МАН арваад жилийнхээ ойг тэмдэглэх хэрэгтэй байсан юм

2021-03-06, 11:10 Улс төр 773 4
МАН арваад жилийнхээ ойг тэмдэглэх хэрэгтэй байсан юм

Бидний мэдэхээр МАН 2010 онд байгуулагдсан. Тиймээс ч МАН-д зуун жилийн ой ямар ч хамаа байхгүй. Гэтэл сүр дуулиантай тэмдэглэж, хэдэн өдөр телевизийн дэлгэцээр өөрсдийгөө дөвийлгөн магтаж, хүндэтгэлийн тансаг хүлээн авалт хийхдээ олон тэрбумыг баярын арга хэмжээнд зарцуулжээ. 

"Өдрийн сонин"

“Зуун жилийн ойг Тусгаар тогтнол-Хөгжлийн зуун” гэж уриатай энэ арга хэмжээ коронагийн үеийн анхааруулгатай үед болсон гэхэд ихэд нижгэр боллоо. Харин МАХН 1921 онд байгуулагдсан учраас 100 жилийн ойгоо энэ жил тэмдэглэх нь зүй юм. МАХН Монгол Улсын тусгаар тогтнолыгавчирсан гавьяатай гэж ярьдаг. Гавьяа юу байхав, Ардын хувьсгалыг хийснийгээ л хэлээд байгаа хэрэг. Харин Монгол Улсыг хөгжүүлсний хувьд магтаад байх юм МАХН-д байхгүй. Манай улс 1921 онд Ардын хувьсгал болсноос хэзээ хойно 1950 онд хоёр Солонгосын дайн эхэлж, гурван жил үргэлжилсэн. Дайны дараа БНСУ дэлхийн хамгийн ядуу орон байв. Өнөөх ядуу Солонгосыг өнөөдөр хар даа. Зөв бодлогоор хөгжиж, ашигтай хөрөнгө оруулалтыг татаж чадсан Солонгос улс бүс нутагтаа үсрэнгүй хөгжлөөрөө тэргүүлж байна. Сингапурыг хар. Дэлхийн хоёрдугаар дайны үед Английн колони байсан. Байгалийн баялаг гэх юмгүй энэ улс Азидаа төдийгүй дэлхийн хэмжээний хүчирхэг улс болж чадсан. 1965 онд гэхэд ертөнцийн буурай орны нэг л байсан шүү дээ. Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүн нь эдийн засагчдын таамгаас давдаг болсон. Биднээс хэзээ хойно гараанаас гарсан, дайн дажин зовлон үзсэн гэхэд тэд хөгжлөөрөө холоо тасраад явчихлаа.Бид харин үзэл сурталжсан нэг намтай бүтэн зууныг угтаж, бараг ихэнхдээ удирдуулж ирснийхээ гороор Солонгос, Сингапураас илүү байгалийн баялагтай, өргөн уудам газар нутагтай хэрнээ өнөөдөр эдийн засаг нь уруудчихсан. Нэг зээлээр нөгөө зээлээ төлсөн шигээ дотоодын хэрүүл тэмцэлтэйгээ шинэ зууныг угтаж байна. Зуун жилийн ой тэмдэглэгсэд “Хөгжлийн зуун” гэж лоозогнож байгаа нь улайхгүй улаан нам юм даа л гэж бодоход хүргэлээ. Модон жорлонтойгоо л зуун жил болчихсон байна шүү дээ. Эсгий таавчигаа үндэсний үйлдвэрлэл гээд талх тариахан үйлдвэрлэхээс хэтэрсэнгүй дээ. Алаг дэлхийн улс орон дижитал ертөнц, сансар гариг, робот энэ тэр л ярих юм. Хүний улсын дарга нарт атаархмаар. Тэгээд харахаар энэ намын гай ихээ.

МАХН-ын гавьяа гэхээр оросуудыг авчирч тэмбүүнээс салгасан гэсэн тархи угаасан мэдээллээ одоо ч гайхуулан ярьсаар байна. Энийг сонсвол хүн төрөлхтөн биднээс ичихээр болсон доо. Бүхэл бүтэн зуун жилээр удирдсан нам нь орчин үед хамгийн амархан эдгээдэг болсон өвчнөөс өөр олигтой гайхуулах юмгүй байна гэдэг ичмээр хэрэг. Зуун мянган хүнийг хоморголон устгах, хэдэн хүнийг тэмбүүнээс салгах хоёрыг арай харьцуулаад байгаа юм биш биз.

МАХН бол зуун мянган хүнээ хэлмэгдүүлсэн нам. Зуун удаа зуун жилийн ой тэмдэглээд, зуун мянган удаа л гуйгаад энэ нүгэл арилахгүй. Энэ нүгэл хүн төрөлхтөн хөгжих тусам, цаг хугацаа өнгөрөх тусам улам ихээр ярих болно. Хүн төрөлхтөн хүний эрх, эрх чөлөө, энэрэнгүй нийгмийг хүсдэг зорьдог, бүтээдэг болсон.

Саяхан Солонгосын алдартай од бага байхдаа хүүхэд дээрэлхдэг байсан нь шуугиан тарьж, хамтран ажилладаг компаниуд гэрээгээ цуцалж, нийгмээрээ түүнийг эсэргүүцсэнээр түүний карьер бараг дуусч байх шиг байна. Хүн төрөлхтөн ийм замаар явж байгаа. Еврейчүүдийн 1945 онд хоморголон устгасан нь одооч хүн төрөлхтөн ярьдаг аймшигт сэдэв. Германчууд энэнээс ичиж нэрэлхдэг, энэ тухай ярихаас ч санаа нь зовдог.Үүнийхээ төлөө огт хүн алж байгаагүй орчин үеийн иргэн нь ч уулчлалт хүсдэг.

Гэвч түүх мартахгүйМанайх 1930-аад онд их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд 100 мянган хүнээ геноцид хийж алжустгасанЗуун мянган хүний амины хажууд тусгаар тогтнол ч утгагүй шүү дээМянга мянган жил үе дамжин амьдарч ирсэн тэр олон хүний үр удмыг үндсээр нь таслаад хаячихаж байгаа юмҮүн шиг аймшигтай зүйл гэж байх ууАх дүүаав ээжтэр байтугай насанд хүрээгүй хүүхэдхэвлийдээ хүүхдээ тээж явсан давхар биетэй эмэгтэйг ч МАХН-ын энэ аймшигт аллага хамарсан байдагОдоо ч хэлмэгдэгсдийн үр сад энэ хоморголон устгалтын хар сүүдрийг мартаагүйЭнэ том нүглийг МАН булаацалдаж байхаар МАХН-д нь үлдээхгүй дээ.

Тэр хядлагыг монголчууд байтугай дэлхий ч мартахгүй. Зуун жилийн цуст ой гэмээр энэ өдрүүдийг санагалзан Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой тэд юунд төсвийн мөнгийг үрэн таран хийж алга нижигнүүлэн ташиж, баярын хурал, концерт хийж, өнөөх иргэдээ хөл хорьж цагдаад байсан хэрнээ өөрсдөө амны хаалтгүй таахалзаж, тэврэлдэн үнсэлцэж байгааг юу гэх вэ.

МАН энэ муухай нэрнээс ангижрах боломж байсан. Гэтэл сүр ихтэй зуун жилийн ой тэмдэглэж байгаа нь тэр гайг өөртөө наагаад цааш явах болсноо харуулчихлаа. Уг нь МАН Монголдоо л барууны нам шиг байгаа шүү дээ. Барууны үзэл баримтлалтай гэгдэх АН хөл толгойгүй болж, үзэл баримтлал нь ч тодорхойгүй байхад МАН хөрөнгө чинээг хамгаалдаг төдийгүй Монголын хамаг баячууд нь МАН-ын гишүүн байна. МАХН-тай энэ нүглийг л булаацалдаж барьцах хэрэггүй байсан юм. Өнөө маргаашийн гавьяанд эрдэж, МАХН-тай 100 жилийг булаацалдаж байхаар алсаа бодсон бол арваад жилийнхээ ойг тэмдэглэх хэрэгтэй байлаа.

Б.Донров

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419