МУСГЗ, сэтгүүлч Г.ЖАМЬЯН - Гитлер ч зүрхлэмгүй харгислал

2021-03-16, 17:03 Нийтлэл 1,057 6
МУСГЗ, сэтгүүлч Г.ЖАМЬЯН - Гитлер ч зүрхлэмгүй харгислал

(С Зоригийг хөнөөсөн хэрэг одоо л илэрвэл илэрнэ. Үгүй бол Тагнуул, Шүүх, прокурорын хэдэн ажилтны төмөр сейфэнд илжирнэ)

Эрх баригч хоёр намын сонгууль болгоны өмнөх шоу болж ирсэн “С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллага” 23 дахь хавраа буюу ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуультай золгож байна. Энэ сонгуулийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэрэг нэлээн эрт босч ирсэн төдийгүй, Ерөнхий сайд, хууль зүй дотоод хэргийн сайд нар нь “Тамын тогоо” болсон Төв аймгийн хорих ангид хүртэл очоод С.Зоригийг алсан хэмээн буруутгагдаад байгаа эмэгтэй Т.Чимгээтэй уулзаад ярилцчихлаа. Дараа нь, басч үнэн боловуу гэмээр хэд хэдэн мэдэгдэл хийчихлээ.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн маргаашаас эхлэн энэ хэргийн талаар материал цуглуулж, сонинд бичсэн. Радио телевизээр ярьж явсан сэтгүүлч хүний хувьд энэ бүхнийг түрүү түрүүчийн сонгуулиудын өмнөх шоутай харьцуулан бодож ойлгож байна. “С.Зоригийг хөнөөсөн хэрэг” гэдэг чинь нэг их ээдрээ түвэгтэй гэмт хэрэг биш шүү дээ. Аллага болсон цаг үе, нөхцөл байдал нь тодорхой, аллагыг харж, алуурчинтай ярилцаж байсан амьд гэрчтэй, ил цагаан хэрэг л дээ. Би тэгээд “Эрх үүргийг нь өгвөл хуулийн сургуулийн оюутан ч илрүүлчих хэрэг” гэж бичээд байдаг юм. Энд нэг л ноцтой зүйл бий. Улстөрийн хүрээнийхэн, хуульчид хоёр хэсэг хуваагдчихсан. Нэг хэсэг нь энэ хэргийг үнэн мөнөөр илрүүлнэ гэж зүтгээд байдаг. Нөгөө хэсэг нь энэ хэргийг төөрөгдүүлж дарах, ийм хоёр хүч өрсөлдсөөр 22 жилийг ардаа үдсэн. Энэ хугацаанд “С.Зоригийн хэргийг үнэн мөнөөр илрүүлэхгүй хэмээн бүх аргыг хэрэглэж байсан хүч нь давамгайлж өдий хүрсэн. Өөрөөр хэлвэл аллагыг захиалагч, гүйцэтгэгч, төөрөгдүүлэгч хэдэн хүн, хорин хэдэн жил ял завшлаа гэсэн үг.

Энэ хорин хэдэн жилийн дотор “С.Зоригийн аллага”-ыг захиалагч, алуурчид, хэргийн газрын үзлэгийг зориуд баллуурдагчид, аллагын газрын амьд гэрч талийгаачийнд цагаан малгайгаа орхиод зугтаагч, нэрээр нь дуудахад эргээд харж байсан сэжигтэн, алуурчдыг улаан машинаар хүргэгч, алуурчдыг төөрөгдүүлэхийн тулд гадаад дотоодын гэмгүй олон хүнийг баривчлан тамлаж, амь насыг нь хохироогчид, Төв аймгийн аймшигт тамлалын газар байгуулан гэмгүй иргэдийг хүний ёсны гадуур эрүүдэн шүүж хилс хэрэг хүлээлгэгчид, хэн нэгний даалгавраар гэм зэмгүй хүмүүст хилс ял тулган хуулийн дээд хэмжээ өгсөн шүүгчид, түүнийг шат шатандаа зөвшөөрч улстөрийн гар хөл болсон шүүх байгууллагын удирдлага, шүүхийн шинжилгээний газрын ажилтнууд “Зоригийг М.Энхсайхан алсан” гээд телевизээр хашгирч байсан улстөрч бүгд л амьд сэрүүн бидний дунд гэмгүй царайлан инээж хөхрөөд явж байгаа.

Хамгийн гол нь энэ хэрэг явдал Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн үед үйлдэгдэж, мөн л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед “захиалагчийг нь илрүүлээгүй шүүх хурал” болон хаагдсан. Энэ бүхэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зоригийн гол оролцоотой гэж хүмүүс харддаг юм. Хардах үндэс ч бий. Хуулийн олон завхрал гаргасан. Ноцтой нь гэвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатанд “С.Зоригийн хэрэг” очиход, хяналтын шатанд энэ хэргийг Эрүүгийн танхимын ахлах шүүгч удирдан шийдвэрлэх ёстой байтал, улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зориг өөрөө гардан авч удирдаад ялыг бараг хэвээр үлдээсэн. Хэргийн гол гогцоо энд л байдаг!

Цуст аллагын захиалагчийг илрүүлээгүй хэрнээ “захиалгаар С.Зоригийг алсан” гурван хүнд хуулийн дээд хэмжээ өгөөд, УДШ-ийн ерөнхий шүүгч нь хяналтын шатанд орж байгаа эрүүгийн хэргийг өөрөө удирдаж ялыг зориуд хэвээр үлдээн, яллагдагчдаас Улсын дээд шүүхийн даргад гомдол гарган, бүх шүүгчийнхээ бүрэн бүрэлдэхүүнээр хэлэлцэх шат дамжлагыг хасчихаж байгаа юм. Дээд шүүхийн бүх гишүүдийн хурлаар, өөрөөр хэлвэл шүүхийн эцсийн шатанд хэлэлцэхэд хүрвэл шудрага шүүгчдийн шүүмжлэлтэй тулгарна гэж айсандаа хуйвалдагчид зориуд Ц.Зоригоор хяналтын шатыг удирдуулсан болж таараад байгаа юм.

С.Зоригийн аллагын талаар өнгөрсөн 23 жилд мөн ч их бичигдэж, их яригдлаа. Олон ном бүтээл гарсан. Манай ард түмэн, тэр дундаа сэтгүүлчид маань захиалагч, алуурчдыг дотроо бодож олчихоод ханцуй дотроо шивнэлдсээр өдий хүрсэн. Хамгийн сүүлд 2020 онд манай төр нийгмийн зүтгэлтэн нэрт хуульч Ц.Шаравдоржийн “МАНАН буусан Монголын золиос Санжаасүрэнгийн Зориг” гэсэн ном олны анхааралд их хүрч байх шиг байна. Ц.Шаравдорж бол УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, Батлан хамгаалах Яамны сайд зэрэг өндөр албан тушаалуудыг хашиж байсан, мэдээ мэдээлэл, баримт сэлт сайтай болсон хүн. Ц.Шаравдорж энэ номондоо С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч, алуурчдыг нэр заагаагүй л болохоос биш, бараг илрүүлчихсэн байна билээ. Ер нь хичнээн нууж, булзааруулсан ч “С.Зоригийг хөнөөсөн хэрэг” нэг цагт илэрч, захиалагч, алуурчид, төөрөгдүүлэгчид ялаа эдэлж таарна л даа. Дандаа ч Б.Хурц, Ц.Зориг, Г.Эрдэнэбат нар шиг хүмүүс энэ хууль хяналтын байгууллагыг байнга удирдаад байхгүй биз.

Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар Төв аймгийн хорих ангид очиж ажил байдалтай нь танилцсаныг, мөн Т.Чимгээтэй уулзсаныг, эрүүдэн шүүсэн материал ил болгосныг хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх шоу эхлэлээ” гэж нэг хэсэг нь үзэж байгаа. Бас нөгөө хэсэг нь “одоо л аллагын жинхэнэ захиалагч, алуурчид илэрч нүгэл нүдээ олно” хэмээн сэтгэл өндөр байх шиг.

Миний хувьд бол итгэл алдран бөхөж байсан “зулан” дээр бага ч болов тос нэмэх шиг боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга УДШ-ийн дарга, Улсын Ерөнхий поркурорыг зайлуулж шинэ хүмүүс тавихаар нь “одоо л С.Зоригийн хэрэг шийдэгдэх нь дээ” гэж хичнээн баярлаж байсан гээ. Түүнээс хойш их л хугацаа өнгөрсөн, бас л таг чиг! Өнөөх л захиалагч, алуурчдын “ талын хүмүүсийг” томилчихож гээд урам хугарсан хүн олон бий. Тэгтэл саяхнаас С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахин шалгагдаж захиалагч алуурчдыг илрүүлнэ гэхээр хүмүүсийн сэтгэл өөдрөг байх шиг байна. Хилс хэрэгт 5-6 жил тамлагдаж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр суллагдаж аав ээж, эхнэр хүүхдийнхээ барааг харвал аятай юу! Та нар хардаа! Т.Чимгээг шоронд хүчирхийлээд фото зургийг нь гэр бүлд нь явуулсан байгаа Аймшигтай байгаа биз?! Хүмүүс бол үүнийг “Гитлер ч зүрхлэмгүй харгислал” хэмээн ярилцаж байгаа юм. Энэ бүхний ард Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ц.Зориг нар байж, бүх зүйлийг хийлгэж, нуулгаж байсан нь одоо тодорхой боллоо. С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллагын жинхэнэ захиалагч, гүйцэтгэгчид ч хуулийн өмнө толгой бөхийх цаг ирж байх шиг байна.

Одоо л энэ хэргийг үнэн зөвөөр шийдэхгүй бол Монголд улстөрийн аллага гаарна л даа. Яагаад одоо гэж?! Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний аль  нь ч “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт” ямар нэг байдлаар оролцоогүй, нөлөөлөөгүй байх. Өнөөдрийн хууль хяналтын байгууллагын удирдлагыг энэ л гурван хүн чөлөөлдөг, татаж авдаг. Бүрэн эрх үүрэг бий. Даанялангуяа ҮАБЗ–ийг удирдаж байгаа Монгол улсын Ерөнхийлөгчид хуулиар олгосон эрх хэмжээ бий. Шүүх прокурорын шудрага бус удирдлагыг өөрчлөх эрх ганцхан Ерөнхийлөгчид л бий. ҮАБЗ –ийн гишүүдийн аль нь ч “Содномдаржаа, Чимгээ хоёрыг одоо чөлөөл” гэх эрх хэмжээ байхгүй л дээ. Гэхдээ, Монгол улсын Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заалтууд бий. Улсын дээд шүүхийн дарга юм уу, Улсын ерөнхий прокурорын дүгнэлтээр УДШ –ийн бүх гишүүд хуралдаж, эрх нь зөрчигдсөн хэн нэгний гомдлыг, тухайлбал Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гомдлыг хянан хэлэлцээд суллаж болох юм билээ. Хэдэн жилийн өмнө “Дугархорлоогийн хэрэг” гэж яг С.Зоригийн аллагатай адил төстэй хэргийг ингэж шийдсэн байдаг. Түүнээс хойш хуулинд нэмэлт өөрчлөлт орсон зүйл бий. Гэхдээ иргэний гомдлыг хянан шийдвэрлэх заалтууд утга агуулгаараа адил байгаа. Тухайлбал: ЭХХШ тухай хуулийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах гэсэн 41 дүгээр бүлгийн 1-ийн 2, 1-ийн 4-р заалтад маш тодорхой байгаа. 41 дүгээр бүлгийн 1-ийн 2-т “Шүүгч, прокурор, мөрдөх эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол Улсын дээд шүүх хянан шийдвэрлэх...” гэсэн байгаа. Эндээс харахад шүүгч, прокурор, мөрдөгч эрх бүхий хүмүүс эрх хэмжээгээ урвуулан ашиглаж хүмүүсийг хохироосон нь тогтоогдоод зарим нь ял эдлээд гарсан. Төв аймагт байгуулсан эрүүдэн шүүх тамлалын газрыг хаасан. Одоо бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын амыг харж суух л үлдлээ. Ер нь Монголчууд, энэ МАНАН – мафийн гар хөл болсон шүүгч, прокурор, тагнуулчдаас хэдийд салах юм ?!

Шүүх прокурорын удирдлагыг солиод, бүтцийг нь өргөтгөөд, цалин хангамжийг нь нэмээд л байдаг, улам л дордоод байдаг. Түрүү хичнээн шүүгч Салхитын алт мөнгөний ордын хэргээр авилга авч шийтгэгдлээ дээ? Тэгтэл саяхан шүүгч Х.Идэр, өмгөөлөгч Б.Баасанцогт нарын бүлэглэлийн зохион байгуулалттай бузар хэрэг гарсан. Тийм хэргүүдийг таслан зогсоохын оронд Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь өмөөрч хамгаалан, мэдэгдэл хүртэл гаргаж байх юм. Манай ард түмэн бол Шүүхийн Ерөнхий Зөвлөл мэтийн илүү бүтэц, орон тоогоо татан буулгаач гэж л шаардаад байгаа.

Эрхэм дээдэс, тухайлбал Х.Баттулга, Г.Занданшатар, У. Хүрэлсүх, Л.Оюун–Эрдэнэ нараас нэг л зүйл хүсээд байгаа. Өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “С.Зоригийг хөнөөсөн хэрэг”-ээр дахин шоу хийлгүй, хэргийн жинхэнэ захиалагч, алуурчид, нуун далдлагчдыг нь олж тогтоогоод хуулийн дагуу хатуу арга хэмжээ аваач гэж сэтгүүлч би төдийгүй, Монголын бүх ард түмэн хүсэн хүлээж байгаа шүү. Энэ хэргийг төгсгөл болгооч гэж !!! Тэгвэл, шудрага үнэний төлөө гавъяа байгуулсан хүмүүст яасан их баярлах бол ард түмэн чинь!

Г.ЖАМЬЯН

(Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч )

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419