Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 101 хувиар өсжээ
Энэ сарын 8-14-ний хооронд уул уурхайн салбарынхан 569.9 мянган.тонн нүүрс, 27.4 мян.тн зэсийн баяжмал, 171.7 мян.тн төмрийн хүдэр экспортолжээ. Он гарснаас хойш 5.847.8 мян.тн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 101 хувиар өссөн үзүүлэлт хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Мөн 285.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өсөн үзүүлэлт аж. Харин 1.503.1 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь өнгөрсөн оныхоос 12.4 хувиар буурсан дүн гэнэ.
Ташрамд дурдахад, манай улс он гарснаар хойш 11.080.8 мянган баррель газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 275 хувийн өсөлттэй үзүүлэлт аж.