Улаанбаатарт 8-10 градус дулаан байна + Аймгуудын цаг агаар
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2021 оны 03 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.