Монгол улсад корона вирус тархсантай холбоотой хүнд хөнгөн хөл хорионы дэглэм тогтоосноор аж ахуйн нэгж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүндрэлтэй байна.
ЖДҮ эрхлэгчдийн 98.6 хувь нь covid-19 цар тахал “бидний бизнест хүндээр нөлөөлж, олон сорилт бэрхшээлийг үүсгэж байна” хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Ялангуяа хатуу хөл хорионы үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлт, бизнесийн үйл ажиллагаа болон үйлчилгээ, хүнсний бус боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, соёл урлаг, дотоодын тээвэр, гадаад худалдааны салбаруудад ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байна. Судалгаанаас харахад хоёр ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хатуу хөл хорионы үед үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулсан байна.
Эх сурвалж: A24 News Agency