CAAK ӨНЦӨГ: Урвагч хэрхэн төрдөг вэ?

CAAK ӨНЦӨГ: Урвагч хэрхэн төрдөг вэ?

Энэхүү өгүүлэлд миний психиатрын мэргэжлийн онцлог, байр суурь тусгалаа олсныг дурдая. Социологич, улс төр судлаач хийгээд түүхч эрдэмтэд надаас ялгаатай байр суурьтай байх нь дамжиггүй. Харин психиатрын хувьд эл асуудлыг хөндөх нь хэд хэдэн эмнэлзүйн дүгнэлт хийхэд хүргэж байна. Юуны өмнө урвагчдыг сэтгэцийн хувьд эрүүл бус, өөрөөр хэлбэл “галзуу солиотой хүн л эх орноосоо урвадаг” гэх эндүү ойлголтыг залруулахыг хүсэх байна. Эсрэгээрээ урвагчдын дундах психотик, невротик сэтгэцийн өвчлөл ижил тооны ердийн иргэдийн дунджаас бага. Нөгөөтэйгүүр ийм өвчнөөр шаналж буй хүмүүс Байгууллагын сонирхлыг татах албан тушаал хаших нь ч ховор. Бусад улсад хэлбэрийн хувьд харилцан адилгүй ч албан тушаалтнуудын сэтгэцийн эрүүл мэндийг шалгадаг. Ийм төрлийн шалгалтыг гардаж явуулах мэргэжлийн психиатр эсвэл сэтгэл зүйчийн боломж байхгүй нөхцөлд ч тухайн хүнд хяналт тавих удирдах албан тушаалтан, эмч эсвэл сурган хүмүүжүүлэгч нар байх нь ойлгомжтой. Сэтгэл зүй хийгээд сэтгэл хөдлөлийн хувьд үндэсний аюулгүй байдалд хамаарах мэдээ, мэдээлэлтэй танилцахад зохимжгүй албан тушаалтнуудыг дээр дурдсан шүүлтүүрүүд зайлуулдаг. Манай талд ажилладаг урвагчдын дунд психотик эсвэл невротик  өвчтэй хүн байх тохиолдолд тэдний өвчин гол төлөв дөнгөж эхэлж буй эсвэл хүнд шатанд орсон байдаг. Тэр бүү хэл архинд донтох гэх мэт өвчтэй хүмүүс ч урвагчдын дунд ердийн иргэдээс бага. Ерөнхийдөө, сэтгэцийн эмгэг ихэнхи тохиолдолд эх орноосоо урвах үндсэн шалтгаан болдоггүй. 

Олон урвагчтай уулзуулж ярилцлага хийлгэсний эцэст тэдний нийтлэг төрх, заг чанарыг гаргах үүрэг бидэнд ногдсон. Энэхүү судалгааны өгүүлэл дээрх нийтлэг дүр төрх, зураглалыг хайх эрлээс үүдэлтэй юм.

Юуны өмнө эрэл мухардсаныг би энд хэлэхийг хүснэ. Арав гаруй жил судалсны эцэст “урвагчийн нийтлэг төрх” гээчийг тодорхойлох боломжгүй гэдэгт бид бүрэн итгэсэн. Харин урвалтад хүргэдэг бие биенээ харилцан үгүйсгэсэн жим байдгийг бид олж мэдсэн билээ.

Цөхрөл

“Аз жаргалтай хүн хэзээ ч урвадаггүй” гэх бүх урвагчдад хамаарал бүхий өгүүлбэрээр эхлэе. Хэдийгээр урвагч эх орноосоо сүр дуулиантай оргосондоо эсвэл удаан хугацаанд өөрийг нь шаналгасан асуудлаа нэг мөр шийдсэндээ тухайн цаг мөчид баяр баясгалантай байж болох ч цөхрөл энэ бүхнийг эхлүүлдэг. Урвалт бол ямарваа шалтгаанаар ийм үйлдэл хийхэд бэлэн байгаа хүний сэтгэл санаанд хүчтэй нөлөөлөх үйлдэл юм. Цөхрөл тэднийг ийм үйлдэл хийлгэхэд хүргэсэн байх нь цөөнгүй. Сэтгэл үл ханах, гонсойх, гутрах, ялагдал хүлээх зэрэг нь урвалтад хүргэж болно. Бидний туршлагаас харвал амьдралд тохиолдсон гэнэтийн гачигдал, хүндрэл бэрхшээл эсвэл сэтгэл гонсойлгосон үйл явдлуудын хуримтлалд үзүүлж буй хариу үйлдэл урвалтаар илэрч болно. Өөрөөр хэлбэл дээрх хүчин зүйлүүд (хуримтлагдсаар) хүнийг хариу үйлдэл хийхээс өөр аргагүйд хүргэдэг гэсэн үг. Зарим нь албан тушаал ахиагүйдээ сэтгэл нь гонсойдог бол нөгөө хэсэг нь ажлаа шалгуулахаас эмээсэндээ шаналалд автана.  

Тэгвэл урвагчид чухам юуны учир сэтгэл дундуур байдаг юм бол? Аз жаргалгүй байх нь хүний амьдралд тохиолдож мэдэх тоо томшгүй үйл явдал, үүсч болох үй олон нөхцөл байдлаас шалтгаалж болно. Идеологи буюу үзэл суртал дангаараа урвах шалтгаануудын дунд доогуур эрэмблэгддэг нь таныг гайхшруулж магадгүй. Тийм ээ, урвалт нь үзэл суртлаас илүү хувийн асуудлаас үүдэлтэй байх магадлал илүү. Үүнд гэр бүлийн элдэв маргаан, гэр бүлээс гадуурх харилцаа, бэлгийн чиг хандлага, архидалт, мөрийтэй тоглоом, мөнгө санхүү, карьер гэх мэт байж болно. Харин идеологи дангаараа урвахад хүргэх нь ховор. Ленинизм эсвэл коммунист идеологиос үүдэлтэй урвалт бүр нэн ховор. Үндсэрхэг үзэл, шашин гэх мэт итгэл үнэмшил урвалтын шалтгаан болох магадлал хавьгүй илүү ч эдгээр нь түүхийн хувьд газар зүйн тодорхой хил хязгаарт баригдсаар ирсэн, товчхондоо нийтлэг үндэслэл байж чаддаггүй ажээ. 

Урвалт бол идеологи гэхээс илүү хувь хүнтэй холбоотой асуудал юм. Бидний дунд ч урвагчид байсан бөгөөд тэд миний дээр дүрсэлсэн тодорхойлолттой нийцэж байна. 

Урвалтын сэтгэл зүй идеологиор зогсохгүй соёл хоорондын ялгаанд баригддагүй. Урвалтыг тэгвэл хүний амьдралд нэрмээс болдог элдэв хүндрэл, гачигдалд үзүүлж буй хариу үйлдэл гэж ойлгож болно. Би үүнийг С х Н = У хэмээн томъёоллоо. С-ыг хувь хүний сэтгэл зүй, Н-ыг амьдралын нөхцөл байдал болгон төлөөллүүллээ. Харин үржвэр У бол урвалт юм. Энгийн математик жишээн дээр төсөөлж үзье. Жишээлбэл, үржвэр нь 48 байя гэж бодвол ийм хариу гарах олон хувилбар байж болно. Энэ дундаас 1 х 48 болон 48 х 1 бол байж болох хувилбаруудын хоёр туйл юм. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, тохиосон гачигдал,  урвалтад хүргэсэн нөхцөл байдал болон тухайн хүний амьдралын замнал буюу хүний сэтгэл зүй хоорондоо харилцан хамааралтай юм. Дээр дурдсан тэгшитгэлээс гай зовлон ноцтой байх тусам тухайн хүний сэтгэл зүй, өмнөх амьдралын замналын урвалтад хүргэх нөлөө багасахыг харж болно. Амьдрал нь өөдтэй яваа нэгэнд урвах сэдэл төрөх нь цөөн. Урвагчдад урвах хувийн сэдэл эсвэл сул буюу эмзэг тал байгаад зогсохгүй олон тохиолдолд гадны хүчин зүйл, нөхцөл байдал нөлөөлсөн байдаг. 

Гэтэл зарим хүмүүс ердөө дургүй нь хүрсэндээ, шагнал урамшуулал эсвэл албан тушаалаас хоцорсондоо, үл тоомсорлуулсандаа, бусдад доромжлуулсандаа урвадаг нь дээрх тэгшитгэлийн нөгөө туйл юм. Тэд өс санаж, хариугаа авах гэж урвадаг. Энэ хоёр туйлын завсар асар том орон зай, өөрөөр хэлбэл боломжит хувилбарууд бийг бид харж байна. Эх орныхоо хууль шүүхээс зугтсандаа урвасан хүмүүс ч бий. Эд хөрөнгө завшин шамшигдуулагч нэгэн Даваа гараг аудитын шалгалт орохыг дуулаад АНУ-ын сонирхлыг татах тагнуулын мэдээлэлтэйгээ мэдэх учир бидэнтэй наймаалцахаар яаран ирж байсан удаатай. Зарим хүмүүс өөрсдийг нь сэжиглэн шалгаж байгаа гэдэгт итгэн урваж байв. Тэд айсандаа, магадгүй гэмшсэндээ эсвэл хамтран зүтгэгчдээ сэрдсэндээ урвасан юм.  

Амьдралд тохиолдох гачигдал, гай зовлонгийн олон нь нас болон нөхцөл байдалтай холбоотой байдаг. Жишээлбэл, хил манаж буй 21 настай цэргийг дотны хүнээс нь харилцаагаа тасалж буйгаа илэрхийлсэн захидал л урвахад хүргэж болно. Залуу насны дэврүүн бодол, өөрөөр хэлбэл түүний гүйцэт төлөвшөөгүй байдал үүний шалтгаан байж болно. Харин тушаал дэвшихгүй байх нь карьераа дөнгөж эхэлж буй түүнд төдийлөн нөлөөлөхгүй. Эсрэгээрээ албан тушаалаас хоцорсон 51 настай нэгэнд уг үйл явдал илүү хүндээр тусах нь тодорхой.

Зарим урвалт амь дүйсэн эрсдэлтэй байх нь бий. Энэ бол бие махбодийн аюулаас мултрах, эсвэл сэтгэл гутралаас зугтах гэх мэт аргаа барсандаа хийсэн үйлдлүүд юм. Зарим урвагчид амиа хорлохоор завдах нь ч бий. Нөгөө хэсэг нь байсан газартаа амьдрах дур хүсэлгүй болтлоо цөхөрч түүнээсээ ямар ч аргаар хамаагүй мултран хоёрдахь боломж хайгсад байдаг. Ийм төрлийн хүмүүсийн шинэ амьдрал санаснаар нь болоогүй нөхцөлд буцаж урвах магадлалтайг дурдах нь илүүц биз. 

Урвагчдын сэтгэл зүйд түгээмэл тохиолдох зүйл бол психоанализын онолд дурдагддаг сэтгэл зүйн хамгаалалтын механизмуудын нэг болох проекц юм. Тодруулбал, тэд гэм буруу, хариуцлагыг өөрөөс холдуулан бусдад тохон нялзааж сэтгэл санааны хувьд “цэвэр” үлдэхийг эрмэлздэг. Тэд тохиосон гачигдал юунаас улбаатай байхаас үл хамаарч учир шалтгааныг өөрөөсөө гэхээс илүү гаднаас үүдэлтэй гэж үзэх ба ингэж гэмээн сэтгэлээ цэвэр авч үлддэг.

“Хувийн өс хонзонг зарчимтай хольж хутган хамаатуулдаг хүнээс илүү аюултай нь үгүй” хэмээн Британийн түүхч нэгэнтээ ёжтой хэлсэн. Урвалт нь тухайн хүний туулж өнгөрүүлсэн амьдралын хүрээнд хувийн ач холбогдол бүхий зүйл болон хувирах нь элбэг. Заримдаа урвалт нь тэдэнд амьдралд өмнө тохиосон элдэв зовлон, гачигдал тэр дундаа эцэг эхдээ үхэл хагацал, гэр бүл салалт зэргийн улмаас хаягдсанаа давтаж буй мэт байх нь бий.

Бодит байдал дээр цөөн хүн л бүрэн бие дааж гадны ямар ч оролцоо, туслалцаагүйгээр амьдрах чадвартай билээ. Бидний ихэнхи нь хайрлуулж халамжлуулах, хамгаалуулах гэх зэрэг (сэтгэл зүйн) хэрэгцээнээс хамааралтай ба аливаа харилцааг дийлэнхидээ эдгээр хэрэгцээг бие биедээ харилцан нөхөн далд шаардлага дагадаг. Аль ч нийгэмд хувь хүн, байгууллага гэлтгүй бүх оролцогч талуудын хооронд бичигдээгүй нийгмийн гэрээ бий. Урвалт тухайн хүн төр засгийн энэхүү бичигдээгүй гэрээгээр хүлээсэн үүргээ умартсан гэж үзсэнээс үүдэлтэй байх нь олон. Харилцан хүлээсэн үүргээр бий болсон холбоо ийнхүү үгүй болж төр засгаа өөрөөс нь урвасан гэж үзсэнийхээ хариуд тэр урвадаг.

Байгууллагын гардаж буй урвагчид гол төлөв ихээхэн прагматик, гүйлгээ ухаан сайтай бөгөөд амиа хичээгсэд байх бөгөөд тэд нүүр буруулсан тогтолцооныхоо идеологийг хүлээн зөвшөөрдөггүй байх нь элбэг. “Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй” гэдэгчлэн тэд тухайн тогтолцооны алдаа завхралыг сайтар ухаж ойлгосон байдаг. Тэд тогтолцоог хувийн ашиг хонжоо олоход ашиглана. Тогтолцоо зорилгод нь хүргэх боломжгүй болгох үед эсвэл өөрсдийнх нь эсрэг гэнэт эргэхэд л тогтолцоонд учирч буй хүндрэл бэрхшээл тэдний анхаарлыг татаж сэтгэлийг нь хөдөлгөж эхэлдэг. Дэлхий даяар идеологиос үүдэн эх орноо орхисон иргэд үй олон бий нь эргэлзээгүй. Харин Байгууллагын тодорхойлсон “эх орноо орхисон” хүмүүс бол эдгээр дарлагдсан иргэд биш юм. Дарлагдсан иргэд хэрхэн наймаалцах, эсвэл бидэнд худалдах мэдээлэлд хүрэх билээ. Урвагчид хэзээ ч идеологид баригдаагүй нь сэтгэл зүйн хувьд тэднийг урвахад амар болгосон байж болох талтай. Идеологид автаагүй хүн ч бухимдлаа улс төртэй холбон илэрхийлж болно. Тухайн хүн өөрийгөө ийм байдлаар тайлбарлахаар шийдсэн эсвэл улс төрөөр бухимдлаа халхавчлах нь илүү үнэмшилтэй сонсогдоно гэж үзсэн үед ийм нөхцөл үүсэх магадлал өндөр. Түүнчлэн идеологийн аргументууд нь хувийн сэдэл эсвэл хувийн ичгэвтэр нууцаа илчлэхээс нүүр бага улайлгана шүү дээ.  

Үнэнч байдал

Харин одоо өмнөх тэгшитгэлд дурдагдсан хувь хүний сэтгэл зүйн хүчин зүйлийн талаар дурдая. Урвалтын талаар ярьж буй энэ нөхцөлд бид түр азнаж өөрсдөөсөө “Үнэнч байдал хаанаас бий болдог вэ?, Хүн яагаад ер нь үнэнч байдаг вэ?” гэж асуух нь зүйтэй байх. Ген буюу удамшлын хувьд зарим онцгой тохиолдол байж болох ч бид бараг бүгд үнэнч байх чадвартай төрдөг. Харин энэ чадварыг эрт таньж төлөвшүүлэх шаардлагатай. Бидний ихэнхи нь үнэнч байх талаар гэр бүлээсээ суралцдаг. Үнэнч байдлын сурвалж нь эх, хүүхдийн харилцаа болон нас бие гүйцэх жам ёсны процесс юм. Хоёр талд харилцан бий болсон энэхүү дулаан уур амьсгал, үүрэг хариуцлага, хариу үйлдэл болон харилцан хүндэтгэх, авах, өгөхийн ухаан төрөл садан, хот саахалт, найз нөхөд, сургуулийн андууд, багын нөхөд цаашлаад бидний хүндэтгэдэг өнгө, далбаа, эх орон болж тэлдэг билээ. Энэхүү жам ёсны хөгжилд саад болж буй онцгой нөхцөл байдал, тохиолдлуудыг бид анзаарч харах ёстой юм. Зарим хүн хайр энэрэл, дулаан уур амьсгал, тийм ч учраас үнэнч байх чадвараар төрөлхийн дутмаг байж болох судалгааны дүгнэлт гарах нь нэмэгдэж байна.

Эх болон гэр бүлтэйгээ ойр дотно харилцаа тогтоосон боловч түүнээс илүү өргөн хүрээлэлтэй өөрийгөө холбодоггүй гэх мэтчилэн газар зүйн этгээд нөхцөл байдалд төрсөн хүмүүс бий.

Геополитикийн тааварлашгүй бөгөөд учир нь үл тайлагдах гэнэтийн түүхэн өөрчлөлтүүдээс улбаалан урвагчид улс орон бус зөвхөн овог аймаг эсвэл угсаатан, хэсэг бүлэг хүмүүст үнэнч болж төлөвлшсөн байх нь бий. Энэ тохиолдолд төрж өссөн эсвэл хүчин зүтгэж буй улс орон (төр засаг) нь тухайн овог аймаг эсвэл угсаатны онцлог шинж чанарыг хагалан бутаргахад ямарваа хэлбэрээр оролцсон байх нь элбэг. 

Гэвч газар зүйн ердийн нөхцөлд төрсөн хэн нэгэнд ч гэр орон болон зөөлөн дулаан уур амьсгалтай, өөрийг нь ойлгож дэмждэг гэр бүл хэрэгтэй. Урвасан олон хүн хуваагдмал, сарнисан гэр бүлд төрж өссөн байдаг. Иймд тэдний хүүхэд ахуй насанд ойртон дотносох, нягт холбоо үүсгэх боломж гараагүй байдаг. 

Олон талд үйлчлэх, олон нүүртэй байх зэрэг зан авир хүүхдийн зан төлөвт нэгэнт суусан бол энэ нь түүнийг насанд хүрсэн ч далд хэлбэрээр дагасаар байх ба шаардлага гаруут идэвхждэг нуугдмал чанар болсон байдаг билээ.

Гэвч урвагчид бүгд тааламжгүй орчинд өссөн хүмүүс бас байдаггүй. Эндээс урвалтад хүргэдэг зэрэгцээ боловч бие биенээ үгүйсгэдэг салаа замууд эхэлдэг. Урвагч бүр төр засгаа эсэргүүцдэг байсан нь ойлгомжтой. Харин тэд бүгд тэрс үзэлтэн, эсэргүү босогч биш. Зарим урвагчид өсвөр насандаа эцэг эхтэйгээ шийдвэрлэж чадаагүй зөрчлөө насанд хүрсэн хойноо ийн шийдвэрлэдэг.  Харин энэ удаад эцэг эхийг төр засаг орлож байгаагаараа ялгаатай. Бүрэн төлөвшөөгүй нэгэн “эцэг эх” рүүгээ халдаж буйн илэрхий жишээ. Тухайн эх сурвалжийн гэр бүлийн харилцааг судалж үзэхэд тэрээр эцгээ үзэн яддаг нэгэн байж. Үүнээс гэр бүлийн маргаан, асуудал энэ удаад олон улсын түвшинд явагдаж байгаа нь тодорхой байна. Энэ мэт урвагчид гол төлөв нас бие хүрсэн хүнд байх зан араншин бүрэн гүйцэт төлөвшөөгүй байдаг учир тэдэнтэй ямар ч нөхцөлд ажиллахад хүндрэлтэй байх нь элбэг. 

Гэтэл эцэг эхийн үнэ цэнийг мэдсэн, зөөлөн дулаан уур амьсгал, өөрийг нь ойлгодог, нээлттэй, дэмждэг гэр бүлд төрж өссөн ч далдуур улс төрийн дэглэмтэй санал нийлдэггүй урвагчид мөн бий. Түүний гэр бүл урьд өмнө нь төр засаг, улс төрийн дэглэмийн золиос болсон байх магадлалтай бөгөөд тэрээр өөрийгөө гэр бүлийнхээ өшөөг авагч хэмээн бодож байж магадгүй юм. Тэрээр дэглэмээс нүүрээ буруулснаар гэр бүлийнхээ алдагдсан нэр хүндийг сэргээж түүгээрээ дэглэмийг доромжилж буй гэж ойлгоно.

Тэрээр зөвхөн өөрийн өмнөөс бус гэр бүлийнхэн нь түүнийг дэмжинэ гэсэн төсөөлөлдөө зоригжин уг хариу цохилтыг хийж байгаа хэрэг. Тэрээр эцэг эх нь түүний энэхүү үйлдлийг битүүхэн сайшааж байна гэж мөрөөдөнө. Үүнээс харвал урвалт ойр дотно гэр бүлээс ч гарч болно. Ийм гэр бүлээс гаралтай урвагч ихэнхи тохиолдолд илүү төлөвшсөн, тогтвортой хувь хүмүүс байдаг. Тиймдээ ч шинэ амьдралдаа ихэнхидээ хүндрэл багатай хөл тавьдаг. 

Хувийн зан төлөв

Урвагчдад түгээмэл гурван төрлийн зан чанар байгааг бид анзаарсан. Эдгээрийн эхнийх нь төлөвшөөгүй байдал эсвэл ойворгон зан юм. Ялангуяа ийм хүмүүсийн сэтгэлийн хат сул бөгөөд/эсвэл таашаалаас татгалзах чадваргүй байдаг. Үүнээс шалтгаалж тэдний биеэ авч явах, өөрөөр хэлбэл өөртөө хяналт тавих чадвар доголдолтой. Тэд хийснийхээ дараа боддог эсвэл хэт хүчтэй хариу үйлдэл гаргадаг. Жишээлбэл, хайртаасаа салах тухай захидал авсан залуу бусдыг умартан байгаа газраа орхин одно. Эсвэл нисгэгчийн сургуулийн багшийн хайртай шавь багшийгаа яхир нэгнээр солигдоход энэ өөрчлөлт намжихыг хүлээж үл тэвчин онгоцоо авч зугтан өөр улс руу зүглэнэ. Ийм төрлийн зан төлөвийн доголдолтой хүний тоонд мөрийтэй тоглоом эсвэл мөнгөний зарцуулалтаа хянаж чаддагүй хүн мөн багтана.

Урвагчдад түгээмэл байдаг хоёрдахь зан төлөв бол социопат авир юм. Ийм төрлийн хүмүүс ухамсар эсвэл ёс суртахууны доголдолтой байдаг. Тэд ихэнхи тохиолдолд зорилгодоо хүрэхийн тулд бусдын эрхийг зөрчихөөс буцдаггүй. Социопатуудыг ерөнхийд нь хоёр ангилна. Түгээмэл бус хэлбэр нь ердийн гэмт хэрэгтэн. Тэд ихэнхидээ шүүгдэгчээр шүүх хуралд оролцож ял шийтгүүлэн шорон явна. Харин илүү түгээмэл тохиолдох социопат бол итгэмжит хүн, хууран мэхлэгч хоёрын дүрд нэгэн зэрэг тоглогч зальт үнэг юм. Тэд мөн л шүүхийн хаалга татдаг ч хуульч, шүүгч, зарим тохиолдолд психиатр, эмч байхыг үгүйсгэхгүй. Тэдний заль мэх, луйвраас учрах хохирол алсдаа ердийн гэмт хэрэгтнийхээс илүү байх магадлалтай боловч ихэнхи тохиолдолд тэдний үйлдэл сүр дуулиан дагуулдаггүй. Тэд ихэнхидээ итгэл эвдсэн хэрэгт буруутгагддаг. Хэдийгээр тэд асар том асуудалд өөрсдийгөө хутгасан ч хэзээ ч ил харагдах ул мөр үлдээдэггүй. Социопатуудыг ихэнхидээ “ичих нүүрээ элгэндээ наагсад, ухамсраа уландаа гишгэгсэд” гэлцдэг. Ийм төрлийн хүмүүсийн зарим нь эх орондоо үнэнч байх ухамсраа уландаа гишгэдэг юм.

Гуравдахь буюу сүүлийн нийтлэг зан төлөв бол нарциссизм буюу өөрийгөө хэт дөвийлгөх хийрхэл юм. Үүнийг бие дааж өөртөө найдах, санаачилга гаргах, өөртөө итгэлтэй байх, өрсөлдөөнтэй байх зэргийг эерэг тал хэмээн онцолдог манай нийгмийн уншигчдад энгийнээр тайлбарлахад төвөгтэй. Гэвч нарциссизм бол өөрийгөө хайрлахаас давсан зүйл. Энэ бол өөрөөсөө бусдыг огоорох сэтгэцийн эмгэг юм. Ийм хүмүүс гол төлөв өөрийнхөө ач холбогдлыг хэт өндрөөр үнэлнэ. Тэд өөрсдийн амжилтаа хэтрүүлж ярьдаг. Бусад хүмүүс түүнд анхаарал тавьж өөрийг нь хайрлахад хариу хайр халамж тавихгүйгээс гадна хэзээ ч үл биелэх асар ихийг тэднээс шаардана. Тэднийг бусад хүмүүс ашигч гэж хардаг. Тэдний үерхэл нөхөрлөл сэтгэл гонсойлтоор дүүрэн байдаг. Тэд бусдыг өөрөөсөө зай барихад хүргэж ингэснээрээ өөрсдийгөө хорлодог. Ийм хүмүүс бол өс хонзонг өөртөө хуримтлуулагчид. Тэд өөрсдийгөө атаач эсвэл чадваргүй боловч хүчирхэг өрсөлдөгчиддөө шударга бусаар дийлдсэн хөөрхий нэгэн гэдэгт итгэж амьдралаа туулдаг. Ийм зан авир айлын энхрий хүүхэд байсан урвагч нарт түлхүү илэрдэг. Гэр бүлийнхээ нүүр царай болох, нэр хүндийг нь унагаалгүй авч явах үүрэг тэдэнд эрт ногддог. Эцэг эх нь түүнээс онцгой зүйл хүлээдэг.

Илэрхий нарциссист нэгэн өөрийнхөө хямсгар занг анзаардаггүй. Тэдэнд өөрсдийнх нь талаарх алиа хошин яриа огт инээдтэй санагдахгүй. Тэд шалихгүй басамжлал, ялихгүй доромжлолд ч эмзэглэж биеэ аймшигтайгаар өмөөрнө. Тэд паранойд болоход тун ойртох нь элбэг. Олны дээр гарах хийрхэл бүтэлгүйтмэгц тэд алуурчин эсвэл урвагч болж түүхийн хуудаснаа өөрийн нэрийг жижгээр ч болов үлдээхийг хүсдэг. Ерөнхийлөгч Жон Кеннедигийн амийг хороосон Ли Харви Освалд эх орноосоо оргон зайлж урвасан ч очсон газраасаа дахин урваж адаг сүүлд нь алуурчин болсныг та бүхэн тунгаана биз ээ. Түүний ээж нь өөрийгөө “түүхэнд мөнхрөх ээж” гэдэг байсан билээ.

Бусад хүмүүс тэдэнтэй онцгойлж, өөрөөр хэлбэл хүний ердийн харилцааны дүрмээс гадуур харилцах ёстой гэж боддог. Огторгуй ертөнцийн гайхалтай үзэгдлүүдийн нэг хар нүхээр жишээ татъя. Хар нүхэнд гэрэл ч зугтааж чадамгүй тийм хүчтэй таталцлын орон үйлчилдэг бол өөртөө хэт автсан нарциссистууд руу очсон гэрэл гэгээтэй зүйл, хайр энэрэл, дулаан уур амьсгал эргээд тэднээс ялгарна гэж үгүй.

Эцэст нь дүгнэхэд урвагчийн нийтлэг дүр төрхийг миний бие тодорхойлох боломжгүй байна. Учир нь ердөө л хүний амьдрал хэтэрхий ээдрээтэй бөгөөд олон өнгөтэйд оршино.

Эх сурвалж: www.cia.gov

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419