CAAK ӨНЦӨГ: Мэдээллийн дайн бидэнд хэрхэн нөлөөлөх вэ?

CAAK ӨНЦӨГ: Мэдээллийн дайн бидэнд хэрхэн нөлөөлөх вэ?

Орчин үеийн мэдээллийн дайныг тогтмол боловч үл мэдэгдэм байдлаар мэдээллийн орон зайн ямар ч цэг дээр, бусдын нутаг дэвсгэрийг хамран явуулж болдог ба энэ довтолгооны объект нь эсрэг талын цэрэг зэвсгийн удирдлагын компьютерийн сүлжээ, соёлын орон зай, хүмүүсийн ухамсар (далд ухамсар) байж улмаар удаан хугацааны турш үл анзаарагдана. Энэ бүхэн нь «халдан довтлогч»-ийг хамгийн бага гарз хохирол, зардал гарган бусдад нөлөөлж, ингэх далимдаа “соёлжиж иргэншсэн, энх тайванч” улс орон болж харагдах боломж олгоно.

Шинэ зэвсгийн орчин үеийн технологи ба дэлхийг хамарсан мэдээллийн нэгдсэн орон зай бий болж байгаа нь гадаадын цэрэг, тусгай албадын зүгээс «мэдээллийн операци» явуулах боломжийг олгож байна. XXI зуунд мэдээллийн дайны арга барил, арга замууд улам нарийн, мөн аюултай шинж рүүгээ орлоо. Өнөө үед мэдээллийн довтолгооныг төлөвлөн хэрэгжүүлж буй хүмүүс нь техник технологийн мэргэжлийн хувьд өндөр бэлтгэгдсэн байхын зэрэгцээ сэтгэл зүйн салбарын орчин үеийн мэдлэгээр өвч зэвсэглэжээ.

Шууд чиглэсэн суртал нэвтүүлгийн оронд олон нийтийг хамарсан ховс (гипноз) гарч ирсэн ба үүнд бүхэл бүтэн улс орон, ард түмэн нэрвэгдэж байна. Ийм үр дүнд хүргэх арга замууд нь хүн төрөлхтний түүхийн бүх цаг үеийн туршид үүсч, боловсронгуй болсоор одоо улам бүр төгөлдөршиж байна.

Орчин үеийн психотехнологийн гол онцлог бол ухамсрыг алгасан хүний сэтгэхүй, далд ухамсарт нөлөөлдөгт оршино. Үүнээс болж бид эргэцүүлэн бодож, логик (учир зүйн) үндэслэлтэй шийдвэр гаргаж чадахгүйд хүрэх ба энэ нь хүсэл зоригийн эрх чөлөөгөө алдаж байна гэсэн үг юм. Үр дүнд нь хүмүүсийн зан төлөв, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөл тэр битгий хэл эрүүл мэнд гээд бүх амьдрал маань бусдын хяналтанд орно.

МЭДЭЭЛЛИЙН СӨРГӨЛДӨӨН, МЭДЭЭЛЛИЙН ДАЙН

Мэдээллийн сөргөлдөөн, мэдээллийн дайн гэх мэт мэдээллийн орон зай дахь сөргөлдөөнд өөрийн гэсэн нэр томъёоны ойлголттой болох хэрэгтэй болжээ.

АНУ болон НАТО-гийн орнуудад 1990-ээд оноос эхлэн эдгээр нэр томъёонуудыг тодорхойлсон удирдамж бичиг баримт гарснаар уг салбарын судлаачид олонтаа ишлэл авч иржээ. Тэрчлэн мэдээллийн орон зай дахь сөргөлдөөний үйл явцыг нэг утгаар ойлгох нь ихээхэн хүндрэлтэй байгааг бас тэмдэглэх хэрэгтэй.

1996 онд АНУ-ын БХЯ-ны «Хяналт, удирдлагын системтэй хийх тэмцлийн номлол» гарч байлдааны үйл ажиллагаанд мэдээллийн дайныг хэрэгжүүлэх замаар эсрэг талын цэрэг ба иргэний хяналт, удирдлагын системтэй хийх тэмцлийн зарчмыг анх удаа тодорхойлсон. Энэ баримт бичигт зохион байгуулалтын бүтэц, төлөвлөлтийн дэс дараалал, журам, мэдээллийн операцийн явцыг удирдах болон сургалт, түүнчлэн энэ салбарын үндсэн ойлголтуудыг тодорхойлж өгсөн байна.

2006 онд «Мэдээллийн операци»[-ийн сургааль номлолын шинэчилсэн найруулгад байлдааны ажиллагаа явуулах шинэ хүрээ болох мэдээллийн хүрээ ба мэдээллийн сөргөлдөөнд хамаарах АНУ-ын Зэвсэгт хүчний үндсэн үзэл санаа тусгалаа олж, мэдээллийн операцийн зорилго, зорилтууд болон зарчмыг зааж өгчээ. Нэр томъёоны талаар АНУ-ын БХЯ-ны удирдлагын гол бичиг баримтууд болох ITU-T болон ISO-уудад болон ОХУ-ын холбогдох баримт бичигт дурджээ.

Мэдээллийн нөлөөлөл

Мэдээллийн нөлөөлөл бол мэдээллийн дайны бүрдэл хэсэгт ордог довтолгооны хэсэг бөгөөд үүнийг мэдээллийн операциар хэрэгжүүлдэг.

Мэдээллийн нөлөөлөл нь тухайн мэдээллийн урсгалыг хүлээн авч, боловсруулснаар заагдсан (урьдчилан төлөвлөж) бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлт оруулах зорилгоор дайралтын объект болон мэдээллийн систем, түүний бүрдэл хэсгүүдэд мэдээллийн урсгалаар нөлөөлөн үйлчилдэг мэдээллийн дайны гол сүйтгэгч хүчин зүйл юм.

Мэдээллийн нөлөөллийн объект бол удирдлагын хүрээнд хамаардаг болон хамаарах боломжтой мэдээллийн системийн бүрдэл хэсгүүдийн олонлог (цогц) ба мөн тухайн системд үл хамаарах боловч зорилгыг нь биелүүлэхэд дахин программчилагдах боломжит нөөц юм. Энэ нь дайсан этгээдэд эсрэг талын хүн ам, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сэтгэц, сэтгэл зүй бүрэлдэх нийгмийн санал бодол, шийдвэр гаргах систем гэж харагддаг тэр зүйл билээ.

Сэтгэл зүйн хүрээн дэх нөлөөллийн объект ба хамгаалалт гэдэг бол эсрэг талын ЗХ-ний бие бүрэлдэхүүн, хувь хүний сэтгэцийн байдал, шийдвэр гаргах болон олон нийтийн санаа бодлыг тодорхойлох систем юм.

Техникийн хүрээн дэх нөлөөллийн объект ба хамгаалалт – удирдлага, харилцаа холбооны системүүд, радио электрон хэрэгслүүд, программ хангамж, компьютерийн сүлжээнүүд зэрэг мэдээлэл – техникийн системүүд юм.

Мэдээллийн хүрээ бүр өөрийн онцлог шинжтэй бөгөөд өөрийн нөлөөллийн объект болон хөнөөн сүйтгэх арга хэрэгсэл байдаг. Мэдээллийн нөлөөллийн дараах хэлбэрүүд бий. Үүнд:

  1. ганцаарчилсан (цэрэг-улс төрийн тодорхой удирдагчид болон бусад);
  2. бүлгийн (олон нийт, цэргийн хүчний бие бүрэлдэхүүн).
  3. Мэдээллийн нөлөөллийн хэрэгслүүд нь хөнөөх шинж чанараараа:
  4. өндөр нарийвчлалтай нөлөөлөл (тодорхой хүн, нийгмийн сонгогдсон хүрээ, мэдээлэл – тооцооны сүлжээний тодорхой эх үүсвэр, хэсэг г.м);
  5. цогц нөлөөлөл (тодорхой бүс нутгийн бүх хүн ам, түүнчлэн мэдээлэл – харилцаа холбооны дэд бүтэц) гэж ангилна.

Энэ үед мэдээллийн нөлөөллийн төрөл (хэлбэр) нь:

(1) хөнөөн сүйтгэх;

(2) төөрөгдүүлэн гажуудуулах (манипуляци);

(3) хааж хязгаарлах (блок) байж болно.

Мэдээллийн нөлөөллийн хөнөөх түвшин нь – мэдээлэл нөлөөллийн объектын тухайн хэсэг нь устгагдах эсвэл хязгаарлагдан хаагддаг, эсвэл эсрэг талынханд ашигтай байдлаар, өөрийн системд харш зорилгод (зорилгыг биелүүлэхээр) ажилладаг байдлаар тодорхойлогдоно.

Мэдээллийн нөлөөллийн дараах үндсэн арга замууд байдаг:

(1) дайны үед төр засаг болон цэргийн удирдлагын дэд бүтцийн бүрдэл хэсгүүдийг дарамт шахалтад оруулах (удирдлага, командлалын төвийг устгах г.м);

(2) мэдээллийн болон теле харилцаа холбооны системийн бүрдэл хэсгүүдэд радиоэлектрон нөлөөлөл үзүүлэх;

(3) холбооны шугамаар дамжиж байгаа мэдээллийн урсгалыг олзлон авах, шифр тайлан унших замаар, мөн нууц цацруулалт, мэдээлэл олж авах тусгай техник хэрэгсэл ашиглан тагнуулын мэдээлэл олж авах;

(4) мэдээллийн нөөц санд зөвшөөрөлгүй халдан орж, улмаар эдгээр мэдээллийг (эсрэг талын харилцаа холбоо, мэдээллийн системийн хамгаалалтын системийг программ хангамж – аппарат хэрэгсэл ашиглах замаар) гажуудуулан өөрчлөх, устгах, эсвэл эдгээр системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах;

(5) хүн ам болон шийдвэр гаргагч этгээдүүдийн дүгнэлт хийх, санаа зорилго, чиг хандлагад нөлөөлөхийн тулд эсрэг талын мэдээллийн шугам, эсвэл глобаль (дэлхий нийтийн) шугамд нэгэн талыг баримталсан (туйлширсан) мэдээллийг бий болгох, өргөнөөр тараах;

(6) сонирхож буй мэдээ, мэдээллийг холбооны хамгаалалтгүй шугамаар дамжих болон ил хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс олж авах, боловсруулах гэх мэт.

Эх сурвалж: Politico

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419