Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэр бүлийн хүчирхийллийн 167 дуудлага бүртгэгджээ
Өчигдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ЦЕГ-ын 102 дугаарын утсанд нийт 1716 гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Гэмт хэргийн шинжтэй 43, гэр бүлийн хүчирхийллийн 167, хулгайлах 5, зөрчил 1536, эрүүлжүүлсэн 253, хүний биед халдах 55 дуудлага тус тус бүртгэгдсэн байна.