МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ AstraZeneca вакцины эхний тунг маргааш хийлгэнэ
БНЭУ-д үйлдвэрлэсэн AstraZeneca вакциныг өнөөдөр манай улсад авчирснаар маргаашнаас эхлэн дархлаажуулалт хийгдэж эхлэх гэж байна. Уг вакцины хувьд дэлхийн 41 улс цар тахлын эсрэг дархлаажуулалтдаа сонгон хэрэглэж байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг вакцины эхний тунг өмнө нь мэдэгдэж байсны дагуу хийлгэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дурьдлаа.
Тэрбээр "Маргааш Монгол Улсын Ерөнхий сайд цагаан халаадтануудынхаа өмнө AstraZeneca вакциныг тариулна. Дараагаар нь эмч, эмнэлгийн ажилтнууд шат дараатайгаар дархлаажуулалтад хамрагдана" гэлээ.
|