Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 86 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 196 км-т/ 02.23-ны өдрийн 07:47 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 08:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Мөн Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн “Улаан бут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 81 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 191 км-т/ 02.23-ны өдрийн 09:41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 09:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон Хилийн 0131 дүгээр ангийн “Шүүлэн булаг” заставын жижүүрээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Эх сурвалж: ОБЕГ