Ус, цахилгааны төлбөр тэглэсэн ч угаалгын газруудын үнэ буурсангүй

2021-03-16, 10:59 Цаг үе 555 0
Ус, цахилгааны төлбөр тэглэсэн ч угаалгын газруудын үнэ буурсангүй

Цар тахлын хямралтай холбоотойгоор төрөөс иргэн, аж ахуйн нэгжийн ус, цахилгааны төлбөрийг тэглээд дөрвөн сар гаруй болж байна. Энэ чөлөөлөлт долдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм.

Засгийн газрын шийдвэрийн гол зорилго бол иргэдийн төлбөрийн дарамтаас хөнгөлөх. Ийм логикоор харвал ус, цахилгааны төлбөрийг тэглэсэн төрийн шийдвэрийн бодит үр дүн, алсын хараа иргэдийн халаасанд хэр мэдрэгдэж байгаагаар хэмжигдэнэ. Үүний наад захын жишээ бол ус, цахилгааны төлбөрөө тэглүүлсэн автомашин угаалгын газруудын зардал буурч байгаа учраас ашгаа ч гэсэн бодолцох учиртай. Өөрөөр хэлбэл, автомашин угаалгын төлбөр бодитоор буурах ёстой юм. Энэ талаар сурвалжиллаа.

Их засаг их сургуулийн ойр тойронд “машин угаалга” гэсэн үргэлжилсэн хаягнууд өрөөстэй. Хаяг тутамд “Автомашин угаагч ажилд авна” гэсэн зар дүүрэн. Тэр дундаас томоохонд тооцогдох “Car wash“ гэсэн автомашин угаалгын газрыг зорьж очвол тасралтгүй ус шүршиж, шалаар нь битүү ус урсана. Улаан эрээн ажлын хувцастай гурван хүүхэд машин угааж харагдана. Тэнд 10 гаруй машинууд өрөөстэй бөгөөд угаалгын ажилчид хүрэлцэхгүй байгаа талаар үйлчлүүлэгчдэд учирлаж байв.

Үйлчлүүлэгчдийн зарим нь бухимдаж “Ажил хэцүүдлээ” хэмээн шавдуулж загнана. Зөвхөн машины хөөс арилгахад 3-5 минут тасралтгүй шүршиж байв. Энэ хооронд хэдэн литр ус шал руу асгарч байгааг таамаглашгүй. Хэд хэдэн угаалгын газар орвол хөлийн чимээ сонсогдохгүй даралттай усны чанга чимээ бүхий дээрх нийтлэг дүр зураг л угтах аж.

Бид угаалгын газрын ажилчдаас зарим зүйлийг тодруулахад “Өдөрт хэдэн литр ус хэрэглэх талаар тогтсон тариф байхгүй. Дундажаар 50-60 литр усаар нэг машиныг угаадаг. Мөн ус их хэмжээгээр цацрах тохиолдолд их ус урсах тохиолдол бий. Нэг машиныг 20-25 мянган төгрөгөөр угааж байна. Хөл хориотой холбоотойгоор ойрын өдрүүдэд ачаалал бага байна. Гэхдээ ачаалалгүй үедээ 8-10 хүн үйлчлүүлдэг. Дулаан ороод шавар шавхай ихсэх үед ачаалал ихсэж 25-аас дээш үйлчлүүлнэ. Үнийн хувьд өмнөх жилүүдээс өөрчлөлт ороогүй. Өнгөрсөн жил ч 20-25 мянгаар машин угааж байсан” гэлээ. Харин Засгийн газраас долдугаар сарын 1-н хүртэл ус, цахилгааны мөнгийг тэглэсэн байхад яагаад үнээ бууруулахгүй талаар асуухад “Манайх түрээсийн байгууллага учраас үнээ бууруулах ямар ч боломжгүй. Хүнээс түрээсэлж байгаа болохоор тухайн түрээслэгч нь үнээ бууруулаагүй тохиолдолд үнэ буурахгүй. Хэрэв түрээслэгчид нь үнээ бууруулвал бид дагаад өөрчилж болно.

Түүнээс өөрсдийн байр бол өөр хэрэг шүү дээ. Мөн машины нэг лааз өнгөлөгч нь 15 мянгатай байдаг. Энэ үнэ зөвхөн бөөний үнэ. Машин угаадаг алчуур л гэхэд өндөр үнэтэй. Үйлчлүүлэгч бүр шинэ, цэвэрхэн алчуураар л машинаа угаалгахыг хүсдэг учраас нэг алчуурыг нэг л машинд хэрэглэдэг. Тухайн алчуур халтар болсон л бол шууд хаядаг. Машинаа угаалгаж байгаа хүмүүсийн ихэнх нь ямбатай байдаг учраас аясанд нь тааруулаад бүх зүйлээ чанартай байлгахгүй бол үйлчлүүлэгчгүй болно. Урсгал зардал дэндүү их байдаг. Бид хоёр сар карантинд байсан болохоор орлого муудсан. Түрээсэлж байгаа болон түрээслүүлж байгаа хүмүүс ихэнх нь банкинд зээлтэй. Манайд өргүй хүн гэж бараг байхгүй. Энд машин угаагаад ажиллаж байгаа хүүхдүүд машины зээлээс эхлээд ямар нэгэн зээлтэй байдаг. Өдрийн хоол унд гээд орлого гэхээс илүү зарлага их гардаг. Мөн угаалгыг зөвхөн ус цацаад л болчихдог гэсэн ойлголт буруу. Иймд бид үнээ бууруулах боломжгүй юм” гэсэн хариултыг өглөө.

Мөн өөр нэг машин угаалгын газар очвол “Хэр их ус ашиглах нь машин угааж байгаа хүнийхээ ур чадвараас шалтгаална. Дунджаар 50-80 литр ус зарцуулдаг. Чадвартай машин угаагч бол усаа хэмнээд бага усаар угаадаг. Бидний ашиглаж байгаа бол айлын карантнаас гоожуулж байгаа ус биш шүү дээ. Багахан хэмжээний усыг өндөр даралттай болгоод угааж байгаа нь их ус урсаад байгаа юм шиг санагддаг байх. Тиймээс нэг литр усыг ч их юм шиг харагдуулдаг. Өдөрт дунджаар 10-12 хүн үйлчүүлдэг. Засгийн газраас ус, цахилгааны төлбөр тэглэлээ гээд үнээ өөрчлөөгүй. Харин ч нэмээгүй. Төрөөс ус цахилгааны үнийг тэглэсэн ч бидэнд ямар ч ялгаагүй. Бид угаас усаа хэмнэдэг байсан. Бүх машин угаалгын газрууд тоолууртай учраас усыг замбаараагүй хэрэглэдэггүй. Мөн ус, цахилгааны хэрэглээг 100 хувь тэглэсэнд эсрэг байр суурьтай байгаа. Үнэгүй гэхээр замбараагүй хэрэглээ үүсч байна. Ам.доллар 2800 болчихоод байхад манайх машинаа 25 мянгаараа л угааж байна. Бид үнээ бууруулж ажиллабал ямар ч ашиггүй” гэлээ.

Харин машинаа угаалгаж байгаа зарим хүмүүстэй цөөн хором ярилцахад “Угаалгын машинуудын хамгийн гол зардал бол ус, цахилгаан байдаг. Гэтэл энэ төлбөрөө тэглүүлчихээд байгаа хэрнээ үнээ ганц, хоёр мянган төгрөгөөр ч болтугай бууруулахгүй байгаад гайхаж байна. Зарим газар бүр үнээ нэмээд 28 мянган төгрөгөөр угааж байна. Төр, засаг гаргасан шийдвэр нь иргэдийн амьдралд ямар үр өгөөж өгч байгаад хяналт тавих хэрэгтэй” хэмээн бухимдаж буйгаа илэрхийллээ.

Эндээс харвал угаалгын газрууд нэг машиныг 80 литр усаар, өдөрт 25 машин угаадаг гэж тооцвол 2000 гаруй литр ус хэрэглэнэ. Харин үнээ бууруулахын тухайд хөл хорионы өдрүүдэд алдсан ашгаа нөхөх байдлаар хандаж буй тайлбар хэлж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419