52 хувь нь долоо, 23 хувь нь найман баллын бүсэд хамрагддаг. Тодруулбал, зургаан  баллын бүсэд - Баянзүрх дүүргийн XII хороолол, Баянгол дүүргийн III, IY хорооллын зарим хэсэг, долоон баллын бүсэд- Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг бүхэлдээ, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн зарим хэсэг, найман баллынхад I, X хороолол,  Дунд гол,  Туул,Сэлбэ голын сав газар, Сонгинохайрхан дүүргийн Толгойтын хэсгийн газрууд ордог байна. Гэтэл газар хөдлөлтийн зургаан баллаас дээшхи тохиолдол сүүлийн 20 жилд 40 гаруй удаа болсон бол найман баллаас дээш хүчтэй газар хөдлөлт дөрөв болжээ. Магнитуд нь дөрөв хүрсэн газар хөдлөлт 2008 онд Хустай нуруунд, Батсүмбэрийн нутагт болон 2009 онд Улаанбаатар хотоос урагш Авдар уул орчимд болсон нь хотын оршин суугчдад мэдрэгдсэн нь нийслэлд газар хөдлөлтийн аюул ойрхон байгааг сануулж байна.

Манай улс 1960 оны эцсээс баригдсан барилгуудад газар хөдлөлтийг тооцож эхэлсэн боловч судалгаагаар газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг дааж чадах эсэх нь тодорхойгүй. Улаанбаатарт болзошгүй газар хөдлөлтийн улмаас нийт барилга байгууламжийн 70 гаруй хувь, хүн амын 5-6 хувь нь өртөх магадлалтай гэсэн судалгааг гаргажээ. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг, 120 хороогоор авч үзэхэд нийт барилгын 67 хувь нь тоосгон, үлдсэн хэсэг нь угсармал панелэн болон бусад төрлийн хийцтэй барилга эзэлж байна. 2007 оны тооллогын дүнгээс харахад нийт барилгын 4.6 хувь нь газар хөдлөлтийн нөлөөллийг тооцоогүй зураг төслөөр баригдсан байв.

“А” хэв шинжийн буюу тооцоогүй барьсан барилга байгууламжуудыг дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт 22,1 хувь, Чингэлтэйд 34.3 хувь, Сүхбаатарт 14.3 хувь, Хан-Уулд 9.9, Баянзүрхэд 5.4, Сонгинохайрханд 13.8 хувь байна. Хотын 2897 барилга байгууламжийн болзошгүй хүчтэй хэлбэлзлийг даах чанарын судалгаагаар ”сайн”-683, “муу”-2174 гэж гарчээ.

Мөн газар хөдлөлтөд тэсвэргүй 1961 оноос өмнө баригдсан 152 барилга, 1961-1973 онд баригдсан 111 барилга,  газар хөдлөлтөд аюултай 1961-1973 онд баригдсан 15 барилга, 1973-1987 онд баригдсан 89 барилга Улаанбаатар хотод байдаг гэсэн тооцоо гарсан байна. Болзошгүй хүчтэй хэлбэлзлийн үед Улаанбаатар хотын даац муутай угсармал, төмөр бетонон барилгууд нь хэв гажилтын түвшингийн хязгаараас хэтэрснээс нийтдээ бүрэн эдвэрч нурна гэж шинжээчид үзэж байгааг ч тайланд дурджээ. Түүнчлэн газар хөдлөлтийн гамшгийн үед Улаанбаатар хотын гүүрүүдийн 60 хувь эвдэрч нурах магадлалтай тул дэлхийн 30 гаруй орны туршлагаар богино хугацаанд угсардаг зөөврийн гүүр барих шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс иргэд мэргэжлийн байгууллагын анхааруулга сэрэмжлүүлгийг хүлээхээс илүү өөрсдөө мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага тулгарлаа. жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.Энэ хүрээнд жил бүрийн гуравдугаар сарын 24-ний лхагва гарагт тохиодог “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-өөр иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт дадлага, зөвлөгөө, зөвлөмж хүргэдэг уламжлалтай.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419