Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар хүний гараар хийгдсэн багаж нь одоогоос 3.3 сая жилийн тэртээд харьяалагдаж байгаа билээ. Уг багажийг Африк тивийн одоогийн Кени улсын Туркана нуураас олсон байна. Тэрхүү багаж нь одоо цагийн бидний нүдэнд ердөө чулууны хэлтэрхий мэт харагдах нь сонирхолтой юм.
Хүн төрөлхтний салшгүй зүйл, оюун ухааны илэрхийлэл нь яалт ч үгүй багаж билээ. Бид цаг хугацааны эрхээр улам бүр боловсронгуй сэтгэх болж, ямарваа байдлаар багажаа хурцалсаар ирсэн тул өнөөгийн хөгжилд ирж чадсан. Ийм л учраас өнөөдөр бид 55 сая километрийн цаана байгаа Ангараг гариг дээрээс хөрсний дээж авч, иргэншил тогтоох хэмжээний мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байна.
Гэвч эрчимтэй хөгжиж байгаа өнөөгийн нийгэмд бид аливаа зүйлийг өмчлөх сэтгэлгээнээс салж, бүх зүйлийг захиалгын хялбар үйлчилгээгээр хийлгэх тогтолцоо руу шилжиж байна. Бусдаар ямарваа нэгэн ажлыг нэг удаагийн үйлчилгээ хэлбэрээр гүйцэтгүүлэх нь таны алтан цагийг хэмнэх давуу талтай. Гэвч аливаа зүйлсийг хүн төрөлхтөн өөрийн гараар хийж бүтээснээр хэмжээлшгүй их сэтгэл ханамж авдаг нь үнэн билээ.
Эд материаллаг зүйлс цаг хугацааны болон хэрэглээний эрхэнд эвдэрч гэмтэх нь хэвийн үзэгдэл ч тэр бүрд шинэ зүйл худалдаж авах нь үргүй зардлын нэгэн тод жишээ болно. Аливаа зүйлсийг дахин засварлах боломжгүй болтол эвдрэхээс нь өмнө цаг тухайд нь шаардлагатай засвар үйлчилгээ хийх нь таны хэтэвчийг нимгэрэхээс баттай хамгаалж байдаг. Харин засварчин хүний гарт үргэлж багаж хэрэг болдог.
Монгол улсын хэмжээнд багажны хамгийн өргөн сонголттой Toolmart.mn онлайн дэлгүүр нь дэлхийн алдартай брендүүдийн чанартай бүтээгдэхүүнийг санал болгож байгаа тул та өөрт хэрэгтэй багаж бүрийг хялбар олох боломжтой юм. Танд дахиж багаж хайх шаардлага үгүй.
Хүн бүрт хэрэг болох төрөл бүрийн, цахилгаан, гар, тусгай үүргийн багажийг нэг доороос авах боломжийг бүрдүүлэн TOOLMART.MN та бүхэнд үйлчилж байна. Мөн энэ сарыг дуустал Купонтой, Бэлэгтэй, Хямдралтай, Багцтай, гээд олон төрлийн урамшууллууд явж байгаа тул та яараарай.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.