“Корэйн Эйр” компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдэх нислэгийн тасалбар 538,000 вонын үнэтэй
БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харгалзан үзэж энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд “Корэйн Эйр” компаниар нэмэлт нислэг үйлдүүлэхээр болсон билээ. БНСУ-ад оршин суугаа зарим иргэн эл нислэгийг “Хэт үнэтэй, аяллын компаниар дамжуулан тасалбар түгээж, үнийн хөөрөгдөл үүсгэж” байна хэмээн шүүмжлээд буй.
Бид МИАТ болон “Корэйн Эйр” компанийн Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Сөүл чиглэлд үйлдэх онгоцны тасалбарын үнийг тодрууллаа. Энэ сарын 30-нд “Корэйн Эйр” компанийн үйлдэх Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцны тасалбар 538,000 вон (энэ нь ойролцоогоор 1.3 сая төгрөг) үнэтэй байв. Харин МИАТ ХК-ын Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцны тасалбар 1,151,000, Улаанбаатар-Сөүл чиглэлийнх нь 1,139,100 төгрөг гэнэ.