УИХ дахь МАН-ын бүлэг элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татах үндэслэлгүй гэж үзлээ
УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Хаврын чуулган 20 хоногоор наашилж байгаа юм. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж гарах эрхзүйн шинэчлэлүүд хийгдэнэ. Улс төрийн намын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг хэд хэдэн хуулиудыг хэлэлцэж батална.
Мөн энэ чуулганар УИХ-ын хяналтын чиг үүргийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан эрхзүйн орчныг тодорхой болгоно. Үүнээс гадна Оюутолгойн гэрээний өөрчлөлтийг нэг мөр шийдэх ёстой.
МАН-ын бүлгийн хурлаар Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Л.Энх-Амгалан БШУ-ны сайд болсонтой холбогдуулан түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг байнгын хороон дарга болохыг дэмжсэн. Үүнээс гадна МАН-ын бүлэг гурван дэд даргатай байсан. Нэг нь буюу УИХ-ын гишүүн С.Амарсайхан Шадар сайд болсонтой холбогдуулан хоёр дэд даргатай үлдсэн.
-АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татах хүсэлтийг Ерөнхийлөгч гаргасан. Уг асуудлыг авч хэлэлцсэн үү?
-Байнгын хороогоор авч хэлэлцсэн. Ингээд Ё.Отгонбаяр элчин сайдыг эргүүлэн татах үндэслэлгүй гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ирэх пүрэв гарагт тангараг өргөнө гэдэг мэдээлэл байна?
-Чуулганд оролцож эхэлсэн эхний өдрөө тангараг өргөнө. Тэгэхээр энэ пүрэв гарагт тангаргаа өргөх байх.
LIVE: УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байнаLIVE: УИХ дахь МАН-ын бүлэг элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татах үндэслэлгүй гэж үзлээ
Posted by livetv.mn on Sunday, March 14, 2021