Ж.Батсуурь: Удмын сангаа сэргээхгүй бол бид устах гээд байна

2021-03-06, 11:37 Нийтлэл 1,090 3
Ж.Батсуурь: Удмын сангаа сэргээхгүй бол бид устах гээд байна

Аливаа улс үндэстэн цус ойртолтоос сэргийлж, төрийн тусгай бодлого явуулдаг зэрэг олон асуудлаар Шинжлэх ухааны доктор профессор, хүн судлаач Ж.Батсуурьтай ярилцсаныг хүргэж байна.

- Өнөөдөр монголчууд угийн бичиг хөтлөхөд нэг их ач холбогдох өгөхгүй байна. Үүний нэг тод жишээ нь Боржигон овогтон хүн амын нилээд хувийг эзэлж, түүнийгээ хэдэн янзаар бичих юм. Энэ асуудлыг та юу гэж дүгнэх вэ?

- Монголчууд өргөн уудам нутагт их цөөхүүлээ амьдарч ирсэн түүхтэй. Аливаа ард түмний хувьд хамгийн үнэт зүйл нь төрөлх газар шороо, хоёрдугаарт удмын сан, гуравдугаарт уламжлалт соёл байдаг юм. Тиймээс улс гүрэн өөрийнхөө хөгжлийн асуудалд цогц хандахыг хичээдэг. Ингэхдээ хүн амынхаа удмын санг ямагт цэвэр ариун, үргэлж тунгалаг байлгахыг зорьдог. Өөрөөр хэлбэл, ямар ч нөхцөлд сэргэлэн цовоо, саруул ухаантай, сайхан бие бялдартай үр удам төрүүлэхийн төлөө л тэмцдэг. Ер нь аливаа амьд амьтан, хүний удмын санд ялгаагүй цус ойртсон шинж тэмдэг илрэхээс зайлсхийдэг. Ийм гайхамшигтай өв соёлыг бидний өвөг дээдэс олон зууны тэртээ бүтээсэн. Энэ өргөн уудам нутагт цөөхүүлээ амьдарч буй ард түмэн оршин тогтнохуйн эл нууцыг мэдэрч, ухаарч, гайхамшигтай өв соёлыг үлдээсэн. Гэтэл энэ гайхамшигтай өв соёлоо мартагнах гээд байдаг болжээ. Зүйрлэж хэлбэл, өнөөгийн залуус аавын талыг авга, ээжийн талыг нагац гэдгийг мэдэж байна.

Өөрөөсөө дээшээ хоёр үеэ л муухан мэддэг. Сайн мэдэж байгаа нь овог нэр, төрсөн жил, амьдарч байсан газар нутаг, хэдэн хүүхэд төрүүлснийг л хэлнэ.Тэгээд л түүнээс цаашаа мэдэхгүй болчихдог. Удмын сангийн мэдээлэл ингэж бүдгэрээд ирэхээр ирээдүйд үр удам нь хань ижлээ сонгохдоо ямар төвшинд ураг төрлийн холбоотой байж болох вэ гэдгийг мэдэх аргагүй. Үүнээс болгоомжилж есөн үеэ мэддэг, есөн үе дотроо гэр бүл болдоггүй байсан гайхамшигт өв соёлыг монголчууд тэртээ 800 жилийн тэртээ бий болгосон шүү дээ.Их эзэн Чингис хаан үүнийг их хатуу мөрдлөг болгож авч явсан юм байна. Энэ тухай хүн төрөлхтөний түүхийг бичилцэж байсан гадаадын том эрдэмтэн мэргэд хүртэл гайхширч бичсэн байдаг. Ураг удам, ахан дүүсээ мэдэхгүй хүн гэж байхгүй юм.Өөрөөсөө дээшээ есөн үеэ мэддэг ард түмэн. Ийм учраас үр удам нь хоорондоо гэрлэж, цус ойртох гэсэн ойлголт байдаггүй юм байна гэж бичиж үлдээж байжээ. Тиймээс өвөг дээдсийн гайхамшигтай өв соёлыг сэргээх нь чухал асуудал болоод байна.

- Өнөөдөр зарим аав ээж үр хүүхдээ “Нутгийнхаа хүнтэй л суугаарай. Эцэг эхийг нь мэддэг, уг удмыг нь таньдаг хүн л хань болно” эсвэл “Миний хүү голоосоо л хань ижлээ сонгоорой. Хараа бараандаа амар шүү дээ” гэх маягтай, ер нь үр хүүхдээ хол нутгийн айлд өгөх дургүй, аль болох ойр байх сонирхолтой болсон байна?

- Энэ чинь манай нүүдэлчдийн сэтгэхүй биш. Монгол хүн угийн бичгээ хөтлөж, овгоо мартах хэмжээнд хүргэсэн. Засгийн газрын нууц тогтоол 1925 онд гарсан байдаг. Үүнийг монголчууд өөрсдөө гаргаагүй нь мэдээж. Өөрсдийнхөө гараар өөрсдийгөө устгах ийм зүйл хийхгүй. Хүн төрөлхтөний түүхийн тавцанд монголчууд эрэмгий зоригтой, ухаантай, бүхнээс дээгүүр соёл иргэншилтэй, гайхамшигтай оюунлаг, цөөхүүлээ хэр нь морин дэл дээрээс дэлхийг талыг эзэлж, гүрэн байгуулж явсан ард түмэн. Нэгэн үе их муу хэлж, яргачин, дээрэмчин, тонуулчин, хүн төрөлхтөний соёл иргэншлийг сүйтгэсэн гээд л байсан.Одоо бол үгүй юм байна шүү, энэ монголчууд чинь хүн төрөлхтөний түүхэнд энх амгалангийн гүрэн байгуулах тэр гайхамшгийг нээж өгсөн юм байна гээд түүхийг ойлгож эхэлж байна шүү дээ. Тиймээс муу хэлж байсан тэр үедээ “Энэ монголчуудыг хүн төрөлхтөний түүхийн тавцанд ахиад гаргачихгүй юмсан. Тэд гараад ирвэл ямар ч гайхамшгийг бүтээж чадна” гэж болгоомжилсон байдаг. Тиймээс чимээгүйхэн шиг цаагуур нь өв соёлыг нь мартагнуулж, өөрийг нь өөрөөр нь устгуулах улс төрийн далд үйл ажиллагаа явагдсан юм болов уу гэж бид таамгалдаг. 

Өнөөдөр бид жалга довны үзэлтэй, нутгийнхаа хүнтэй гэр бүл болохоо илүүд үзэж, хараа бараатай явахыг чухалчилдаг болсон нь нөгөө л өв соёлыг мартагнуулсны гай. Аав ээж нь үр хүүхэддээ “Миний хүү, холоос хань ижилтэй болоорой. Битгий нутаг усныхаа хараа барааны хүнтэй гэрлэчихээрэй дээ. Тэгэхгүй бол тэнэг маанаг өөрийгөө авч явж чадахгүй төрөл бүрийн өвчин согогтой үр хүүхэд төрдөг юм шүү” гэж хэлж сургадаг байсан гайхамшигийг л мартуулчихсан хэрэг.

Тэгээд л ойрхоноос баг сумандаа танилцсан хүнтэй гэр бүл болж болдог юм байна гэдэг ойлголт бий болчихжээ. Нөгөөтэйгүүр, Монгол нутаг их өргөн уудам. Түүхээс харахад засаг захиргааны хувьд ердөө дөрвөн аймагт л хуваагддаг байсан. Хангайгаасаа говь руу очдог, говиосоо тал хээрээр дамжаад хангайдаа ордог. Малаа сайхан оторлож таргалуулаад, нүүдэл бэлчээрээ сэлгэн байгалиа хамгаалж, хайрладаг байжээ. Ингэж явахдаа хол нутгийн залуус хоорондоо танилцаж ижилсэн гэр бүл болдог. Малаа хүртэл цус ойртуулчихгүй гэж малынхаа хээлтүүлгийн үед эцэг малаа холоос сонгох гэж отор нүүдэл хийдэг байж. Монгол Улсад “Малын удсын санг хамгаалах тухай хууль” хүртэл байна. Өвөг дээдсийнхээ малаа цус ойртуулахгүй өсгөж үржүүлдэг өв соёлоо ч мартчихсан байна. Түүнтэй адил хүн амаа хамгаалдаг уламжлалт өв соёлоо мартсан байна.Монгол улсыг дөрвөн аймагт хуваагддаг байсныг 21 аймаг, 331 сум, 1700 шахам баг болгон хуваачихсан. Ингээд хуваачихаар засаг захиргааныхаа хүрээнд л баг сумандаа ажиллаж, амьдарч таарна. Тэр хүрээндээ залуус хоорондоо ижилсэж танилцаад гэрлэдэг.Энэ нь явсаар байгаад цаагуураа чимээгүйхэн цус ойртолтын аюулыг бий болгоод л байна. Өнөөдөр монголчууд соёл иргэншлийн даяаршил гэж яриад байгаа ч хүн амын маань өвчин эсэргүүцэх өвчин даах чадвар эрс буурсан. 1990-ээд оны эхээр чихрийн шижин, хорт хавдартай хүн өдрийн од шиг цөөн байсан шүү дээ. Тэдний тэр гуай тийм хавдар тусаж гэнээ гэхээр аргагүй өндөр настай хүн гээд л ярилцдаг байлаа.Гэтэл өнөөдөр хорт хавдраар хоёр сартайгаас эхлээд бүх насны хүмүүс өвчин болоод байна. Энэ нь нэг талдаа даяаршлын нөлөөгөөр импортоор есөн шидийн хүнс оруулж ирээд идэж байгаатай холбоотой ч нөгөөтэйгүүр өв соёлоо мартсанаас улбаатай. Цаагуураа цус ойртох үзэгдэлд нэлээд орчихсон ард түмэн чинь зохисгүй хүнсний хэрэглээний улмаас янз бүрийн өвчтэй болж хэврэгшээд яваад байна шүү дээ. 

- Манай улсын хүн амын хэдэн хувьд нь цус ойртолтын аюул тулгараад байгаа вэ?

- Энэ бол Монгол Улсын хүн амын тэдэн хувь нь тэглээ, ингэлээ гэж тодорхойлж болдоггүй үзэгдэл. Цус ойртолт гэдэг бол нуурийн ёроолд давсны тунадас хуримтлагдаад жил ирэх тусам бага багаар нэмэгдээд яваад байдаг шиг чимээгүйхэн шиг өсдөг өвөрмөц зүйл.Өнөөдөр хүн амын доторх цус ойртолтыг тодорхойлбол тодорхой төвшинд цус ойртоогүй аймаг, сум гэж байхгүй болсон. Тиймээс бид өнөөдөр үр хүүхдээ сум дотроосоо битгий гэрлээрэй гэж хэлэхээс өөр аргагүй болчихоод байна.Үүнийг монголчууд дотроо ярих асуудал. Түүнээс биш гадаадынханд өгөөш болгож олон нийтэд хамаагүй мэдээлээд байх үзүүлэлт биш. Үндэсний онцгой нууцын зэрэглэлтэй байх зүйл. Аливаа улс үндэстэн цус ойртолтоос сэргийлж төрийн тусгай бодлого явуулж ирсэн. Дэлхийн түүхэнд хүн ам нь цус ойртолтын аюул нүүрлээд байсан улс орны ч жишээ бий.

- Тэдгээр улс орнууд ямар арга хэмжээ авдаг юм бэ?

- Ийм нөхцөлд тухайн улс хууль гаргаад, хүн амаа хөдөлгөөнд оруулдаг. Тухайлбал, зам харгуй тавьж, залуусыг хооронд нь уулзах сайхан боломжоор хангаж байсан. Цус ойртохоор оюуны хөгжлийн доройтолтой төрөх хүүхдийн тоо өсдөг. Хүн амын оюуны чадавх буураад ирнэ. Ингэхээр шинжлэх ухаан, технологийн гайхамшгийг бүтээх чадвар буураад ирэхээр хаана очих нь ойлгомжтой.Тиймээс хүн амаа цус ойртоогүй байсан ч ойртохоос сэргийлж, ийм үзэгдэлд оруулчихгүй байхыг төрийн хар хайрцагны бодлогоор авч явах ёстой. Цус ойртолтыг холдуулж байна гээд эрэгтэй, эмэгтэйгүй гадаад хүнтэй суугаад эрлийзжээд байж болохгүй. Монгол хүний генийн санд агуу чанар, чадвар нь байгаа. Гагцхүү тэрнийг дотор нь ойртуулж болохгүй учраас монгол хүн бүр өвөг дээдсийнхээ уламжлалыг сэргээх хэрэгтэй. Нэг гэр бүлийн хоёр “Миний хүү аавын талынх нь ах дүү хамаатан садан ийм хүмүүс байдаг юм шүү. Ээжийнх нь хамаатан садан ийм хүн байдаг юм шүү” гэж бүгдийнх нь нэрийг бичээд хооронд нь холбоод зураг болгоод хүүхэддээ өгчих. Тэгээд миний хүү хамаатан садангийнхаа энэ хүрээлэл дотроос хань ижлээ сонгочихов оо. Аль болох холоос ханиа сонгоорой гээд хэлээд өгчих. Хүүхэд чинь аяндаа хөтлөөд үргэлжүүлээд л аваад явчихна. Ингээд явахад нэг л мэдэхэд цэцэг мэргэн оюун ухаантай, хачин сайхан бие бялдартай, сийрэг сэтгэлгээтэй үр удам л төрөөд байх болно. Ер нь аливаа ард түмний дунд цус ойртох үзэгдэл бий болох л юм бол төрөл бүрийн удамшлын өвчтэй, оюуны хомсдолтой хүүхэд төрдөг нь хууль. Герман, Япон, Орос ялгаагүй бүгд адилхан хүн шүү дээ. Гагцхүү тэр ард түмний дунд цус ойртох хүчин зүйлийг бий болгож буй зүйлийг арилгаж, үндэсний аюулгүй байдлын бодлогоороо хүн амын удмын санг хамгаалж ирсэн юм.

- Гадаадын зарим кинон дээр хааны угсааныхан үеэлтэйгээ сууж байгаа тухай гардаг. Үүнийг залуу үеийнхэн, хүүхдүүд яагаад гэж их асуудаг шүү дээ?

- Хүн төрөлхтөний генетикийн сургамжууд бий. Тэд хоорондоо гэрлэсээр байгаад хаан угсаа устаж, бүхэл бүтэн овог аймаг мөхсөн нь ч бий. Ийм жишээ олон. Хүн төрөлхтөний өөрсдийн ёс заншилтай холбоотойгоор хаан угсааны цус, харц хүний цустай холилдох ёсгүй гээд дээдсийнх хүрээндээ үржиж өсч байх ёстой гэдэг үзэл баримтлал түүхийн явцад байсан уу гэвэл байсан. Тийм үзэгдлийн үргэлжлэл өнөөг хүртэл байдаг улс орон ч бий. Гэхдээ мөхлөөр л дуусна.

- Манж Чин улсын мөхөл ч бас үүнтэй холбоотой юу?

- Манж Чин улсын мөхөл бол ганц цус ойртолт гэж би хэлж чадахгүй. “Эмэгтэйчүүдээ хамгаалаагүй үндэстэн мөхдөг, эрчүүдээ дээдлээгүй улс сөхөрдөг” гэж мэргэдийн үг бий. Энэ үгний утга ойлгогдож байгаа тийм үү.Тэгэхээр тэр үндэстэн Хятад гэдэг аварга том далай дээрх цайны хөөс шиг юм байсан. Хэдэн зуун сая хүнтэй улсыг толгойлж байсан Манж гээд цөөхөн хүн амтай ард түмэн. Яагаад, юунаас болоод живээд алга болчихсон юм. Тэднийг өнгө мөнгөнд умбуулж, хүүхний сайханд уяруулж, хооронд нь эвдрэлцүүлэх замаар өөрийг нь өөрөөр нь устгуулчихсан.Ер нь хүний генетикийн шинжлэх ухаан хөгжиж ирсэн цагаас л үүнийг мэддэг болсон шүү дээ. Генетикийн шинжлэх ухаан чинь 1900 оноос л хөгжиж эхэлсэн юм. Гэтэл монголчууд генетикийн хуульгүй, энэ шинжлэх ухаан үүсээгүй байхад буюу 800 жилийн тэртээгээс хүний удамшлын шинж тэмдэг яаж өвлөгдөж ирдэг вэ гэдгийг мэдэж байсан байгаа биз. Есөн үеийн дотор гэрлэж болохгүй шүү. Хэрэв гэрлэвэл хүүхэд чинь тэнэг болно шүү гэж цээрлэдэг. Есөн үе өнгөрвөл манай ураг төрлийн холбоо ариллаа гээд баяр хүртэл хийдэг байсан. Энэ уламжлалаа л сэргээе. Монгол гэдэг энэ агуу ард түмэн өөрөөрөө сэргэх цаг нь болсон. Япон хоол гоё, америк тахиа гоё гэж хошуурахаа болих хэрэгтэй. Эхлээд өөрийгөө таньж мэд. Бид алга болох гээд байна. Соёл иргэншил чинь устах гээд байна. Нөгөө гайхамшигтай удмын сан чинь хэцүүдэх гээд байна.Нийгэмд зөндөө сөрөг үзэгдэл байна. Энийг заавал тэр аймгийн, тэр сумын, тэр багийн гээд дэлгэх хэрэг байхгүй. Харин эрдэмтэд судалж, төр холбогдох бодлогоороо ард түмнээ яаж сайн сайхан авч явах вэ гэдэг л анхаарах асуудал. Тиймээс сонссон, мэдсэн бүхнийгээ цахим ертөнцөөр дэлгэж тавиад байх хэрэггүй.

- Төрийн зүгээс тодорхой ажил хийж байгаа болов уу?

- Мэдээж байгаа. Тэр бүхнийг ард түмэнд дэлгэж болохгүй. Бүх юманд хэм хэмжээ, хязгаар бий. Таван настай хүүхдэд тохирсон хэмжээ, 25 настай залууд тохирсон ёс суртахууны хязгаар л хэрэгтэй. Тэгэхгүй бол хүн гэдэг амьтан араатан байхгүй юу. Хүн уламжлалт соёлоо гээвэл араатан л болдог. Юуг ч устгаж, юуг ч барьж идэж, юуг ч хөнөөж чадна.Тархинд уламжлал соёлыг суулгаж өгөхгүй бол араатан шиг загнаж чадна. Уламжлал соёл чинь хүнийг хазаарлаж барьдаг зүйл шүү дээ. Тэгэхээр монгол уламжлалаа сэргээж, дээдэлж байж бид бүтэн Монгол болно. Тэрнээс биш харахад махан бие нь монгол хүн харагдаад байдаг, алхаж гишгэж байгаа нь яриа хөөрөө зан үйл ахуй соёл нь хэн бэ гэж танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн хүмүүс зөндөө болох нь.Одоо монголчууд тэр америк, япон, герман, англи орос солонгос гоё гээд өөрсдийгөө голоод л давхиад байна. Яагаад чи өөрийгөө голоод байгаа юм. Өөрийгөө голохоо больж, өөрийгөө таньж мэдэж, судлаад, харин би яавал хөгжих юм гэдгийг гаргаж ирэх ёстой. Тэгж чадахгүй бол мөхчихнө шүү дээ. Ерөөсөө л тэр. 21 дүгээр зуун бол оюун санааныхаа нөөц баялагт шүтэж, тэрэн дээрээ тулгуурлаж амьдардаг эрин зуун болж байна. Тив алгасдаг атомын бөмбөгтэй, хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй байдаг амьдрал одоо хэрэггүй болсон нийгэм рүү шилжиж байна. Монгол хүн өнөөдөр их мөнгөөр яах юм. Оюун санаагаараа, уураг тархиараа агуу баян байна. Уураг тархиныхаа агуу баялагаар амьдрахыг хичээ. Бурхан өгөөгүй газрыг хувьчилж аваад, тэндээ хаус барина, энд нь ландаа тавина гээд том том ярьдаг бүхэн үеэ өнгөрөөсөн. Оюун санааны эринд хэн оюун ухаанаа хөгжүүлж, үндэстэнээ оюунлаг байлгана тэр улс л тэргүүлнэ.Монголчууд 21 дүгээр зууны оюун санааны тэргүүлэгч гүрэн болох агуу өгөгдөл, оюуны нөөц нь төрөлхөөсөө байгаа. Харамсалтай нь энийгээ үл тоомсорлоод өнгө мөнгөний хойноос хөөцөлдөөд баяжина, мөнгөжинө гэдэг сэтгэлгээнд автаад байна.Энэ бол биднийг мөхөөх зам руу нь явуулна уу гэхээс сэхээхгүй. 21 дүгээр зууныг авч явах, өндөр оюун ухаантай залуусыг бий болгохын тулд өнөөдөр бид энэ мартагдаад байгаа уламжлалаа сэргээж байж л хүн амаа аврана.

П.Нарандэлгэр

Times.mn

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419