ЭМЯ: 108 хүнээс халдвар илэрсний 54 нь УДЭТ-ын ажилчид байна
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн хоногт 13269 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 108 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн 108 тохиолдлын 3 нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бол 105 нь голомтуудаас илэрч, 54 нь Драмын театраас илэрсэн. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 3336 тохиолдол боллоо.
Сүүлийн 24 цагт 49 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо бүртгэгдсэнээс 3336 болсноос 2588 буюу 77.5 хувь нь эдгэрсэн.
Одоогоор 732 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 2, хүнд 3 хүн байгаа" гэв.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан талаар мэдээлэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.08-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.08-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, March 7, 2021