“Зориг сан” болон Швейцарын хөгжлийн агентлагаас их сургуулийн шилдэг оюутнуудад сургалтын тэтгэлгийг жил бүр олгодог бөгөөд тэтгэлэгт хамрагдсан оюутнууд хамтран бичил төслийг хэрэгжүүлдэг. Тус тэтгэлэг хөтөлбөрт шалгарсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зургаан оюутан хамтран “ByeDepress” бичил төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.
Төслийн хүрээнд xүн амын дунд зонxилон тоxиолдож байгаа сэтгэл зүйн эмгэгүүдийн талаар олон нийтэд үнэ төлбөр авахгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх аж. Тиймээс ашгийн бус бөгөөд сэтгэл зүйн эмгэгийн анxан шатны онош, зөвлөгөөг xүргэx “чатбот” үйлчилгээг нээн ажиллуулж эхэлжээ. Иймд хүссэн хүн бүр “ByeDepress” фэйсбүүк хуудасны чатботоор холбогдон өөрсдийн сэтгэл зүйн эмгэгийг илрүүлэх анхан шатны оношилгоог хийлгэж, хариулт авч, сонирхсон асуултаа асуух боломжтой ажээ. Түүнчлэн “ByeDepress” багийнхан сэтгэл засалч эмч Р.Энхтүвшинтэй холбогдон сэтгэл зүйн цуврал видео контентыг долоо хоног бүр бэлтгэн хүргэдэг байна. “ByeDepress” багийнхны зүгээс “Махан бие өвдөхөд бид хаачихаа мэддэг. Гэвч сэтгэл зүйн асуудал бол хүн бүхний тайлах зангилаа биш тул бид багахан ч гэсэн мэдээллийг хэрэгтэй хүмүүст нь хүргэх хүсэлтэйгээр энэхүү төслийг эхлүүлсэн” гэдгийг онцолж байлаа.