Хүүхдэдээ халаасны мөнгө өгөх ухаан

Хүүхдэдээ халаасны мөнгө өгөх ухаан

Хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалаг зарцуулах төдийгүй санхүүгийн мэдлэг боловсролыг гэр бүл болон нийгэмд хуваалцах зорилго бүхий “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд “Суралц, хуримтлуул, өсгө” уриан дор нээлтийн арга хэмжээгээ цахимаар зохион байгууллаа. Гурван долоо хоногийн турш үргэлжилж, 4-р сарын 12-нд өндөрлөх тус аяны хүрээнд бэлтгэсэн зөвлөмжийг танилцуулж байна.  

1. Халаасны мөнгө гэж юу вэ?

Хүүхдүүд ихэвчлэн 7-17 насандаа анх мөнгөтэй харьцах буюу санхүүгийн харилцаанд орж эхэлдэг. Энэ үеэс эхлэн хүүхдэдээ санхүүгийн тухай мэдлэг, ойлголтыг зөв, цэгцтэй сургах нь чухал. Үүний тулд та тэдний хэрэгцээнд тохирсон халаасны мөнгө өгч эхлэх хэрэгтэй. Энэ нь хүүхдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуулах, хэрхэн зөв зарцуулах, хадгалах зэрэг санхүүгийн чухал ойлголтууд болон сахилга баттай болоход ихээхэн тус болдог.

2. Хүүхдэд хэзээ халаасны мөнгө өгөх нь тохиромжтой вэ?

Хүүхдэд хэдэн настайд нь халаасны мөнгө өгөх нь тохиромжтой тухай албан ёсны хариулт байхгүй ч таны хүүхэд дараах зүйлсийг ойлгож, энэ сэдвийн хүрээнд ярилцаж байвал халаасны мөнгө өгч эхлэх боломжтой юм.

Үүнд:

  • Ямар нэг зүйл худалдан авахын тулд мөнгө төлдөг;
  • Мөнгө үрэхээс илүү хадгалах нь чухал;
  • Өнөөдөр бүх мөнгөө үрээд дууссан бол дахин халаасны мөнгө өгөх хүртэл мөнгөгүй байх болно;

3. Хэр хэмжээтэйг өгөх вэ?

Энэ нь тухайн өрхийн орлого, хүүхдийн нас болон бусад хүчин зүйлсээс хамааран эцэг эхчүүдийн өөрсдийн шийдвэр юм. Хамгийн гол нь хүүхдэдээ хэд хоногт хэдэн төгрөг өгөх вэ гэдгийг тодорхой байлгах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд өөрөө мөнгөө хэрхэн зарцуулах болон хэдийг нь хадгалах вэ гэдгээ төлөвлөж чаддаг болно.

4. Хариуцлага ба оролцоо

Зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ мөнгөний үнэ цэнийг ойлгуулах, ажилд сургах үүднээс халаасны мөнгө авахын тулд гэрийн ажилд туслах хэрэгтэй гэсэн болзол тавьдаг. Жишээлбэл: Хүүхэд тань амралтын өдрүүдэд өөрт тохирсон гэрийн ажил (тоос арчих, шал угаах, хувцас угаах гэх мэт) хийснээр ирэх долоо хоногийн халаасны мөнгөө бүрэн авах эрхтэй болно.

5. Ач холбогдол

Хүүхдэд халаасны мөнгө өгөх нь олон талын ач холбогдолтой. Учир нь хүүхэд өөрийн мэдлийн мөнгөө зөв зохистой зарцуулснаар сахилга баттай байх, төлөвлөх зэрэг ур чадварт өөрийн хэрэглээнд тулгуурлан суралцдаг байна.

Үүнд:

  • Мөнгөний үнэ цэнэ;
  • Хөдөлмөрийн үнэ цэнэ;
  • Зохистой зарцуулалт;
  • Хадгалах чухал;
  • Зээлсэн мөнгөө эргэн төлөх;

6. Танд л гэж хэлэхэд

  • Та яагаад халаасны мөнгө өгч байгаа болон юунд зарцуулах боломжтойг тайлбарлаж өгснөөр таны хүүхэд зөв зарцуулахад суралцана. Яг л дэлгүүрээс бараа авахад хэрэглэх заавартайгаа ирдэгтэй ижил.
  • Хүүхдэдээ халаасны мөнгөний хэдэн хувийг хадгалах, аль хэсгийг нь амттанд зарцуулах тухай зөвлөгөө өгөөрэй. Магадгүй энэ тухай хамтдаа төлөвлөгөө гаргаж, тэмдэглэл хөтөлсөн ч болно шүү дээ. Энэ нь та хоёрыг хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломж ч болж мэдэх юм.
  • Хэрэв таны хүүхэд сар бүр авдаг тогтсон мөнгөнөөсөө илүүг хүсвэл, та яагаад түүнд зээл өгч болохгүй гэж? Гэхдээ мэдээж эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр тохироорой. Ингэвэл хүүхэд тань мөнгө зээлэх болон хэрхэн эргэн төлөх тухай ойлголттой болж, санхүүгийн харилцаанд суралцах юм.

7. Онцлох үйлчилгээ

Хүүхдэд зориулсан олон төрлийн санхүүгийн үйлчилгээг банкууд санал болгодог. Тухайлбал, ХААН Банкнаас эцэг эхчүүд, хүүхдэд зориулсан Teen картыг онцолж байна. Та энэхүү картыг хүүхдэдээ авч өгснөөр Teen багцын үйлчилгээнүүд болон хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой.

Үүнд:

  • Хадгаламжийн дэвтэр үнэ төлбөргүй нээлгэх;
  • Teen лояалти хөтөлбөр, хөнгөлөлт урамшуулалд хамрагдах;
  • “Ухаалаг мэдээ үйлчилгээ” ашиглан гүйлгээний мэдээлэл авахад нэмэлт төлбөргүй;
  • ХААН Банкны АТМ-аар гүйлгээ хийхэд хураамжгүй;

Та хүүхдэдээ зориулан Teen багцыг авч өгснөөр мөнгөний зарцуулалтыг нь хянахаас гадна санхүүгийн боловсролд нь томоохон хөрөнгө оруулалт болно. Мөн цар тахал нүүрлэсэн үед бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалах боломжтой.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419