Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401-р ангид очиж, Т.Чимгээтэй уулзаж байна
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон юм.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Т.Чимгээтэй холбоотой ноцтой мэдээллийг хийсэн.
Тэрбээр "Та бүхэнд үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж байгаад, хувцасыг нь тайлж бичлэг хийгээд нөхөр рүү нь явуулсан хүртэл асуудал гарсан. Энэ бүх асуудлыг олон нийтэд ил болгож тухайн үед ярьж чадаагүй. Гуравдугаар сарын 8-нд Чимгээтэй миний бие очиж уулзана. Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина." гэсэн юм.
Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзаж байна. Засгийн газрын 09:00 цагийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Т.Чимгээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Учир нь, түүний судсаар хар тамхи тарьж, сансууруулж улмаар нүцгэн зураг, бичлэгийг нь нөхөрт нь явуулсан байж болзошгүй байдал илэрчээ.