Нийслэл хөгждөггүйн нэг шалтгаан

Нийслэл хөгждөггүйн нэг шалтгаан

Миний бие ажлын шугамаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, С.Батболд, С.Амарсайхан, Д.Сумъяабазар нартай уулзаж, ярилцаж, санал бодлыг нь сонсож явжээ. Эл эрхмүүд бүгд хотоо хот шиг, нийслэлээ нийслэл шиг хөгжүүлэхийн төлөө зүтгэж, нэгэн цагт “Азийн цагаан дагина” нэртэй цэвэрхэн цэмцгэр нийслэл байсан гэдгийг мэддэг гэдэгт итгэдэг.

Энэ дарга нар өөр өөрийн бодолтой, төлөвлөгөөтэй, итгэлтэй, зүтгэлтэй ажилласан нь үнэн. Үр дүнг нь бид бэлхнээ харж байна. Тэдэнд харин “зовлон” нь нэг байсан. Эрх мэдэлгүйн зовлон. Санхүүгийн эрхгүй дарга санаачилга гаргаад яах вэ дээ. Лоозон болж л үлдэнэ. Боловсон хүчний эрхгүй дарга бодлого гаргаад яах вэ дээ. Бодит үр өгөөж байхгүй. Төвлөрсөн төсвөөс (Сангийн яам) хараат дарга төлөвлөгөө боловсруулаад яах вэ дээ.

Түгжрэлээ ч шийдэж чаддаггүй юм байна. Хот гэдэг их айлынхаа эзэнд эрх мэдлийг нь өгсөн шиг өгч, хариуцлагаа тооцсон шиг тооцдог системтэй болох цаг нэгэнт болжээ. “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна” гэсэн заалт хуульд бий. Хуульдаа гоё заалттай мөртлөө бодит амьдрал дээр хэрэгждэггүй, Монголын хүн амын гуравны нэг нь амьдардаг нийслэл хот улсын төсөвт 2021 онд 420 тэрбум 788 сая төгрөг төвлөрүүлж, төсвийн орлого 791 тэрбум 748 сая, тусламжийн орлого 28 тэрбум, өөрийн орлого 13 тэрбумыг олж, төсвийн нийт зардалдаа 546 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Нийслэл хот бие даасан төсөвтэй байна гэсэн хуультай бол ядаж 50 хувийг нь бие дааж зарцуулах эрх мэдэл байх ёстой биз дээ. 1994 онд батлагдсан, хөгжлийн хурдаас төө хойно хоцорсон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг нийтээрээ нэг уншиж, нэгмөсөн өөрчлөхгүй бол нийслэл хот маань нийслэл хот шиг болохгүй юм байна. Хотоос сонгогдсон 24 гишүүн нийслэлчүүд бидний элч төлөөлөгч болон эрхээ өвөртлөөд, ордонд тухлаад жил гаруйн хугацаа өнгөрсөн ч нийслэлчүүдийнхээ төлөө нэг ч үг дуугараагүй л байна.

Эрх зүйн шинэчлэл хийхгүй бол энэ байдал үргэлжилсээр байх болно. 24 гишүүнийхээ чихнээс хонх уяж байхгүй бол сонгогдохын өмнө хаалгыг чинь онголзуулж, хашааг чинь цэвэрлэж өгчихөөд дараа нь хаалгыг чинь өшиглөж, халамж ярьж, хоолны талон тарааж, хойч үеийг минь хорлосоор л байх болно. Хувийн хэвшлийн хөгжил нь хурдтай, менежмент нь зөв, бодлого нь оновчтой, үр өгөөж нь өндөр байдаг нь нэг л зүйлээс хамаардаг. Тэдний санаа, санхүү нь нэг гарт байдаг юм. Сахилга хариуцлага нь ч нэг гарт байдаг юм. Тоглоомын дүрэм нь тодорхой байдаг. Хийх гэж сэдсэнээ хийдэг. Үр дүнгээр нь өгөөжөө хүртдэг. Ийм энгийн системтэй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг нийтээрээ хэлэлцэж хөгжлийн хурдтай нь хөл нийлүүлье, нийслэлчүүд ээ.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419