Энхтайваны гүүрийг хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаа, тусламжийн хүрээнд БНХАУ-ын төмөр замын анги нэгтгэл, Чайна констракшн барьж ашиглалтад оруулсан. 1958 онд ашиглалтад оруулснаас хойш 63 жил өнгөрчээ. Өдгөө гүүрийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж, БНХАУ-ын талтай ярьж, зургаан эгнээ болгон өргөтгөж, явган хүн, дугуйн замтай зураг төсөл гаргажээ. 350 орчим метр уг гүүрэн байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш дорвитой засвар хийгээгүй, өнгө засах маягтай будаж, арчилсан. Тиймээс зураг төсөл гаргаж бүрэн шинэчлэхээр ийн төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()