Хүчирхийлэлгүй армид л хүүгээ явуулахыг хүснэ

Хүчирхийлэлгүй армид л хүүгээ явуулахыг хүснэ

Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Гэвч зэвсэгт хүчний байгууллага, харьяа анги, салбарт нь орчин цагийн бус, өмнөх үеийн яргалал, хүчирхийлэл арилаагүй хэвээр байна. Үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн, нийгмийн амьдралд бие даан оролцохоор зориг шулуудсан залуус цэрэгт очоод гэмтэж бэртэж, цаашлаад амиа алдсан явдал байсхийгээд л гарах болов. Энэ он гарснаас хойш гурван ч цэрэг албаа хааж байхдаа амиа алдлаа. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргүүд хоёр залууг дэглэн, нэгнийх нь толгой дээр зайдалж суугаад цохиж, ёс бусаар харилцсан бичлэг саяхан цахим орчинд цацагдсан. Энэ талаар харьяа ангийн захирагч нь ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Б.Отгонбаяр “2020 оны нэгдүгээр ээлжид ирсэн дайчидтай зүй бусаар харьцсан зөрчил гарсан. Манай албан тушаалтнаас тавих хяналт суларсны улмаас энэ хэрэг гарчээ. Ийм хэрэг бусад цэргийн ангид гаргахгүй байх талаас анхаарч ажиллаж байна. Ёс зүйн алдаа гаргасан дайчид халагдаад явсан, дарамтлуулсан хоёр цэрэг үргэлжлүүлэн алба хааж байгаа” гэсэн юм. Халагдаад явсан цэргүүдэд ямар арга хэмжээ авсан нь одоогоор тодорхой бус.

Эрүүгийн хуульд Цэргийн албаны гэмт хэрэг гэсэн бүлэг бий. Тус хуулийн 28.3-т дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэсэн зүйлээр ял шийтгүүлэх тохиолдол цөөнгүйг хуульчид хэллээ. Цэргийн алба хааж байгаад дарга, захирагч, хал цэргүүдэд зодуулж, толгой, хөл, гараа хүнд гэмтээсэн тохиолдол ар араасаа гарсаар. Өнгөрсөн онд Өмнөговь, Ховд, Дорноговь аймгийн Сум дундын шүүхэд Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйл заалтаар хэрэг шийдвэрлэжээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн нэгэн салааны захирагч байлдагч Б-г харуул манааны үүрэг гүйцэтгэж байхдаа унтсан гэх шалтгаанаар нүүрэн дундуур нь цохиж, эрүүг нь хугалж, хүнд гэмтэл учруулсан байна. Үүнийг хуулийн хэллэгээр “дүрмийн бусаар харьцах” гэдэг аж. Дүрмийн бусаар харьцсан салааны захирагч “Түрүүч нь байлдагчийн хувьд ахлах цолтон. Бага цолтон нь ахлах цолтны тавьсан шаардлагыг биелүүлнэ гэж заасан байдаг тул Б надад захирагдах ёстой” гэж шүүхэд мэдүүлжээ. Энэ бол цэргийн дэг, зэргийн ялгамжаар түрээ барьж гар хүрсэн бусармаг явдлын жишээ юм. Эхлээд сануулж хэлэхийн оронд эрүүг нь хугартал гэмтэл учруулах нь байж болох уу.

Цэрэгт татагдах боломжтой 18-25 насны залууст зөв хүмүүжил олгож, хатуужил, сахилга батад сургах, бие бялдар, сэтгэл зүйн хувьд “том хүн” болгох, цаашлаад хүнд бэрх цаг тулгарвал эх орныхоо төлөө зүтгэх эр цэргүүдээ эрэмдэглэх газар арми биш байлтай. Хүчирхийлэл, яргалалгүйгээр хөвгүүдийг “жинхэнэ эр хүн” болгож төлөвшүүлэх цаг хэзээ вэ. Цэрэг бол зэрэг гэсэн хэвшмэл буруу ойлголтоор хаацайлж, эрх мэдлээр далайлган сүрдүүлэн, бусдыг хохироодог ёс бус үйлдлээ хэзээ зогсоох вэ. Эрүүл саруул хүүгээ цэргийн албанд мордуулчихаад эцэст нь хүйтэн цогцсыг нь хүлээн авсан олон аав, ээж хэнд хандаж гомдлоо тайлахаа ч мэдэхгүй явна. Байсхийгээд л цэргийн ангид алба хаагч нас барахад “Амиа хорлосон” гэх ганц өгүүлбэрээр ам тагладаг “жишиг” хэрээс хэтэрлээ. Хүчирхийлэлгүй армид л хүүгээ явуулахыг эцэг, эхчүүд хүсэж байна. Энэ боломжийг хангаж өгөхгүй бол хэн ч үр хүүхдээ цэргийн алба нэртэй “шорон”-д явуулахыг хүсэхгүй.

Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, 21 настай ахлах байлдагч өнгөрсөн сарын 7-нд Дорноговийн Цэргийн 0129 дүгээр ангид амиа алдсаныг уншигчид санаж буй биз. Түүнийг мөн л амиа хорлосон хэмээсэн. Талийгаач амиа алдахын өмнө ар гэрийнхэндээ “Намайг ирж аваач, энд маш их дарамттай байна” гэж хэлсэн гэдэг. Хэргийн үнэн, мөнийг олтол “Нэг ч хүүгээ цэрэгт явуулахгүй” хэмээн Шарга сумынхан эсэргүүцэл илэрхийлж байв. Талийгаач үнэхээр амиа хорлосон уу. Бодит нөхцөл байдал ямар байсныг ил болгохыг хүүтэй хүн бүр хүсэж байна. Харамсалтай нь, энэ бас л цэргийн “нууц” бололтой.

Зэвсэгт хүчинд татагдсан цэргийн тоо нууц. Энэ хэрээр армид юу болдог нь ч бас нууц. Эрх мэдэл, хөрөнгө чинээтэй зарим нь төлбөрийг нь төлөөд хүүгээ цэргийн албанаас мултруулдаг. Эгэл ардын хүүхдүүд цэргийн дэг гэх нэртэй хүчирхийллийн золиос болж буй нь харин нууц биш юм. Эл хэргийн дараа эмэгтэйчүүд, эхчүүд голдуу цахим орчинд “Дэг ёсонд сургаж буй нэрээр доромжилж, хүч хэрэглэж байхад хүүгээ яаж цэрэгт явуулах вэ. Айж байна” гэх зэргээр байр сууриа илэрхийлж байв. Ийм тохиолдол өмнө нь ч гарсан. 2019 онд “Цэргийн дэглэлт нэртэй яргаллын улмаас олон сайхан залуу амиа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болж, цэргийн албанаас дайжиж байна. “Би хүүгээ цэрэгт явуулахгүй” гэсэн сошиал “давлагаа” ч өрнөсөн. Гэтэл үндсэн асуудлыг шийдэлгүйгээр зугтах нь зөв арга биш. Тиймээс олон нийтийг “Хүүгээ цэрэгт явуулна. Гэхдээ зүй бус харьцаа, яргалал, дэглэлт байдаггүй, хүний эрхэд ээлтэй цэргийн албанд мордуулна” гэсэн уриатай “давлагаа”-г “Монголын эмнести интернэшнл” байгууллагаас өрнүүлж байв. Тус байгууллагынхан офицер, ахлагч, “Оюутан цэрэг” хөтөлбөрт оролцогч нарт эрүү шүүлтийн эсрэг сургалт явуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

“Аавынхаа үйлдэл, хөдөлгөөн, ээжтэй нь яаж харилцаж байгааг харж хөвгүүд эр хүний үүрэг, хариуцлагад суралцаж, таньж мэддэг” хэмээн сэтгэлзүйчид хэлж байна. Тэд “Эр хүн уйлдаггүй” гэх хэвшмэл буруу ойлголт нь хөвгүүдийг мэдрэмжээ илэрхийлэхгүй, дотогшоо хадгалахад нөлөөлдөг. Хөвгүүд яагаад уйлж болохгүй гэж. Яг л адилхан нулимсны сүвтэй, мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэвч нийгмийн хэвшмэл буруу ойлголт сэтгэл зүй нь бүрэлдэн тогтоход сөргөөр нөлөөлж байна. Зарим эрэгтэй хүүхэд ээжээсээ хэт хамааралтай байдаг нь гэр бүл зохиох зэргээр нийгмийн өмнө бие даан хариуцлага хүлээхэд сөрөг нөлөө үзүүлдэг. Мэдрэмжээ зөв гаргахад багаас нь сургах ёстой. Эрэгтэй хүүхэд ээждээ илүү дотно, элгэмсүү, уян хатан, зөөлөн сэтгэлтэй байдаг. Гэтэл нийгмийн хэвшмэл буруу хандлага зөөлөн байдлыг нь хатууруулах болсон” хэмээсэн.

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Заавал бие махбодод нь халдаж, ойлгуулдаг хуучин цагийн бүдүүлэг байдлыг халах цаг хэдийн болжээ. Цэргийн ангид “Шанаа авахгүй байлдагч байхгүй” гэх хэвшмэл буруу ойлголт хүчирхийллийн эхлэл болж байгааг алба хаасан цөөнгүй хүн хэлсэн. Мөн “Ганц хоёр удаа цохиулах нь бүү хэл, “гамбир” болтлоо нүдүүлээд тоохгүй л явдаг байлаа. Одоогийн залуус “хэврэг” болжээ” гэх нэгэн ч бий. Цэрэгт заавал зодуурын амт үзэж байж л “эр хүн болдог” гэх буруу ойлголтоос салсан цагт арми аюулгүй болох биз. Хүний эрхэд халддаггүй, хүчирхийлэлгүй болсон цагт л хүүгээ цэрэгт сэтгэл амар явуулахыг хүснэ.

БАЙР СУУРЬ

Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таних, эрүүлээр илэрхийлэхэд суралцах ёстой

П.ЭНХЧИМЭГ (Сэтгэлзүйч):
-Маскулинити буюу эрэгтэй хүйсийн давамгайлсан дүр нь тодорхой хэм хэмжээнд тохируулан амьдрах ёстойг тулгах нийгмийн тогтсон хандлага, соёлын дарамт юм. Энэ нь бүх эрэгтэй хүнд хамааралтай бөгөөд улмаар эрх мэдлийн тэнцвэргүй байдал нь бусдыг ялгаварлан гадуурхах, үнэт зүйлийг үл хүндэтгэх, цаашлаад эрэгтэйчүүд өөрийгөө илэрхийлэх боломжийг хязгаарладаг. Энэ нь сэтгэл хөдлөлөө таних, эрүүлээр илэрхийлэх чадамжийг үгүй хийж байна. Эрэгтэйчүүд хатуу чанга, хүчтэй, эрх мэдэлтэй байж бусдын хүндлэлийг олж авах ёстой гэсэн ойлголт нь тэднийг буруу замаар оруулдаг. Ийм хандлага сэтгэл гутрал, түгшүүр, архи, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, цаашлаад амиа хорлоход хүргэдэг. Ар гэрээсээ хол байгаа цэргүүдийн хувьд “эр хүн болох” гэдэг тогтсон хандлага нь эрх мэдлийн ялгаатай байдал үүсгэх, бусдыг гэмтээх, ялгаварлан гадуурхах, сэтгэл зүйн дарамт шахалтад оруулахад маш их нөлөөлдөг. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таних, эрүүлээр илэрхийлэх чадамжид суралцах ёстой. Гэтэл үүнд суралцаагүйгээс аливаад уур түрэмгийллээр хандах, бусдыг гэмтээх, хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөх, үйлдэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Хүчирхийлэлд өртсөн хүний сэтгэл зүй
маш их гэмтдэг

Л.ЦЭРЭНДОЛГОР (СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч):
-Цэргийн алба хаахдаа залуус янз бүрийн асуудалд ордог, өөрийгөө илэрхийлж чадахгүй, дасан зохицохгүй байх зэрэг бэрхшээл тулгардаг талаар сүүлийн үед их ярих болсон. Хүүхэд шийдвэр гаргах, хариуцлага хүлээх, бэрхшээлийн ард гарахад ээж, аав нь тусалдаггүй, эсвэл өмнүүр нь орж, бүгдийг хийх ёсгүй. Тэгвэл хүүхэд асуудал тулгарахад зөв шийдвэр гаргах арга барилгүй болж өсдөг. Үүнээсээ болж асуудалд орох, тухайн орчинд дасан зохицохгүй бол холдохын тулд янз бүрийн арга хэрэглэх зэрэг сөрөг үр дагавартай. Гэхдээ сэтгэл зүйн бэлтгэлтэй, бусдад өөрийгөө зөвөөр илэрхийлж, асуудлыг даван туулах арга барилд суралцсан байлаа ч хүчирхийлэл, яргаллыг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг биш. Тэр чадвар нь тухайн орчинд өөрийгөө хамгаалахад сургахаас биш, хүчирхийллийг хүлээн зөвшөөрч, даван туулж, биеэр мэдрэхийг хэлсэн хэрэг юм биш шүү. Орчин үед аливаа асуудлыг энх тайван, хүчирхийлэлгүй аргаар шийдэх ёстойг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл цэргийн ангид гарч буй бусармаг явдлыг дээд албан тушаалтнууд тайлбарлахдаа хуучин нийгмийн хүчирхийллийн арга барилаа өмөөрсөн хандлагаар ярьж байна. Хүчирхийлэл, яргаллыг мэдэрсэн хүмүүсийн сэтгэл зүй маш их гэмтдэг. Хүчирхийллийн аргаар асуудлыг шийдээд сурчихсан хүн сул дорой нэгэнд хүч үзүүлдэг. Цэргийн албанд татагдсан залуус бие хүн болж төлөвшөөгүй байдаг. Тэдэнд үзүүлсэн хүчирхийлэл сэтгэл зүйд нь маш их гэмтэл учруулж байна. Энэ бол байж боломгүй зүйл.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419