Цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засгийн дархлааг огцом бууруулсан. Гэсэн хэдий ч Ази болон Европын орнуудад хийсэн “Ковид-19 цар тахал хадгаламж эзэмшигчдийн зан төлөвт хэрхэн нөлөөлж байгаа” судалгаагаар иргэд хуримтлалаа энгийн үеэс илүү нэмэгдүүлж байгааг тогтоосон юм.
Өөрөөр хэлбэл хүнд үед байх тусмаа хүмүүс хуримтлалын ач холбогдлыг илүү ойлгож байна. Энэ хүнд цаг үед Худалдаа, хөгжлийн банк санхүүгийн дарамтгүйгээр хуримтлалаа нэмэгдүүлэх ХЯЛБАР ХУРИМТЛАЛЫН үйлчилгээндээ онлайнаар бүртгүүлэх боломжийг олгож байгаа. Хялбар хуримтлал нь хуримтлалаа нэмэх хамгийн хялбар арга бөгөөд гурван төрөлтэй. Үүний нэг нь ХАРИУЛТАА ХАДГАЛАХ сонголт. Таны данснаасаа гаргаж буй зарлага бүрийн бутархай дүнг хадгаламжийн данс руу тань автоматаар шилжүүлэх үйлчилгээ юм. Жишээ нь: Та 5000 төгрөгөөр бүхэлчлэхийг сонголоо. Тэгээд дэлгүүрээс 15,200 төгрөгийн бараа худалдаж авахад таны данснаас 20000 төгрөг хасагдана. Дэлгүүрт 15,200 нь хадгаламжийн данс руу чинь 4,800 төгрөг нь автоматаар шилжих юм. Энэ үйлчилгээ нь ямар ч шимтгэлгүй. Харин 1000-5000 төгрөгөөр бүхэлчлэх боломжтой.
Хэрэв та хуримтлалгүй бол яг одоо TDB Online үйлчилгээ ашиглан онлайнаар хадгаламжийн данс нээж, Хялбар хуримтлал үйлчилгээнд бүртгүүлээрэй. Харин хуримтлалтай бол Хялбар хуримтлал үйлчилгээнд нэмж бүртгүүлэхээ битгий мартаарай.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.