Халдашгүй эрхэд “халдсан” хяналтын камерын нууц

2021-03-24, 09:59 Нийтлэл 1,047 1
Халдашгүй эрхэд “халдсан” хяналтын камерын нууц

Орц, хонгил, цахилгаан шат, дэлгүүр, ажил, гэрийнхээ үүдэнд гээд хаана байхаас үл шалтгаалан зүс царай, овог нэр, албан тушаал, ажил мэргэжил, тэр ч бүү хэл, ар гэрийнхнийхээ хамт олон нийтийн “олз” болдог цагт бид амьдарч байна. Тодруулбал, иргэдийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх зорилгоор суурилуулсан хяналтын камеруудын бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд ил болгодог байтал хэн дуртай нь задруулж, хүний эрхэд халдаж, хувийн нууцыг нь дэлгэн, дуулиан шуугиан тарьсан явдал сүүлийн үед цөөнгүй гарлаа. Хэдхэн хоногийн өмнө замын цагдаагийн энгэрийн камерын бичлэг олон нийтэд ил болсон.

Тодруулбал, биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх хэрэгт холбогдоод буй Б.Баасанцогт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарыг хөл хорионы үед автомашинаар зорчиж явахад нь замын цагдаа саатуулсан бичлэг олон нийтэд цацагдсан. Эл асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн энгэрийн камерын бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр ил болгодог.

Хэн энэ бичлэгийг “цацсан” талаар албан шалгалт хийж байна” гэж мэдэгдсэн.

Үүнээс сарын өмнө буюу хоёрдугаар сарын 20-нд Б.Баасанцогт, Х.Идэр болон хууль, шүүхийн нэр бүхий албан тушаалтнуудын ёс бус бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Тэдэнтэй холбоотой хоёр ч бичлэг ойрхон хугацаанд задарсан нь хэн нэгний санаатай үйлдэл гэж үзэх хүн цөөнгүй байна. Хамгийн гол нь прокурорын зөвшөөрлөөр л ил болгох боломжтой бичлэгийг цахим орчинд байршуулж байгаа нь хэнд ч ийм зүйл тохиолдож болзошгүйг харуулав. Хөл хорионы үед олуулаа нэг доор цуглаж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэрэгт холбогдсон хууль, шүүхийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын увайгүй үйлдлийг илчилсэн нь сайшаалтай ч нөгөө талаар Үндсэн хуульд заасан хүний халдашгүй эрх гээч зүйл үгүй болов. Эл хэргийг цагдаагийн байгууллагынхан мөрдөж, шалгах байтал эхлээд олон нийтээр “шүүлгэдэг” явдал бий болж буйг зарим хуульч анхааруулсан юм.

Мөн өнгөрсөн амралтын өдөр эмэгтэйчүүд нэгнээ дээрэлхэж, зодож, гар, хөлөө үнсүүлж буй бичлэг цахим орчинд түгсэн.

Тэдгээр эмэгтэй иргэн Э-г дээрэлхэж буйг хуулийн байгууллагынхан тогтоосон бөгөөд хэргийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Харамсалтай нь, зодож, дарамталж буй эмэгтэйчүүд бус, хүчирхийлэлд өртсөн бүсгүйн нүүр царайг уг бичлэгт маш тод гаргасан байв. Энэ нь хохирогчийг хохироосон, түүний нэр, төрд халдсан хэрэг боллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13-т хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөхийг хориглоно гэжээ. Мөн Иргэний хуульд иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зохицуулалт бий. Тус хуулийн 21.5-д “Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь нууцад халдсан үйлдэл. Энэ талаар хуульч О.Мөнхсайхан “Манай улсад хамгийн муу хамгаалагдсан эрх бол хувийн халдашгүй байдал. Үүнийг засаж сайжруулахын тулд нууцаар мөрдөн шалгах зэрэг эрхэд халдах үйлдлийг шүүхээр хянуулж, нарийн журамлаж, хуульчлах хэрэгтэй” гэв.

Манай улс 2010 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээлээр гудамж, зам, талбай, олон нийтийн газарт теле хяналтын системийг үе шаттайгаар суурилуулжээ. Энэ хугацаанд нийт 6686 хяналтын камер суурилуулсны 3311 нь нийслэлийн “нүд, чих” болдог. Энэ нь цагдаагийн байгууллага нийслэлийн суурьшлын бүсийн 17.8 хувийг хяналтдаа авсан гэсэн үг аж. Гэхдээ дээрх 6686 хяналтын камерын 1251 нь дүрсний шаардлага хангахгүй, 2470 нь огт ажилладаггүйг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Тухайн хяналтын камерыг арчилж тордох “эзэн” байдаггүй, засвар, үйлчилгээний зардлыг төсөвт тусгадаггүйгээс эвдэрч, ашиглах боломжгүй болдог гэнэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод хяналтын камер нэртэй ч нэдэр дээрээ ажилладаггүй “хог” олон болжээ. Уг нь хулгайч, дээрэмчин, гэмт этгээдийг хяналтын камераар илрүүлэх ёстой. Гэтэл бодит байдалд олон нийтэд дуулиан шуугиан тарьсан, хэн задруулсан нь үл мэдэгдэх бичлэгүүд ар араасаа хөвөрсөөр. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний буруутай үйлдлийг илчилж, түүнийг нь дүрс бичлэгээр гарцаагүй нотолж, хариуцлага хүлээлгэж буй нь сайшаалтай ч энэ нь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан улсад хүнлэг бус байдлыг дэвэргэсэн нэг хэлбэр хэмээн хуульчид хэлж байна. Хэрэв ямар нэгэн зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байвал цагдаа, шүүх, хяналтын байгууллагынхан л мөрдөж мөшгөх, шалгах үүрэгтэйг тодотгосон. Орцонд хог хаясан эмэгтэйн бичлэгийг ч түмэнд түгээж орхих. Энэ мэдээж буруу үйлдэл. Гэхдээ эхлээд өөрт нь анхааруулж, хэлэхээсээ өмнө олон нийтийн “эрүү шүүлт”-д оруулж, цахим орчинд “барьж идэх” нь бахтай сайхан байдаг бололтой. Бүр шүүх, хяналтын байгууллагынхнаас урьтаад яллаж, гэмт хэрэгтэн болгочихдог гажуудал үүсээд удлаа. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд “…хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно” гэж заасан байдаг.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд дэвшилт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэхээр болсон. Олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх зорилгоор гудамж, талбай, автобусны буудал, авто зам зэрэгт теле камерын хяналтын цэгийг нэмэгдүүлэх зорилго тавиад буй. Өөрөөр хэлбэл, улсыг нийтэд нь тольдохын тулд суурьшлын бүсийн 5008 цэгт 20 032, аймгийн төвүүдэд 13 356 камер нэмж суурилуулах шаардлагатай гэсэн тооцоо гаргасан билээ. Ингэхдээ иргэдийг царай, үйл хөдлөлөөр нь таньдаг “ухаалаг” камер суурилуулна гэж байв. Үүнийг хүний эрхийн чиглэлээр ажилладаг хуульч, мэргэжилтнүүд эсэргүүцсэн бөгөөд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хамгаалах хэрэгтэй гэж байлаа. Хэдийгээр царай таних төхөөрөмж суурилуулахгүй гэж холбогдох байгууллагын албан тушаалтнууд мэдэгдсэн ч “дэвшилт технологи” гэж чухам юуг хэлж буй нь одоогоор тодорхой бус хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, өдгөө камерын бичлэгүүдийг хэн дуртай нь задруулж, хүний халдашгүй эрхэд халдсаар байхад ухаалаг “нүд”-нүүдтэй болчихвол гэмт этгээдтэй төстэй царай, үйлдэл гаргасан гэмгүй нэгнийг хохироох вий гэсэн хардлага дагуулж буй нь нууц биш. Тиймээс теле камерын үйл ажиллагаа, арчилгааг хэн хянах, хэрхэн санхүүжүүлэх талаар Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон байна. Монгол Улсыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу бол дөрвөн жилийн дараа гэхэд нийслэл, орон нутаг нийт 30 гаруй мянган камертай болох нь. Тэр хэрээр хүний халдашгүй эрх, хувь хүний нууцыг хамгаалах хууль зүйн орчноо сайтар бэлдэнэ гэж найдъя.

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419