Сая төгрөг олоод эзэнд нь өгсөн М.Чинхүслэн, Г.Цэнд-Аюуш: Бид ангийнхаа, сумынхаа хамгийн бахархалтай хүүхдүүд болсон

2021-03-22, 16:43 Цаг үе 689 1
Сая төгрөг олоод эзэнд нь өгсөн М.Чинхүслэн, Г.Цэнд-Аюуш: Бид ангийнхаа, сумынхаа хамгийн бахархалтай хүүхдүүд болсон

Увс аймгийн Хяргас сумын дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Мөнхжаргалын ЧинхүслэнГансүхийн Цэнд-Аюуш нар нэг сая төгрөг олж эзэнд нь хүлээлгэн өгсөн сайн мэдээ цахим орчинд түгсэн нь олны талархлыг хүлээгээд байгаа юмИнгээд тус сурагчдтай ярилцсанаа хүргэе.


-Сайн байцгаана ууТа хоёрыг сая төгрөг олоод эзэнд нь хүлээлгэж өгсөн хэмээн цахим орчинд шуугьж байна. “Од” болсноо мэдсэн үү?

-Манай сумынхан болоод таньдаг найз нөхөд, аав ээж, ах дүү нар маань бид хоёрыг “од” болсон байна гэж хэлсэн. ( Инээв)

-Ямартаа ч “од” болсноо мэдсэн юм байнаЯмар сэтгэдэл төрж байв?

-Хүнд сайн зүйл хийвэл хариу нь үргэлж ирдэг хэмээн аав ээж, багш нарын минь хэлж сургасан нь үнэн юм байна гэж бодсон. Бид хоёр хүний санаандгүй гээчихсэн мөнгийг олоод шударгаар буцаан өгсний хариуд олон хүний талархлыг хүлээсэн. Тааралдсан хүн бүрээсээ магтаалын үг сонсох маш сайхан байсан.

-Та хоёр яг хаашаа явж байгаад тэр мөнгийг олсон юм бэ?

-Бид хоёр хичээлээ тараад таньдаг ахынхаа дэлгүүрээс зайрмаг авч идсэн. Зайрмагаа аваад дэлгүүрээс гараад явж байтал боодолтой мөнгө газарт байхыг харсан. Маш их гайхсан. Эргэн тойрноо хартал мөнгө хайж байгаа хүн харагдаагүй. Тиймээс мөнгийг аваад таньдаг хүнийхээ дэлгүүрт оруулж өгөхөөр шийдсэн. Хэн мөнгөө гээснийг нь мэдэхгүй ч том хүмүүст хүлээлгэн өгвөл эзэн нь удахгүй олдох болов уу гэж бодсон.

Яг хэдэн төгрөг байгааг нь мэдсэн үү?

-Мөнгийг олох үедээ хэдэн төгрөг гэдгийг тоолж үзээгүй. Харин дэлгүүрийн ахад оруулж өгөөд хамтдаа тоолцгоосон. Тавин ширхэг 20 мянган төгрөг буюу нэг сая төгрөг олсон.

-Хэр хугацааны дараа эзнийг нь мэдсэн бэ?

-Үдээс хойш нь манай нутгийн хүн мөнгөө гээснээ мэдсэн юм билээ. Тэгээд банк, гэр хоёрынхоо дунд хайж байгаад мөнгийг нь үлдээсэн ахаас очиж мөнгөө авсан байсан. Бид хоёрт “Маш их баярлалаа. Ямар азаар та хоёр олоо вэ. Өөр хүн олсон бол надад эргүүлж өгөхгүй л байсан болов уу” гэж хэлсэн. Тэгээд бид хоёрт тус бүр 30 мянган төгрөг өгч баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн. Мөнгөө олж авсан хүнийг чин сэтгэлээсээ баярлахыг нь хараад өөрсдөөрөө бахархсан.

-Та хоёрыг сайн үйл хийсний дараа эргэн тойрныхон нь хэрхэн үнэлсэн бэ?

-Бид хоёр хоёулаа Оюунгэрэл багштай 4а ангид сурдаг. Бид одоогоор гэрийнхээ, ангийнхаа, сумынхаа хамгийн бахархалтай хүүхдүүд болчихоод байгаа. Ангийнхаа бүр баатрууд болсон. Сургуулийн багш нар, захирал бүгд баяр хүргэж, сайн үйлс хийснийг минь магтахад маш сайхан санагдсан. Цаашид улам их сайн үйлс хийх урам зориг авсан (Инээв). Бид ч гэсэн санаадгүй байдлаар бал, дэвтэр, мөнгөө хаана гээснээ мэдэхгүй хаячихаараа маш их харамсдаг. Заримдаа томчуудад загнуулна. Харин хэн нэг нь хаясан зүйлийг минь олчихоод эргүүлэн өгөхөөр маш их баярладаг. Тиймээс тэр их мөнгөө хаячихсан хүн яасан их сандарч, харамсаж байгаа бол оо гэж бодсон.

-Коронавирусийн халдвараас шалтгаалаад танхимаар нэлээд удаан хичээллээгүй шүү дээОдоо танхимаар хичээл ороод эхэлчихсэнСэтгэгдэл ямар байна?

-Танхимаар хичээл орохгүй байхад муухай байсан. Ангийнхаа найзуудыг, багш нараа, сургуулийнхаа анги танхимыг маш их санасан. Харин саяхнаас танхимаар хичээллээд эхэлсэн болохоор маш сайхан байгаа. Өдөр бүр ангийнхантайгаа уулзаад хичээлээ ч сайн ойлгож байгаа. Манай сургуулийн орчин маш гоё, тохилог. Тиймээс өдөр бүр сургуульдаа явах сайхан байдаг.

-Цахимаар хичээл орж байхад хичээлээ хэр сайн хийсэн бэ?

-Сайн хийсэн. Заримдаа хийхгүй байх тохиолдол бас байсан. Гэхдээ цахимаар хичээллэснээс танхимаар хичээллэх нь илүү гоё байгаа. Тиймээс коронавирус хурдан арилж, дахин гэрээсээ хичээлээ хийхгүй байгаасай л гэж бодож байна.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419