"Монголчууд иддэг хонь, үхэр, адуу шигээ ууц тааз сайтай, бэлхүүстэй..."
Японд ажилладаг байхдаа өдрийн цайны цагаар ажлынхантайгаа хорвоогийн хов живийг хамж ярьдаг байлаа. Нэг 60 орчим насны, дэлхийн олон орноор аялаад юм үзээд нүд тайлчихсан, нөхөртэйгөө хамт эрхэлдэг бизнестэй хэрнээ гэртээ өтлөхгүй, зөнөхгүй гээд манайд гэрээгээр нягтлан хийдэг эгч байдаг байсан юм. Тэр эгч шулуухан, хөгжилтэй, ёжтой ярина.
"Япончууд яагаад жижиг биетэй гээч? Хүнсний загаснууд ихэнх нь жижигхэн байдаг биздээ? Будаа ч гэсэн жижигхэн цагаан юмнууд байгаа биз? Бид бэлхүүс тайл муутай, бидон шиг хэлбэргүй биетэй, загас шиг нүдтэй. Харин Монголчууд иддэг хонь, үхэр, адуу шигээ ууц тааз сайтай, бэлхүүстэй. Сумод хүртэл Япон бөхчүүд нь агшаасан будаа шиг хөөсөн, Монгол сумочид үхрийн мах шигээ булчинлаг байгаа биз. Та нар Францад очвол бөөн бяслаг, талх шиг, Америкд очвол бургер, шарсан төмс шиг хүмүүс л харна" гэж баахан инээлгэж билээ .
Хоолоо хийх, захиалах болгондоо, за би энийг идвэл ямар харагдах билээ гэж бодож идэж байгаарай найзуудаа !
With love, Masha