ОХУ-ын төрийн дээд шагнал “Александр Невскийн” одонгоор сансрын нисгэгч Ж.Гүррагчааг шагнажээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарилгаар сансарын нисгэгч Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд шагнал “Александр Невскийн” одонгоор шагнажээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг “Александр Невскийн” одонгоор шагнасугай” гэжээ.
Ташрамд дурдахад, Сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал “Александр Невскийн” одонгоор шагнагдсан анхны монгол иргэн болжээ.