Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Түүх сөхвөл Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрч байв.
Тэд "Салют-6" сансрын станцтай холбогдон сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсон байна.
“Союз-39” 1981 оны гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газарджээ.