БЗД-ийн хэсгийн АХЛАГЧ нар өөрсдийн гэрийн хаяг дээр ХҮНСНИЙ ТАЛОН авч байжээ
Засгийн Газар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, УОК-оос эмзэг бүлгийн иргэд болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүд хүнсний талон олгохоор болсон.
Харин төр засгаас гаргасан шийдвэрийн дагуу хүнсний талон очих ёстой зорилтот бүлгийн хүмүүстээ очиж байна уу гэдэг эргэлзээтэй. Жишээ нь өнгөрсөн оны 11 сард БЗД-ийн ** дугаар хорооны иргэдэд очих ёстой хүнсний талоныг хэсгийн ахлагч нар өөртөө, ах дүү, хамаатан садандаа авдаг байсан гэдэг нь илчлэгдсэн.
Тэгвэл иргэдийн зүгээс улсаас олгож буй энэхүү тусламж, хүнсний талон иргэдэд хүрч чадахгүй байгаа түүнийг нь хэсгийн ахлагч нар өөрийн хаяг дээр авч байгаа гэх мэдээллийг авсан юм.
Тухайлбал БЗД-ийн ** дугаар хорооны нэр бүхий АРВАН НЭГЭН хэсгийн ахлагч хүнсний талон авдаг байжээ. Эмзэг бүлгийн хүмүүст очих ёстой талоныг хороонд ажилладаг байнгын ажилтай хүн авах нь ёс зүйд нийцэх болов уу.
Мэдээж хороонд ажилладаг ч зорилтот бүлгийн хүн авах эрхтэй. Гэхдээ анхаараад харвал бага насны хүүхэдгүй, хувийн автомашинтай, зорилтот бүлгийн бус хэсгийн ахлагч нар энэ арван нэгэн хүний дунд хэд хэд байгааг эх сурвалж хэлсэн юм. Түүнчлэн ам бүлийн тоогоо нэмж бүртгүүлсэн ч тохиолдол гарсан тухай дурсан юм.
Энэ мэтчилэн зорилтот бүлгийн бус амьдралтай хэсгийн ахлагч нар төрийн үйлчилгээг дундаас нь завшсан тохиолдол гарсаар байна.