Эр нөхөр нь эрхлүүлж эвийлдэггүй эхнэр хүн энэ бүхэн ийм л байх ёстой юм шиг хүлээн зөвшөөрч, инээдэггүй, эрхэлдэггүй эвдэрсээр эвдэрсээр эцэс сүүлд нь энэ нэг хатуу сэтгэлтэй хүйтэн хүүхэн гэж эргэн тойрныхондоо дуудагдсаар дуусдаг... Гэтэл эмэгтэй хүн байгалиасаа эрх нялх байсаар ирсэн шүү дээ. Эцэгтээ ахдаа эрхэлж эрхэлж ирдэг.
Эрхлэх нь өөрөө эрхийн балай болно гэсэн үг биш. Энийг авна тэрийг хийнэ гэж энд тэнд уйлж орилохыг хэлээгүй юм шүү. Эрхэлнэ гэдэг нь хайрлагдана гэсэн үг. Эвий минь дээ, намайг дагаад энэ хүртэл ирсэн юм гэж эр нөхөр нь хайрлана гэсэн үг. Надад нялх ирсэн юм, эмэгтэй хүн шүү дээ гэж эр нөхөр нь өрөвдөнө гэсэн үг. Бүсгүй хүн шүү дээ гээд бүдүүн дуугаар aйлгаж ярихгүй гэсэн үг.
Бүлтгэр үрсийг минь төрүүлэх гэж биеэ ханзартал өвдсөн шүү дээ гээд буулт хийнэ гэсэн үг. Эхнэр минь шүү гэж энд тэндэхийн хэл амнаас өмөөрнө гэсэн үг. Эцгээс нь би гуйж авсан даа гээд эхийнх нь хайрыг үргэлжлүүлнэ гэсэн үг.
Хийсэн хоолыг нь голоод хэрүүл хийж зовоохгүй л гэсэн үг. Хүн бүхэнтэй хардаад хөөрхий эмэгтэйг тамлахгүй гэсэн үг.
Буруу зөв нь хамаагүй бүх яриаг нь сонсож сураад бүүр түүрхэн гунигтай суугаа гэргийгээ бүлээн харцаар харна л гэсэн үг.
ЭРХЭЛДЭГ ЭМЭГТЭЙ ХЭРЭЛДСЭН Ч ЭРХЭЛЖ ХЭРЭЛДДЭГ
ЭРХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ ЭМЭГТЭЙ ХЭРЭЛДВЭЛ ЭВДЭРЧ ХЭРЭЛДДЭГ.
Хатуу эмэгтэй хаанаас үүсдэг вэ?
~ Хэрүүл нэхэж, хүслийг нь хорьж, хайрыг нь үл тоож, хамаг муугаар харааж, дорд үзэж, доромжилж, гар хүрч, ганцаардуулж, үл тоож, үгийг нь хорьж, алдааг нь сануулж, алхам бүрийг нь хянаж, үл итгэж, үгний муугаар харааж суудаг үйлийн муу нөхрөөс үүсдэг.
Эх сурвалж: Солонго