УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0-2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. 1-3 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр хүйтний эрч суларч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2021 оны 03 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0 градус орчим байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.