“Цас, мөсний орон”-д амьдрагсдын зовлон

“Цас, мөсний орон”-д амьдрагсдын зовлон

Халтирч унаад бэртчих вий, халиатай, нимгэн мөстэй хэсэгт гишгэчихгүй юм сан гэж болгоомжлохдоо яг л оцон шувуу шиг эв хавгүй, бээцгэнэн алхана. Арай аюул багатай санагдах тул айлын хашаа, зайрмагтсан усны зах хөвөөг бараадан явсаар гудамжны төгсгөлд ирлээ. Дахиад л нэлийсэн ус, овоолсон шороо, мөс үргэлжилнэ. Ерөөс энэ хавийн айлууд хотын хамгийн том мөсөн гулгуурын талбайд төвхнөчихсөн гэлтэй харагдах аж.

Дуу дуугаа авалцан хуцах нохдын чимээнээс сүрдэхийн зэрэгцээ норсон гуталдаа санаа тавин зогсох зуурт нэгэн залуу биднийг гүйцэн ирэв. Онцлог нь тэр маш сурамгай, хурдан явна. Өөрийгөө тэндхийн уугуул оршин суугч гэж танилцуулсан залуу “Наадах чинь юу ч биш. Намайг дагаад яв. Жинхэнэ сюрприз барина, амьтны ертөнцөд аваачна” гээд бидэнд замчлав. Хүйтэн байна шүү гэхэд “Болоогүй л байна даа, та нар” гэж тохуурхав. Явахад хэцүү юм хэмээхэд “Харин ч гайгүй” гэж даапааллаа. Ойр зуурхныг ярьж явсаар түүний хэлсэн “амьтны ертөнц”-д ирлээ.

Ийм асуудалтай нүүр тулсан айлуудыг “Өөрсдөө үер усны аман дээр ирж суурьшчихаад…” гэж буруутгах хандлага нийгэмд түгээмэл.

Мөсөнд суусан саарал “Тоёота Приус”-ийг татаж гаргахаар хэдэн залуу үзэж тарж байна. Зарим нь татлагыг нь бөхөлж, зам дагуух мөс, чулуунуудыг зайлуулах аж. Нөгөө хэсэг нь “Зогс, яв, баруун, зүүн” гэх мэтээр жолоочид зааварчлан, зөвлөж байгаа харагдав. Тэдний нэг нь “Цаг гаруй ноцолдож байж арай гэж гаргалаа. Зам мэдэхгүй жолооч нар ийшээ (халиа гүйсэн зам) орчихдог юм. Их хэцүү” гэж хэлж дуусахтай зэрэгцээд цаад талынх нь залуу “Үнэндээ л бид “амьтан болж” байна. Мөс нүдсээр өдөр өнгөрөх юм. Тайван амьдрах арга алга. Хороо хорины хэдэн юмнуудыг энд авчирч, ажиллуулах юм сан. Арга барагдлаа” гэж шогшров. Холбогдох хүмүүст хандав уу хэмээн лавлахад “Хэлээд, хандаад нэмэргүй. Жаахан шороо авчирч асгачихаад л явчихдаг. Хэд хоногийн дараа эргээд л зовлон эхэлдэг” гэв.

Сүхбаатар дүүргийн XX хорооны нутаг, Цолмонгийн хэсгийн 13 дугаар гудамжинд оршин суудаг залуус ингэж ярилаа. Ойр хавь нь нэлэнхийдээ усанд автаж, мөсөн гулгуурын талбай мэт болжээ. Арга ядахдаа амьтны ертөнц гэж нэрлэсэн гэнэ. Өглөө ажилдаа явах, орой гэрийнхээ бараа харах нь тэндхийнхний хувьд хүндхэн даваа болсныг хэлэв. Эд хөрөнгөө сүйдлэхгүй гэсэн зарим нь машинаасаа түр хугацаанд татгалзсан гэнэ. Гутлаа норгохгүй гэсэндээ гялгар уутаар бамбай хийдэг аж. Учрыг нь мэдэхгүй жолооч нар зам дөтлөх гэж хазайгаад, “мөсөн талбай”-н энд тэнд суучихдаг юм байна. Эцэстээ тэр хавийнхнаас тусламж хүсэж, аль завтай, боломжтойг нь дайчилдаг гэх.

Эл хорооны нутагт байх нэгэн нарийхан булаг хавар газар гэсмэгц л оршин суугчдаа ийнхүү сандаргах болсон гэнэ. Булгийн эх бүхий газраас их хэмжээний ус ундарч, ойр хавийг бүрхсэнээр нийтийн эзэмшлийн зам, талбай, айлуудын хашаанд халиа, дошин үүсэж, нөхцөл байдал хүндэрчээ. Цаг агаар үл ялиг дулаарахад л тэр хавийнхан хуугааараа шар усны үерт автах эрсдэл үүсжээ.

Оршин суугчдын олонх нь үүнийг байгалийн үзэгдэл гэж үзэж буй бол Б.Доржгочоо өөр бодолтой. Тэрбээр “Энэ хавь хөдөө, зуслангийн бүс байхаа больсон. 2015 оноос хойш хэдэн зуун айл шинээр суурьшлаа. Үүнээс болоод хөрсний ус их хэмжээгээр нэвчиж, ундарч байна. Өмнө нь ийм байгаагүй. Сүүлийн гурван жил ийм байдал давтагдлаа. Газар шорооны ажил гээд булгийн эх хавьцаа баахан элс асгасан нь бас нөлөөлсөн” хэмээн ярив.

Аюулгүй орчинд, тав тухтай амьдрах эрх нь зөрчигдсөн учир иргэд энэ асуудлаар хорооныхоо удирдлагаас эхлээд дүүргийн ЗДТГ-ынхандаа удаа дараа ханджээ. Холбогдох байгууллагынхан тэр бүрт газар дээрх нөхцөл байдалтай танилцан, зураг хөргийг нь авч, “Шийднэ, тусална” гэж ам мөчиг өгдөг ч дорвитой ажил хийдэггүй гэнэ. Оршин суугч С.Цогзаяа “Энд үүсээд буй гамшгаас болоод иргэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч, байнгын айдас хүйдэстэй амьдарч байна. Оройн цагаар ийш тийшээ явах байтугай гэрээсээ цухуйх аргагүй болсон. Би халтирч унаад гараа бэртээсэн. Хүү минь тархиа хөдөлгөсөн. Хэдэн шуудай түлшээ ч авч чадахгүйд хүрлээ. Машинтай явахаар мөсөнд суучихна. Үүрээд, чирээд авчрах ч арга алга. Бидний зовлонг биеэр туулаагүй учир хороо, дүүргийн удирдлага тоохгүй. Хэдэн хүн томилдог. Нөгөөдүүл нь энд ирээд хэсэг шороо овоолоод, суваг шуудуу ухмаар аядсанаа явчихдаг” гэсэн бол Л.Учрал “Бүр огт тоодоггүй, юм хийдэггүй биш л дээ. Ирдэг, сонсдог, хийдэг. Гэхдээ энэ асуудлыг шийдье гэсэн сэтгэл байдаггүй. Хаанаас ч юм бэ, баахан хүн авчирдаг. Нөгөөдүүл нь нэг, хоёр хоногт оромдож хаячихаад явдаг. Ийм байдлаар өчнөөн сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан. Үнэхээр шийдье гэвэл эндхийн иргэдийг дайчлаад, техник хэрэгслийн туслалцаа үзүүлээд, хамтран ажиллаж болно. Иргэд амьдрах орчныхоо төлөө хөдөлнө шүү дээ” хэмээв.

Харин оршин суугч н.Отгонпүрэв иргэд эзэмшил газраа, хашаагаа, орчноо өөрсдөө л хамгаалж, тав тух бүрдүүлэх ёстой гэж үзэж байна. Тэрбээр “Хороо энэ газрыг эзэмшилдээ авч тохижуулаад, иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг газар байгуулах санаачилга гаргасан гэх юм билээ. Зураг төслийг нь ч боловсруулсан гэж дуулдсан. Болохгүй зүйл үгүй. Ийм аргаар шийдэхгүй гэвэл айлууд өөрсдөө л санаачилгатай байх хэрэгтэй. Манайх уснаас хамгаалахын тулд хашаагаа тойруулаад, бетонон хамгаалалт босгосон. Үүнд нэг сая орчим төгрөг зарцуулсан. Одоо үер ус, шавар шавхайны асуудлаас хол байна. Дүүрэг, хорооныхонд хэлээд яах вэ дээ. Онцгой байдлын албаны хэдэн ажилтан явуулахаас хэтрэхгүй. Ардаа өчнөөн ажилтай, яаралтай дуудлагатай хүмүүс хэдэн өдөр мөстэй зууралдах боломжгүй шүү дээ. Ажлаа хүлээж аваад удаагүй хорооны Засаг даргын гар харахын оронд өөрсдөө л санаачилгатай, сүйхээтэй байх хэрэгтэй” гэсэн юм.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга дөрөв хоногийн өмнө “Шар усны үер бууж болзошгүй байршлуудад холбогдох байгууллагынхан шаардлагатай арга хэмжээ авч ажиллалаа. Цолмонгийн хэсэг дэх халиа, дошин үүссэн 200 метр газарт суваг, шуудуу татаж байна. Мөн XVIII хороо, Бэлхийн 48, 49 дүгээр гудамжинд суваг, шуудуу татахаар боллоо. Цаашид эдгээр хэсэгт үерийн эрсдэлээс хамгаалах инженерийн байгууламж, ус зайлуулах суваг, хоолой тавих нэн шаардлагатай” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ. Гэвч газар дээрээ нөхцөл байдал ийм байна. 200 метр урттай суваг, шуудуу татаад л асуудлыг шийдчихээр бол иргэд ингэтлээ зутарч, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй харагдав.

Цолмонгийн 13-аас гадна хоёр, найм, Бэлхийн 47, 48, 49, 53, XV хорооны 83, 84 дүгээр гудамжны айлууд мөн ийм асуудалтай тулгарчээ. Дан ганц Сүхбаатараар тогтохгүй Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт олон арван айл халиа дошинд эзлэгдэн, “цас мөсний орон”-д амьдарцгааж байна. Хотын төвийн хороолол, хотхонд амьдардаг хүмүүс “Бушуу дулаа

раасай” гэж урин цагийг мөрөөдөж суухад “цас мөсний орон”-ыхон “Хашаагаа урсгалгүй, хэдэн өдөр тэсчихвэл…” гэж санаа зовниж сууна. Сонгинохайрхан дүүргийн XXVI хороо, Баянбулаг хэсгийн айлууд гэхэд сүүлийн 14 хоног хүрз, жоотуутай зууралдан, мөс нүдэж буй гэх.

Ийм асуудалтай нүүр тулсан айлуудыг “Өөрсдөө үер усны аман дээр ирж суурьшчихаад…” гэж буруутгах хандлага нийгэмд түгээмэл. Биднийг Цолмонгийн хэсэгт хүргэсэн залуу ч “Байгалийн давагдашгүй хүчин зүйл юм чинь яалтай. Дасан зохицоод амьдрахаас аргагүй. Бид л ийм сонголт хийсэн” хэмээн ярьсан. Гэтэл тэндхийн айлууд албан ёсны зөвшөөрөл, кадастрын зураглал, үнэлгээний дагуу газар эзэмшжээ. Газар эзэмших, ашиглах эрхтэй хэн бүхэнд хэзээ нэг өдөр ийм асуудал тулгарахгүй гэх баталгаа Улаанбаатарт алга. Тиймээс эрх бүхий байгууллагууд голын ай сав, булаг, шандын эх ундаргатай ойролцоох хэсэгт газар олгохгүй байх, иргэд ч суурьших бүсээ маш сайн судалж сонгох хэрэгтэй аж. Үгүй бол Цолмонгийн хэсгийнхэн шиг өвөл, хавартаа халиа, дошинд эзлүүлж, зун, намар үер усны мөнхийн аюул дунд амьдрах нь. Одоо тэнд биенээсээ өрсөх гэсэн мэт тодоор, томоор бичсэн “Хашаа зарна” хэмээх зарлал энд тэндгүй байх аж.

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419