НПГ: Г.Буяндоржийн бусдад учруулсан 1.2 сая ам.доллар буюу буюу тухайн үеийн ханшаар 1.517.904.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа

НПГ: Г.Буяндоржийн бусдад учруулсан 1.2 сая ам.доллар буюу буюу тухайн үеийн ханшаар 1.517.904.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа

Өнгөрсөн долоо хоногт суулт зарлаад байсан Г.Буяндоржид холбогдох хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Хоёрдугаар хэлтсийн дарга П.Батболд тодруулга өглөө.

- Иргэн Г.Буяндоржтой холбоотой хэргийн талаар та тайлбар өгөхгүй юу. Энэ хэрэг хэзээнээс улбаатай, ямар учиртай вэ?

- БНХАУ-ын Тианжин хотын Тайшин экспорт, импортын худалдааны хөгжлийн компаний захирал Шиан Дун Шэн 2011 оны 12 дугаар сард Цагдаагийн байгууллагад Г.Буяндоржид залилуулсан гэх гомдол гаргасны дагуу Улсын Мөрдөн Байцаах Газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж эхэлсэн. БНХАУ-ын Тианжин хотын Тайшин Экспорт, импортын худалдааны хөгжлийн компаний захирал Шиан Дун Шэн, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-тай төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээг 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, гэрээний үүрэг хэрэгжиж байх хугацаанд буюу 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Г.Буяндорж нар нь БНХАУ-ын Тианжин хотын Тайшин Экспорт, импортын худалдааны хөгжлийн компаний тамга, тэмдэг бүхий албан бичгийн бланкийг ашиглан төлбөр буцаах тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-нд хүргүүлэн, өөрийн үеэл болох хүний "Скай Тауэр Энхбуян" ХХК-ний дансанд 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,200,000 ам.доллар /тухайн үеийн ханшаар 1,517,904,000 төгрөг/-ийг шилжүүлэн авч, бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Г.Буяндорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татан шалгаж байна.

Дээрх хэрэгт Г.Буяндорж нь бусадтай бүлэглэн хүний нэр төр алдар, хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан, мөн бусадтай бүлэглэн давтан үйлдлээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн гэх үйлдлүүдийг нэгтгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан. Хэргийг шалгах явцад бусадтай бүлэглэн хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон 2015 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн бусадтай бүлэглэн давтан үйлдлээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн асуудлаар Г.Буяндорж нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өршөөлд хамруулах тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2015 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

- Шүүхээс чухам ямар шийдвэрүүд гарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Г.Буяндоржид холбогдох дээрх хэргийг 2014 оноос 2017 оны хооронд Прокуророос 3 удаа шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Г.Буяндорж нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах, цагаатгах зэрэг шийдвэрийг гаргаж байсан ба оролцогч нарын гомдлоор давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх болон прокурорт удаа дараа буцаасан.

Прокуророос хамгийн сүүлд Г.Буяндоржид холбогдох хэргийг 2017 оны 12 дугаар сард шүүхэд шилжүүлсэн. Хэрэг шат шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, Улсын дээд шүүхээс 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр анхан шатны буюу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэгээр хэлэлцэж хэргийг прокурорт буцаах захирамж гаргаж, 2020 оны долдугаар сарын 6-ны өдөр /2 жил 6 сарын дараа/ Нийслэлийн прокурорын газарт хэргийг ирүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас хэргийг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст хүргүүлж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлснийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр буцаасан. Одоо хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Дээрх хэрэгт Г.Буяндоржоос гаргасан С.Билэгт нь 2011 оны 12 дугаар сард Д.Б, Г.Т нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн нутагт байрлах 5 өрөө орон сууцны төлбөрт 77,000,000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл төлбөрийг Эрэл банкнаас зээл авч өгнө гэж залилж авсан, 2012 оны гуравдугаар сард “Ноёд констракшин” ХХК-ий “Сэлэнгэ-888” барилгын төсөлд 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж хуурч Г.Буяндоржоос 65 сая төгрөг залилж авсан, мөн 2012 оны дөрөвдүгээр сард “Ноёд констракшн” ХХК-ийг бусдад залилуулсан гэх үйлдлүүд нэгтгэгдэн шалгагдаж байна.Г.Буяндорж нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч юм.

ЭХХШТХ-д яллагдагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх, оролцогч, бусад оролцогчид нөлөөлөхгүй байх үүрэгтэй байдаг. Энэ үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болох талаар хуулиар зохицуулсан байдаг.

- Хүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг зөвхөн шүүхээс тогтоодог. Тэгэхээр гэм буруутайг нь эцэслэн шийдвэрлээгүй байна гэж ойлгох уу?

- Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогч нь прокурорын гаргасан шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг дээд шатны прокурорт гаргах, дээд шатны прокурор нь гомдлыг хянаж шийдвэрлэхээр хуульчилсан. Харин хэргийн оролцогчоос эрх бүхий байгууллага албан тушаалтанд шаардлага гаргах боломжгүй юм. Г.Буяндорж нь Улсын Ерөнхий прокурорын нэр дээр 72 цагийн дотор хариу шаардсан шаардлага ирүүлсэн байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч Г.Буяндоржийн гаргасан шаардлагыг гомдол гэж хүлээн авч, Улсын Ерөнхий прокурорын газраас Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж ирүүлсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн оролцогч бөгөөд оролцогчоос эрүүгийн хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдолд прокурор хуульд зааснаар 5, 14 хоногийн хугацаанд хариу өгөх үүрэгтэй.

Г.Буяндоржоос прокурорын байгууллагад шаардлага нэрээр ирүүлсэн гомдлыг дээрх хуулийн хүрээнд хүлээн авч хянаж шийдвэрлэх болно. Хэргийн оролцогч Г.Буяндорж нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад өөрийгөө гэм буруугүй, хэлмэгдэж байгаа, нэр бүхий прокурорууд хууль зөрчсөн гэх мэтээр олон нийтэд хандаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа хэргийн талаар нийтэд мэдээлж, суулт зарлах зэргээр олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаа нь прокурорыг хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлж, шийдвэр гаргахад нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэхээр байна.

- Г.Буяндорж нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад нэр бүхий прокуроруудтай холбоотой асуудлаар гомдол гаргаж байсан. Энэ асуудлыг шалгасан уу?

- Нэр дурдагдсан прокурор, өмгөөлөгч нартай холбоотой асуудлыг Г.Буяндоржийн гаргасан гомдлын дагуу Авлигатай тэмцэх газраас 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, нэр бүхий прокурор, өмгөөлөгчдөд хахууль өгсөн, авсан үйл баримт нотлогдоогүй гэж үзэж, тухайн байгууллагаас хэргийг хаах санал гаргаж ирүүлсний дагуу шийдвэрлэсэн.

- Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНХАУ-ын нэр бүхий иргэнийг мөнгө угаасан талаар ярьсан. Энэ асуудлыг шалгаж байгаа юу?

- Хэвлэл мэдээлийн хэрэгслээр яриад байгаа БНХАУ-ын Тианжин хотын Тайшин Экспорт, импортын худалдааны хөгжлийн компанийн захирал Шиан Дун Шэны мөнгө угаасан байж болзошгүй асуудал нь ЭЦГ-т шалгагдаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийн улмаас төр, иргэн, хуулийн этгээдийн эрх зөрчигдөж, хохирсон бол түүнийг сэргээхэд оршдог. Гэмт хэргийн улмаас хохирсон тал аль улсын иргэн, эсхүл харьяалалгүй хүн, хуулийн этгээд байхаас үл хамаарч, тэдний эрх ашиг, хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх нь төрийн байгууллагад хуулиар олгогдсон үүрэг байдаг. Энэ бүх хугацаанд Г.Буяндоржийн үйлдлийн улмаас бусдад учруулсан 1,200,000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1,517,904,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа.

Үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй эрх бөгөөд бид энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэвч эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаа нь үргэлжлэн явагдаж байгаа, ялангуяа мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хэргийг ирүүлсэн цаг хугацаанд тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээд өөрт холбогдсон хэргийн талаарх мэдээллийг хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлж байгаа дээрх байдал нь хуулийн байгууллагын хараат бус, хуулийн дагуу шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх оролдлого гэж үзэхээр байна. Эцэст нь нэг зүйлийг нэмж хэлэхэд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэн нэгэн хэргийн оролцогчоос хуулийн байгууллагад тодорхой шийдвэр гаргуулахаар шаардлага тавих, суулт, өлсгөлөн зарласнаар бус зөвхөн хуулиар зохицуулсан журмын дагуу шийдвэрлэгддэг.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419