Хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулах нь оновчтой шийдвэр мөн үү?

Хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулах нь оновчтой шийдвэр мөн үү?

Хоёр их наяд төгрөгийн эх үүсвэртэй ажлын байрыг хамгаалах Засгийн газрын хөтөлбөр өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв байв.  Хоёр их наяд төгрөгийн хүүний зөрүү болох  210 орчим тэрбум төгрөг төсөв дээр ачаалал болж ирэхээр байгааг зарим эдийн засагчид шүүмжилж байна. Тиймээс төр төсөв дээр ачаагаа үүрч л байгаа юм бол өөрийн мэдлийн хоёр банкаараа гаргахгүй арилжааны банкуудыг тэтгэсэн шийдвэр гаргалаа гэх. НӨАТ төлөгч биш жижиг аж ахуйн нэгжүүдэд 50 сая, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдэд  500 сая төгрөгийн зээлийг гаргах болсон гэх мэт нийтлэг ганц нэг шалгуурыг төрөөс хүчээр хийж өгсөн ч банкууд тус тусын шалгуураа танилцуулж байна. Ихэнх нь хуучин харилцагч нарынхаа өндөр хүүтэй авсан зээлийг нь гурван хувь рүү шилжүүлэх тухай ярьж байна. Гэтэл шинээр зээл авах иргэд, аж ахуйн нэгжийн хувьд бас л энэ зээлээс хасагдах магадлалтай болчихлоо. Мөн арилжааны банкуудаар энэ зээлийг дамжуулж байгаа нь ажлын байрыг хамгаалах биш барилгын салбарыг дэмжих болчихлоо гэх ч байр суурьтай эдийн засагч байна. Эдгээр шийдвэрийн талаар экспертүүдийн байр суурийг хүргэж байна.

 

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Бизнесийн зарчмаар бол төр зөв шийдвэр гаргасан

- Гурван хүүтэй зээлийн хоёр их наяд төгрөгийн эх үүсвэрийн 60 хувийг төрөөс, 40 хувийг арилжааны банкууд гаргахаар болж байна. Бизнес нь зогсчихсон ажлын байраа хамгаалж чадахгүй болсон, эдийн засаг зогсчихсон энэ үед хамгийн зөв шийдвэр. Төсөв дээр ирэх ачаалал ихсэнэ гэдгээр харах хэрэггүй. Урт хугацаандаа 180 орчим тэрбум төгрөгийн ачаалал ирнэ. Цуврал байдлаар гурван жилийн хугацаанд гарах учраас нэг дор ачаалал ирэхгүй. Энэ жилийн тухайд 100 орчим тэрбум төгрөгийн ачаалал ирэх байх. Зах зээлийн зарчмаар мөнгөний захаар дамжуулан гаргаж байгаа учраас банкууд ч ялгаагүй эрсдэлээ үүрч хариуцлага хүлээнэ. Тиймээс төсөв дээр их ачаалал ирнэ гэдэг үндэстэй шүүмжлэл биш. Эдийн засгийн хувьд эрсдэлээ арилжааны банкуудтай адил үүрнэ гэсэн үг. Хөгжлийн банк хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг дэмжиж бонд гаргах чиглэлд ажилладаг гэдгээр жижиг зээлийг дамжуулан гаргах нь зохимжгүй. Төрийн банк хэдийгээр төрийн мэдлийнх ч гэлээ ялгаагүй эрсдэлээ үүрээд явна. Харин ч төрийн мэдлийн банкаар гаргагавал өмнөх ЖДҮХС-ийн  мөнгө угаах гашуун туршлага давтагдах магадлалтай. Арилжааны банкуудаар гаргах нь цэвэр бизнесийн зарчмаар гаргаж байгаа зөв шийдвэр.

 

УИХ-ын гишүүн Л.Доржханд: Төрийн болон Хөгжлийн банкаар дамжуулах боломжтой байсан

- Ажлын байрыг хамгаалах гурван хувийн хүүтэй зээлийн эх үүсвэр болох хоёр их наяд төгрөгийг Засгийн газар гаргахдаа хүүний зөрүү болох 6-7 хувийг улсын төсвөөс татаасаар гаргана.  Харин гурван хувийг банкууд зээлдэгч нараас авахаар байдлаар зохицуулах болж байна. Нийтдээ 9-10 хувийн хүүтэй зээлийг гаргаж байгаа юм. Эдийн засагч хүний хувиар би үүнийг шүүмжилж байна. Учир нь бодлогын хүү зургаан хувь байгаа. Бодлогын хүүний татвар 25 хувь. Тэгэхээр татварын дараах цэвэр өгөөж 4.5 хувь. Энэ мөнгө Монголбанкинд төвлөрдөг. Өөрөөрхэлбэл, Монголбанк 4.5 хувьтай мөнгийг арилжааны банкуудад өгч байгаа юм. Түүнчлэн Засгийн газар зургаан хувь, банкуудын урсгал зардал гурван хувь нэмэгдээд 9-10 хувийн ийм таатай нөхцөлөөр энэ зээл гарч байна. Нэмээд эрсдэлийнх нь 60 хувийг төр батлан даана гэдэг нь маш их ачаалал төсөв дээр ирж байна. Манай төсөв мөнгөний бодлого дандаа банкуудыг дэмжсэн бодлогоор явж байна. Ажлын байрыг дэмжсэн бодлого биш барилгын салбарыг дэмжсэн бодлого хэрэгжээд байна. Яагаад вэ гэвэл арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа тохиолдолд банкууд өөрсдийнхөө шаардлага,  шалгуураар барьцаа хөрөнгө шаардана. Зах зээлийн үнэлгээгээр 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 50 хувиар үнэлнэ. Үүний 50 хувьд зээл өгнө. Гэтэл жижиг дунд бизнесийнхэн ажлын байраа хадгалах гээд хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүдэд очихгүй, хөтөлбөр үр дүнтэй болохгүй дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл, банкнаас 500  саяаас нэг тэрбум төгрөг хүртэл зээл авсан аж ахуйн нэгж бизнес хийе гэвэл эрсдэлтэй. Тиймээс буцаагаад банкуудаар дамжуулж гурван хувийн хүүтэй эх үүсвэрийг зургаан хувь руу шилжүүлж дундаас нь ашиг хийх боломж үүснэ. Уг нь Засгийн газар, Монголбанкинд байгаа 7.8 их наяд төгрөгөөр өөр дээрээ татаж хүү нэмэхгүйгээр өөрийн мэдлийн хоёр банк болох Төрийн болон, Хөгжлийн банкаар энэ зээлээ гаргах бүрэн боломж байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419