Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Халдварын тархвар, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: "2021 оны гуравдугаар сарын 05-нд нийт 24803 сорьцод шинжилгээ хийхэд найман хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Халдвар авсан найман хүний гурав нь гадаадаас ирсэн бол тав нь Улаанбаатар хотоос илэрсэн. Нэг хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Дөрвөн тохиолдол нь ойрын хавьтлын хүмүүс байна.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн таван тохиодлыг байршлаар нь харвал:
- СХД-1
- БГД-2
- ХУД-1
- СБД-1
Мөн Улаанбаатар хотод бүртгэгдсэн таван хүний дөрөв нь ойрын хавьтлаас, нэг нь шинэ халдварын эх уурхай буюу Сүхбаатар дүүргийн 27 дугаар хорооноос илэрсэн. Манай салбар лаборатори дээр хийсэн шинжилгээний тоо өндөр хувийг эзэлж байна. Эдгээрт урьдчилан сэргийлэх шинжилгээг хийж байгаа учраас өнөөдрийн найман тохиолдол гарахад нөлөөлсөн. Гол лабораторит хийсэн шинжилгээний ачаалал маш бага байгаа. Сүхбаатар дүүргийн 27 дугаар хороонд шинэ голомт илэрч, банкны ажилтнаас халдвар илэрсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 39 хүн эдгэрч, гэртээ гарсан." гэв.