Ж.Эрдэмзаяа: Иргэд хувьцаа авахдаа дараах гурван зүйлийг заавал анхаарах хэрэгтэй

Ж.Эрдэмзаяа: Иргэд хувьцаа авахдаа дараах гурван зүйлийг заавал анхаарах хэрэгтэй

Санхүүгийн зохицуулах хорооны ахлах референт Ж.Эрдэмзаяатай хувьцааны зах зээлийн талаар ярилцлаа.

- Сүүлийн жилүүдэд олон компани хувьцаагаа олон нийтэд санал болгож, IPO гаргаж байна. Гэхдээ бодит байдал дээр иргэдийн дийлэнх хувьцаа гэж юу болох, ямар өгөөжтэй гэдгээ мэдэхгүйгээс зах зээлд оролцож чадахгүй байна. Ер нь хувьцаа хэр ашигтай хөрөнгө оруулалт юм бэ?

- Хөрөнгө оруулалт хийх, түүнээсээ үр өгөөж хүртэх олон арга зам байгаа.  Иргэдийн хамгийн сайн мэддэг хөрөнгөө өсгөх арга зам бол хадгаламж эсвэл үл хөдлөх хөрөнгө байдаг. Хадгаламжинд мөнгөө хийвэл хүү авна. Үл хөдлөх хөрөнгө худалдан авбал үнийн зөрүүнээс нь ашиг олж болно гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл үнэт цаас нь энэ хоёр шинжийг хоёуланг нь агуулдаг.

Хөрөнгийн зах зээлд хоёр үндсэн санхүүгийн хэрэгсэл арилжаалагддаг. Хувьцаа буюу бонд (компанийн бонд, эсвэл Засгийн газрын бонд байж болно).  Бонд буюу өрийн хэрэгсэл авч байгаа хүний хувьд хүүг нь авах замаар тогтмол өгөөж хүртэх боломжтой. Үүний зэрэгцээ үнэ ханш нь хэлбэлзэх боломжтой учраас үнийн өсөлтөөс ашиг олж болно. Мэдээж үнэ буурвал алдагдал хүлээнэ.  Харин хувьцааны хувьд тогтмол ашиг хүртэнэ гэсэн зүйл байхгүй. Хувьцааг дотор нь энгийн болон давуу эрхийн хувьцаа гэж ангилдаг. Энгийн хувьцаатай хүмүүсийн хувьд гол ашиг олох боломж нь ханшийн зөрүү байдаг. Гэхдээ тухайн компани ногдол ашиг хуваарилах бодлого баримталж байгаа бол энгийн хувьцаа эзэмшигчийн хүртэх өгөөж тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Давуу эрхтэй хувьцааны хувьд өрийн хэрэгсэлтэй адил тогтмол орлоготой байх ба энгийн хувьцаанаас ялгаатай нь компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй буюу саналын эрхгүй байдаг.

Иргэд юунд хөрөнгө оруулахаа шийдэхийн тулд “би энэ зах зээлийн талаар хэр сайн мэдэх вэ” гэж өөрөөсөө нэг асуугаад үзэх хэрэгтэй. Хадгаламжийг хүн бүр л мэднэ.  Үүнтэй адил санхүүгийн хэрэгсэл хувьцаа, бондын онцлог, эдгээрт хөрөнгө оруулахын давуу, сул тал, хүлээх эрсдэл, хүртэх өгөөжийг хангалттай ойлгож, мэдсэн цагт үнэ ханшийн зөрүүнээс ашиг олох, цаашлаад урт эсвэл богино хугацаанд өгөөж хүртэж, алдагдал хүлээхээс сэргийлж чадна.

- Зарим иргэд хувьцаа аваад маргаашаас нь ашиг хүртэх юм шиг ойлгоод байдаг л даа?

- Үнэт цаас, ялангуяа хувьцаанд хөрөнгө оруулж буй зарим иргэд богино хугацааны дараа хувьцааны үнэ өснө гэсэн хүлээлттэй байдаг. Гэтэл хувьцааны үнэ маш олон хүчин зүйлээс хамаарч, хэлбэлзэж байдаг. Тухайн хувьцаат компанийн үйл ажиллагаа явуулж буй салбарын төлөв байдал, удирдлагын шийдвэр гаргалт, цаашлаад эдийн засаг, улс төр, гадаад харилцааны асуудлууд ч ханшид нөлөөлж болно. Үүний зэрэгцээ ногдол ашгийн бодлогыг ч орхигдуулж болохгүй. Өөрөөр хэлбэл компани тогтмол ногдол ашиг хуваарилах замаар тогтмол орлого олох сонирхолтой хөрөнгө оруулагчдыг татаж болно. Тэгтэл өөр нэгэн компани их хэмжээний ашигтай ажиллаж байсан ч ногдол ашиг хуваарилахгүй, өөрийн компанид эх үүсвэр болгон зарцуулах замаар урт хугацаанд компанийнхаа үнэлгээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байж болно. Энэ нь хэсэг хугацааны дараа компанийн үйл ажиллагаа өргөжин тэлж, үнэлгээ нь нэмэгдэх үед хувьцааны нь үнэ дагаад өснө гэсэн хүлээлт юм. Тэгэхээр иргэд заавал ногдол ашиг авна, үнэ нь зайлшгүй өснө гэсэн хүлээлттэй байж болохгүй. Таны хөрөнгө оруулах компани танд тогтмол өгөөж хүртээх эсэх, урт хугацаанд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна, цаашид хэр зэрэг амжилттай ажиллах вэ зэргээр эргэцүүлэн дүгнэсний үндсэн дээр хэзээ өгөөж хүртэхээ таамаглах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг эрсдэлээр нь ангилбал, үнэт цаас гэдэг ангилал хамгийн доор нь ордог.

Өөрөөр хэлбэл, эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтын хувилбар гэсэн үг.

Иргэдийн дунд анхдагч зах зээлээс хувьцаа аваад дараа нь хоёрдогч зах зээл дээр илүү үнэ хүргээд зарчихна гэсэн буруу ойлголт байдаг. Дээр хэлсэнчлэн үнэт цаасны зах зээл өгөөжтэй ч, эрсдэлтэй зах зээл шүү гэдгийг санаж байх хэрэгтэй. Анхдагч зах зээл дээр маш их эрэлт бий болоод эргээд хоёрдогч зах зээл дээр тэр хэмжээгээр нийлүүлэлт бий болоод байх нь хөрөнгө оруулагчдын богино хугацаанд ашиг олох зорилгоор тухайн үнэт цаасыг авч байгаагаас шалтгаалж байж болно. Хувьцаа бол урт хугацааны хөрөнгө оруулалт.

- Иргэд хувьцаа авахдаа хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ. Тухайн хувьцаа нь ашигтай, ашиггүйг мэдэх боломжтой юу?

- Тухайн хувьцааг гаргаж байгаа компанийнхаа дунд болон урт хугацааны төлөвлөгөө, ногдол ашгийн бодлого, эх үүсвэрийн зарцуулалт, салбарын өсөлт зэрэг мэдээлэлд үндэслэн хөрөнгө оруулах эсэх шийдвэрээ гаргах хэрэгтэй. Мөн энэ хугацаанд тус компанийн үйл ажиллагааны түүх, олж авсан байр суурь, амжилт, удирдлагын ур чадвар, туршлага, бизнес төлөвлөгөө, түүний хэрэгжилт гээд өөр өнгөрсөн үеийн мэдээллийг ч бас харах хэрэгтэй. Нэгэнт та өөрийн хөрөнгөө арвижуулахаар оруулж байгаа тул оруулсан хөрөнгөө хэзээ эргүүлж гаргах вэ гэдгээ дээр дурьдсан компанийн хэтийн төлөвтэй нийцүүлэн тооцох хэрэгтэй. Компани IPO гаргахдаа бид ойрын хэдэн жил ногдол ашиг хуваарилахгүй. Харин энэ хугацаанд олсон ашгаа эх үүсвэр болгон ашиглаж, салбартаа тэргүүлэгч болно гэсэн зорилго тавьсан байвал, компанийн хувьцааг худалдан авсан та энэ хугацаанд тэвчээртэй хүлээх нь оновчтой байж болно. Энэ бол тухайн компанийн бодлого. Иргэд хувьцаа, эсвэл бонд худалдаж авахдаа дүгнэж, цэгнэсний үндсэн дээр хувьцааг нь худалдан авахаа шийдэх хэрэгтэй. Хэрэв та тогтмол орлого олж байх сонирхолтой бол бонд худалдан авах эсвэл тогтмол ногдол ашиг олгох бодлого баримталж буй хувьцаа худалдан авч болох юм.

Үнэт цаасанд хөрөнгө оруулсан бол хөрөнгө оруулагч та компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлагын шийдвэр, зах зээлийн нөхцөл байдал зэрэгт тогтмол анхаарч үнэт цаасаа худалдах цаг мөч мөн эсэхийг дэнсэлж байх нь эргээд таныг ашиг олох, алдагдал хүлээхийг шийдэх болохыг мартаж болохгүй.

- Судлахгүйгээр олны яриагаар хөрөнгө оруулж, хувьцаа авбал ямар эрсдэл үүрэх вэ?

- Малчин хүн цаг агаарын мэдээ сонсдоггүй, байгаль цаг уурын байдлаа сонирхдоггүй, хэдэн малаа байгаа эсэхийг мэдэхгүй гэртээ суугаад байвал юу болох вэ. Эцсийн мөчид гэрийнхээ гадаа гартал бүх мал нь алга болсон байна, эсвэл зудад үрэгдээд алдана. Яг л үүнтэй ижил хувьцааг нь худалдан авсан компаниа сонирхохгүй, мэдээллийг нь цаг алдалгүй авч чадахгүй бол та хоосон хоцрох эрсдэлтэй. Байнга чих тавьж, ажиглах ёстой. Миний авсан хувьцаа ямар үед өсөх вэ гэдгээ мэдэрсэн, судалсан байх ёстой. Хувьцаа авсан ч тухайн компанийнхаа талаар юу ч сонирхдоггүй, хувьцаатай гэдгээ мартчихвал цэнхэр ягаан тасалбар шиг ямар ч үнэ цэнэгүй болно гэсэн үг.

- Иргэд хувьцааны ханш нь унаад ирэхээр ихээр зардаг. Яг ямар үед хувьцаагаа зарах ёстой вэ?

- Мэдээж хувьцааны үнэ унаж байгаа бол шалтгааныг тодруулах хэрэгтэй. Хэрэв түр зуурын шинж чанартай уналт байвал зарахгүй байх нь оновчтой. Харин цаашид үргэлжлэн унана гэж та таамагласан бол даруйхан зарах нь зүйтэй.

- “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьд удахгүй IPO гаргахаар бэлтгэж байна. Мөн удахгүй тус компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа иргэдэд ногдол ашиг тараана гэж мэдэгдээд байгаа. Иргэд ногдол ашгаа авахын тулд  ямар бэлтгэлийг хангах шаардлагатай вэ?

- Төр иргэддээ “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн хувьцааг олгосон. Тэгвэл иргэд төрөөс өгсөн хишгийг албан ёсоор хүлээн авахын тулд хувьцаагаа үнэт цаасны данс нээлгэж, дансандаа хадгалж авах хэрэгтэй. Ингэж бүртгэлжүүлэх ажил дууссаны дараа компани хаалттай эсхүл нээлттэй хувьцаат компани болж хэлбэрээ өөрчилнө. Үүний дараа компанийн удирдлага ногдол ашиг хуваарилах эсэхээ шийднэ. Тэхээр одоогоор ногдол ашгийн асуудлыг ярихад эрт байна. Учир нь иргэд хувьцаагаа үнэт цаасны данс нээлгэж, хадгаламжийн байгууллагад хувьцаагаа хадгалуулсны дараа ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг болно. Хувьцаа эзэмшигчид бүгд тодорхой болсны дараа ногдол ашиг хуваарилах эсэхээ хурлаараа шийднэ. Та 1072 хувьцаатай хэрнээ дансгүй байгаа бол брокерийн пүүсээр дамжуулан үнэт цаасны дансаа заавал нээлгэх ёстой. Учир нь, та данс нээлгээгүй бол “төр хувьцаа өгсөн байхад та авахгүй байна” гэсэн үг.

Э.Мөнхцэцэг

itoim.mn

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419