Хоёр болгоомжлолд “хавчуулагдсан” 1072 хувьцаа

Хоёр болгоомжлолд “хавчуулагдсан” 1072 хувьцаа

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг иргэддээ тарааснаас хойш 10 жилийг үджээ. Өнгөрсөн хугацаанд эл үнэт цаасыг зах зээлд нээлттэй арилжих талаар үлгэр домог болтол ярилаа. Гэвч хувьцааг нь “амилуулах” хугацаа алсарсаар байх аж. “Эрдэнэс Тавантолгой”-г 2019 онд хаалттай хувьцаат компани хэлбэрээр бүртгүүлсэн нь урагшилсан ганц алхам болов. Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийн дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хувьцаагаа бүртгүүлсэн компанийг “хаалттай хувьцаат компани” гэж нэрлэж буй. Ийм хэлбэрээр бүртгүүлснээр компанид ногдол ашиг хуваарилах боломж бүрддэг. Эрх зүйн энэ л боломжийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жил ногдол ашиг хуваарилсан юм. Тус компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлээгүй учраас хувьцааг нь хоёрдогч зах зээлд арилжих боломжгүй. Тиймээс хагас “амилсан” хувьцаа гэж хэлж болно.

Бүтэн “амилуулах” талаар зах зээлийн болон улс төрийн гэх мэт олон өнцгөөс харсан байр суурь баримталж, үнэлэлт дүгнэлт өгдөг. Хөрөнгийн зах зээлийнхэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, нээлттэй арилжааг эхлүүлэх хэрэгтэй гэж үзсээр ирсэн. Тэд нээлттэй хувьцаат компани болгосноор биржийн арилжааны идэвх сэргэж, хөрөнгийн зах зээлийн хэмжээ хэд дахин томорно гэж төсөөлдөг юм. Хөрөнгийн зах зээлийн хэмжээ томорч, арилжаа идэвхэжвэл тэдний халбагдах “хоол” ихсэх нь тодорхой. Тиймээс ийм өнцгөөс хардаг билээ.

Тэгвэл улстөрчид нээлттэй компани болговол хувьцааных нь үнэ шалдаа бууна гэж болгоомжилдог. Учир нь нээлттэй компани болгонгуут хувьцаагаа зарчих хүн олон бий. Нийлүүлэлт нь нэмэгдвэл барааны үнэ хямдардаг жамтай. Ингэх нь эрх баригчдын нэр хүндэд халтай. “Эрдэнэс Тавантолгой” компани 15 тэрбум ширхэг хувьцаатай. Хөрөнгийн зах зээлийн туршлагатай мэргэжилтнүүд ийм олон ширхэгтэй “жиргэсэн” хувьцааны үнэ уруудах хандлагатай байх нь гарцаагүй гэж дүгнэдэг. Тус компанийн үйл ажиллагаа жигдэрсэн, иргэдэд эзэмшүүлсэн хувьцааны бүртгэл нь цэгцэрсэн. Хөрөнгийн биржид бүртгүүлээд хувьцаагаа нээлттэй арилжихад ямар ч саадгүй болсон. Гэвч хувьцааных нь ханш унана гэсэн болгоомжлол өдий хүртэл хойш нь тавих шалтгаан болсон билээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг “амилуулах” нэг гарц нь эхлээд гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлж, ханшийг нь тогтворжуулаад, дараа нь дотоодын зах зээлд нээлттэй арилжих байлаа. Энэ бол хувьцааны ханш дотоодын зах зээлд унахаас хамгаалсан арга байв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн өмнөх сайд Д.Сумъяабазарын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Цанхийн зүүн уурхайн хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх ажил өнгөрсөн жилүүдэд нэлээд урагшилсан. Гэтэл Цанхийн зүүн уурхайг эзэмшүүлэн Хонконгт IPO хийхээр зэхэж байсан “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг өнгөрсөн жил Засгийн газрын шийдвэрээр татан буулгалаа. Ийм шийдвэр гаргасны цаад учир шалтгаан нь “Хувьцааг нь хятадууд худалдаад авчихвал яах вэ” гэсэн асуулт байжээ. Хувьцааных нь тодорхой хэсгийг хятадууд худалдаад авчихвал нүүрсний үнэд нөлөөлнө гэж Засгийн газар болгоомжилсон хэрэг.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг “амилуулах”-тай холбоотой эдийн засгийн аюулгүй байдлын түвшний өнцөг ингэж гарч ирэв. “Хятадууд худалдаад авчихна” гэсэн болгоомжлолын дор 1072 хувьцаа “амилахгүй” нь. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 гаруй хувийг хятадууд бодлогоор худалдаад авчихвал үнэд нөлөөлөх нөхцөл бүрдэнэ гэж ярьж байна. Энэ бол ганц зах зээлтэйн хар гай юм. Бид нүүрсээ олон зах зээлд үнэ хаялцуулан худалдах боломжтой байсан бол ийм болгоомжлол төрөхгүй нь мэдээж.

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа хэзээ “амилах” вэ гэсэн асуулт гарах нь тодорхой. Хэзээ нэгэн цагт бүрэн “амилуулна” гэсэн итгэл найдвар хэн бүхэнд байгаа биз. Тэднийх дор хаяж 60 жил ашиглах нөөцтэй орд эзэмшдэг компани. Тиймээс цаг үе, зах зээлийн тохироо бүрдсэн цагт хувьцаагаа нээлттэй арилжиж таарна. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны иргэдийн эзэмшиж буй хэсгийн 10 хувийг нээлттэй арилжих зөвшөөрөл өгөх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлдэг. Тэрбээр нийт хувьцааны нэг хувийг арилжихад ханш нь унах эрсдэлгүй гэж тодотгодог юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани дотоодын зах зээлд 1.5 их наяд төгрөгийн бонд гаргахаар төлөвлөөд байна. Үүнийхээ тодорхой хэсгийг ам.доллароор гаргах гэнэ. Эхний ээлжид 800 тэрбум төгрөгийн бонд гаргах хүсэлтээ Монголын хөрөнгийн биржид хүргүүлсэн. Юутай ч энэ компани хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь тодорхой боллоо. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө төмөр зам, “Тавантолгой дулааны цахилгаан станц”, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх жил, цахилгаан станцыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Үүнтэй зэрэгцээд баяжуулах үйлдвэрийн эхний модулиудыг ч ашиглалтад оруулах биз. Тэр үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа, зах зээлийн нөхцөл эрс өөрчлөгдөх нь дамжиггүй. Тус компанийн хувьцааг бүрэн “амилуулах” талаар тэр цагт дорвитой хөндөх болов уу. Магадгүй 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө ч бүрэн “амилуулчихаж” мэдэх юм. Эл компанийн үйл ажиллагаа улс төрөөс ихээхэн хамааралтайг юу эс андах вэ.

Тус компанийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэдэд тараасан. Үүнээс гадна өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр авах, эсвэл 1072 ширхэг хувьцааг эзэмших сонголт олгосон. Мөн оюутнуудад сургалтын төлбөрөө төрөөр төлүүлэх, эсвэл 1072 ширхэг хувьцаа эзэмших сонголт өгсөн юм. Зарим иргэн бэлэн мөнгө авч, сургалтын төлбөрөө төлүүлснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдэд эзэмшүүлэхээр зэхсэн хувьцааны тодорхой хэсэг нь үлджээ. Энэ нь нийт хувьцааных нь 5.3 хувьтай дүйж байгаа гэнэ. Үүнийг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд олгохоор яригдаж байна. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оноо нэмэх ажил байх нь ойлгомжтой. Ямартай ч тус компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо хүрээгээ тэлэх нь.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлэхдээ 15 тэрбумыг нь зарласан, 12 тэрбумыг нь гаргасан гэж “бичүүлжээ”. Үүнээс улбаалан зарласнаас нь тооцон тус компанийн хувьцааны 14.5 хувийг иргэд эзэмшдэг гэсэн тоо яригддаг. Мөн гаргаснаас нь тооцон 18.4 хувийг нь иргэд эзэмшдэг гэсэн мэдээлэл гарах нь бий. Нэгэнт үнэ нь унана гэж болгоомжилж байгаа бол “халаасалж” үлдсэн гурван тэрбум хувьцаагаа хасчих хэрэгтэй. Угаас дээрх төвд бүртгүүлээгүй учир ямар ч сөрөг нөлөөгүй юм. Ингэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны тоо цөөрч, ирээдүйд “амилуулах”-д ханш нь уруудна гэсэн болгоомжлолыг багасгах юм биш үү. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа ханш нь уруудна, хятадууд худалдаад авчихна гэсэн хоёр болгоомжлолын дунд гацсаар байна.

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419