"Гишүүд маань дэмжвэл МАН, МАХН нийлэн нэгдэнэ" гэв

"Гишүүд маань дэмжвэл МАН, МАХН нийлэн нэгдэнэ" гэв

МАН, МАХН-ын удирдлагууд хамтран нийт гишүүн, дэмжигчиддээ хандан уриалга гаргалаа. 

Уг уриалгад:  “Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Нийгмийн ардчилал, зүүн төвийн үзэл баримтлалтай тус хоёр намын гишүүд, дэмжигчид тухайн үед нийгэм, эдийн засгийн асуудал, шийдлийн хувьд зарчмын өөр байр суурьтай байснаас үүдэн тусдаа улс төрийн үйл ажиллагаа явуулж ирсэн сүүлийн 10 жилийн амжилт ололт, алдаа оноог дүгнэж, цаашид хэрхэхээ шийдэх хариуцлагатай цаг мөчийн өмнө тулж ирээд байна.

Манай улсад улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдаж буй хүндрэлийг даван туулахын тулд үндэсний хэмжээний ойлголцол, зөвшилцөлд хүрч, эв нэгдлийг эрхэмлэж, хамтын хүчээр эрх зүй, эдийн засгийн хувьсгал хийх шаардлага байгааг МАХН, МАН-ын удирдлагууд гүнээ ухамсарлаж байна.Цаашид, авилга, хүнд суртлаас ангижирч, иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхээ эдэлсэн, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэн хувь хүн биш гагцхүү хууль засагласан,хүчирхэг эдийн засагтай бие даасан хараат бус, бүс нутгийн төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болох зорилгын хүрээнд МАН, МАХН-ын нийт гишүүн, дэмжигчиддээ дараах саналыг дэвшүүлж байна. Үүнд:

●Ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн эрх зүйт төр, засгийн гол үүрэг мөн тул сонгодог парламентын засаглалыг төлөвшүүлэх, авлига, хүнд суртлаас ангид, хариуцлагатай гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатны үйл ажиллагааг ил тод шилэн болгох;

●Орчин цагийн шаардлагад нийцүүлэн Үндэсний аюулгүй байдлын цогц бодлогыг боловсруулан баталж, түүнийг бүрэн хэрэгжүүлэх оновчтой тогтолцоог бий болгох;

●Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг ардчилал, шударга ёс, ил тод байх зарчимд тулгуурлан боловсронгуй болгож, хууль бус санхүүжилтээс ангижруулж улс төрийн намуудыг төлөвшүүлэх;

●Монгол хүн, Монгол өрх Монгол төрийн бодлогын цөмд байж иргэн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаатай хангах улс төр, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн хувьсгалыг эрчимжүүлэх, Монгол хүн эх орондоо эзэн байж эрүүл энх, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, ажил, орлоготой, сэтгэл тэнүүн, амар амгалан амьдрах боломж нөхцлийг цогцоор нь бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах;

●Байгалийн баялаг нь Монголын ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх зарчмыг удирдлага болгон байгалийн баялгийг ашиглахтай холбоотой шийдвэр гаргахдаа ард түмний ашиг сонирхолд нийцүүлж, үр шимийг Монгол Улсын иргэн бүр хүртэх учиртай хэмээн үзэж, энэхүү зарчмыг хуульчлан тодотгох;

●Монгол Улсад дундаж давхарга нийгмийн зонхилох хэсгийг бүрдүүлэх зорилтыг чухалчлан байгалийн баялгаас орох орлогыг “Үндэсний хуримтлалын сан”-д төвлөрүүлэн арвижуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах хууль эрх зүйн орчинг бий болгож, өрх бүр орлогодоо нийцсэн орон сууцтай, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, тэтгэврийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх;

●Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шударга, ардчилсан нийгмийг цогцлоон хүн биш хууль засагладаг хараат бус шүүх, прокурор, хууль хүчний байгууллагын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, “Хонгилын шүүх”, “Захиалгат шүүх“ зэрэг өнөөгийн нийгэмд бий болсон бусармаг үзэгдлийг таслан зогсоох;

●Банк, санхүүгийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж, зээлийн хүүг бууруулж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд, аж ахуйн нэгжээ өрийн дарамтнаас гаргах;

●Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн боловсон хүчнийг бэлтгэх зорилтын дагуу олон улсын түвшинд өрсөлдөх, чанартай дээд боловсролын тогтолцоог бий болгож, цаашид их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах асуудлыг судлан үе шаттайгаар хэрэгжүүлэхийг зорих;

●Эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэн төр ба хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг дэмжих замаар Монгол хүн бүр ажлын байртай, орлоготой болж, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжихэд чиглэсэн бодлогыг эдийн засгийн салбарт баримтлан хэрэгжүүлэх зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан томоохон бодлого, зорилго, зорилтуудыг дэвшүүлж, түүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тууштай ажиллахаа манай хоёр нам илэрхийлж энэхүү хамтарсан уриалгыг гаргаж байна. Монгол сайхан эх орныхоо хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах, Монголын ард түмний үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх,  Монгол хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө нэгдэн ажиллахыг нийт ард иргэд, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудад хандан уриалж байна. Манай хоёр намын гишүүд, дэмжигчид МАН, МАХН-ыг нийлэн нэгдэж нэгэн цул улс төрийн хүчин болж дээрх томоохон зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд шударга ёсыг баримтлан нэгдэн зүтгээсэй хэмээн саналаа нэгтгэвээс бид улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө нийлэн нэгдэж хичээнгүйлэн зүтгэх болно гэдгээ ийнхүү хариуцлагатайгаар илэрхийлж байна” гэжээ.

5
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419