Цэц: Х.Баттулга нэр дэвших эсэх асуудлаар үүсгэсэн маргааныг хүчингүй болгов
ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан болж, ҮХЦ-ийн гишүүн Д.Солонгын иргэний ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн маргаан үүсгэх тогтоолыг хэлэлцэж, хүчингүй болгожээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд хуульч, Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нарын дөрвөн иргэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүйг хуульд тусгах ёстой хэмээн маргаан үүсгэсэн байдаг. Тэдний зүгээс “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй” байх шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй орхигдуулсан утгатай мэдээллийг өгсөн юм. Харин Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго энэ асуудлаар маргаан үүсгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл гаргуулах хүсэлт гаргасан. Мэдээлэл гаргуулах хүсэлтийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Үндсэн хуулийн Цэц дээр очиж, тайлбар хүргүүлсэн байдаг.
Харин Цэцийн бага суудлын хуралдаанаар маргаан үүсгэсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Эх сурвалж:www.polit.mn