Ерөнхийлөгчийн сонгууль дөхмөгц Х.Баттулга ашиглаад явсан АН-ыг ахин ашиглахаар самарч байна...

Ерөнхийлөгчийн сонгууль дөхмөгц Х.Баттулга ашиглаад явсан АН-ыг ахин ашиглахаар самарч байна...

Ардчилсан Нам ард түмний итгэлийг алдаж, удаа дараа навс ялагдан, дотоод зөрчил нь туйлдаа хүрч, сүйрэл мөхлийн ирмэг дээр ирээд байна. Үүнд Хэн, Юу буруутай вэ? Монголын улс төрийн нэг тулгуур багана болсон АН яагаад ийм эмгэнэлт байдалд хүрэв? Ардчиллын цайзыг хэн нураасан бэ? Засгийн газрыг огцруулж, лидерүүд, Ерөнхий сайд нар, өнгөтэй, өөдтэй гэсэн улс төрч бүрийн нэр хүндийг шавартай хутгах хорлон сүйтгэх ажиллагааг хэн удирдаж, хэн санхүүжүүлж ирсэн бэ?

Маш олон хүн, АН-ын эгэл жирийн гишүүд Женко Х.Баттулга гэж эргэлзэхгүй хэлдэг. Амин хувийн эрх шиг, албан тушаалын шуналдаа хөтлөгдөн АН-ыг ашиглан самарсныг нь жирийн гишүүд бид хэнээр ч хэлүүлэхгүй маш сайн мэднэ. “Эрэл” компанийн Д.Эрдэнэбатын “Эх орон” намаас 2004 онд УИХ-ын гишүүн болж байсан Х.Баттулга АН-ын тооноор орж ирээд, хойморт нь гарч суусан. Хоёр удаа сайд болж, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Майдар хот гэх зэрэг үзүүлэн макет харуулж, үлгэр ярьсан. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Майдар хот өнөөдөр хаана байна вэ? Хувийн компани аль 8 жилийн өмнө барьчих байсан төмөр замыг гацааж, Чингис бондын 280 сая доллараар шороо овоолж, эдийн засгаа хорлосон. Байгаль эколог тэр хооронд нь сүйрч, жолооч нар эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Төмөр замын хэрэгт хамт холбогдсон Солонгосын иргэн Ли Жон Ёл гэгчийг 40 сая төгрөг, өөрөөр хэлбэл 280 сая доллар хэргийг 14 мянган доллараар торгоод хаасан нь шударга ёс мөн үү?

​Х.Баттулга Ардчилсан намын өнгө болж явсан олон улс төрчийг харлуулах шоунуудыг гардан зохион байгуулсан. Улс төрийн хэрэгтэн болж, шоронд номын санч хийж байгаа М.Энхсайхан “Х.Баттулга өс санадаг, зуумтгай хүн. Өөрийнхөө хар муухайг бусдад чихдэг” гэж онож хэлсэн. Талийгаач М.Батчимэг агсны тагнуулч, Л.Гантөмөрийн “мүүнчин”, Х.Тэмүүжингийн “сайн ах” зэрэг олон ажиллагаанууд хийгдсэн.

2016 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулга өөрөө ялагдаад зогсохгүй, намаа ялагдуулахад том гавьяа байгуулсан. АН 2012 онд УИХ-д олуулаа болж, Засгийн газраа байгуулсныг хэн нураалаа. Мөрөөрөө ажиллаж байсан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах бичигт “Би заналтайгаар гарын үсэг зурсан” гэж Х.Баттулга хэлж байлаа.

АН-ын Хяналтын ерөнхий хороо Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан Х.Баттулга нарын 8 гишүүнийг 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн тогтоол хүртэл гаргаж байсан ч амьдралд хэрэгжээгүй. Заналтайгаар гарын үсэг зурж, Засгийн газраа огцруулсны үр дүнд АН 2016 үсгүй хусуулсан.

АН-ын 5 ялалтын менежер Н.Алтанхуягийг Х.Баттулга шанага шиг ашиглаж, жорлонд шидчихсэн гэж Ц.Элбэгдорж л хэлсэн болохоос үнэн үг. Өнөөдөр М.Энхсайхан, Да.Ганболд, Д.Эрдэнэбат, Б.Болор, Б.Бямбасайхан нар хэний үед хонгилоор чирүүлж, улс төрийн хэрэгтнүүд болсон бэ? Э.Бат-Үүл “Х.Баттулга ардчиллаасаа урваад зогсохгүй, ардчиллыг тэвчихээ болиод үзэн ядах боллоо” гэж бичиж байна.

“Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр өнөөдөр ч Х.Баттулга АН-ыг самарсаар байна. АН хоёр тамгатай болж талцаж байгаа нь Х.Баттулгын ахин нэр дэвших ашиг сонирхлоос үүдэлтэйг бид мэдэж байна. АН-ын хүчинтэй ч бай, хүчингүй ч бай их хурлаар хэлэлцээгүй дүрмийн заалт шургуулсны ард АН-аас нэр дэвших нэр нүүргүй болсон хүний сонирхол нуугдаж байгаа нь тодорхой.

Ардчилсан нам Х.Баттулгад ямар өртэй юм бэ? Лидерүүдийг нь нэг бүрчлэн нэр хүндгүй болгож өгсөн гэж, Засгийн газруудыг огцруулсан гэж, өөрийнх нь Ерөнхийлөгч байх үед олноороо хонгилоор чирүүлсэн гэж Х.Баттулгад үйлчлэх ёсгүй.

Ерөнхийлөгчийн сонгууль дөхмөгц Х.Баттулга ашиглаад хаяж явсан АН-ыг ахин ашиглахаар самарч байна. Бид ийм ардчиллыг хүсээгүй. Бид ардчиллаа хамгаалахгүй бол өөр хэн ч хамгаалахгүй. С.Зоригийнхоо хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн үгийг санацгаая. Түүний хэлснээр “Нэгдүгээрт, улс үндэсний эрх ашиг, Хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт, хувийн эрх ашгийг эрэмбэлэх учиртай”-г мартах учиргүй. Бид мартах учиргүй!

 

Ардчилсан намын гишүүд ардчиллыг дэмжигчид

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419