Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдэд дараах санамжийг хүргүүлж байна
Баянзүрх дүүргийн Онцгой комисс дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирсэн заавар, зөвлөмжийн дагуу 3 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжинэ.
Дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн хорооны иргэдийг шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйтгэл хийж, 50-65 насны иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн.
Тиймээс тусгай чиг үүргийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг хүсэе!