Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэд PCR шинжилгээнд хамрагдах шаардлагатай
Бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдээс шинжилгээний бичиг шаардахгүй. Харин төлөвлөгөөт мэс засалд орох болон хэвтэн эмчлүүлэх иргэд заавал Ковид-19 халдварыг илрүүлэх PCR-ийн шинжилгээ заавал өгсөн байх ёстой талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээллээ
Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгүүдэд хэвтэж байгаа төрөх эмэгтэйчүүд хүртэл заавал шинжилгээ өгсөн байх хэрэгтэй ажээ.