Монгол дахь хятадын хөрөнгө оруулалт өсөж байна
Өгүүлэмж : Хятад бол монголын хамгийн том хөрөнгө оруулагч улс юм. 1990-2017 оны хооронд БНХАУ-аас Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 4.3 тэрбум ам доллар юм.
Өнөөдөр манай улсад Хятадын хөрөнгө оруулалттай 10 мянга гаруй компани байгаа ба хятад улс ашигт малтмалын салбар, интернэт дэлгүүр, хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд түлхүү хөрөнгө оруулдаг. Монголд бүртгэгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувь, хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 50 гаруй хувийг Хятадын аж ахуйн нэгжүүд эзэлж байна. Монголын барилгын материалын худалдаа эрхлэгчид илүү хямд үнэтэй гэдэг утгаар нь өөрийн орны компаниудаас илүү Хятадын компаниудаас худалдан авалт хийхийг илүүд үздэг байна. Ингэснээр дотоодын компаниуд хэрэглэгчдээ алдахад нөлөөлсөн байна.
Эх сурвалж: A24 News Agency