Ө.Гантөр: Төрийн Банк ЖДҮ болон орон сууцны ипотекийн зээл олголт дээр манлайлан ажиллана

Ө.Гантөр: Төрийн Банк ЖДҮ болон орон сууцны ипотекийн зээл олголт дээр манлайлан ажиллана

Төрийн банк Засгийн газрын “ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар тус банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй ярилцлаа.

Саяхан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталлаа. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс банкуудтай хэрхэн хамтран ажиллах болсон талаар товч танилцуулаач.

Төрийн банк нь 100 хувь төрийн өмчит банк болохын хувьд Засгийн газрын шийдвэр, бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлж манлайлан ажилладаг. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ны хүрээнд Ажлын байрыг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, Залуучуудад зориулсан орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй гурван их наяд төгрөгийн санхүүжилттэй зээл, Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжихэд хоёр их наяд төгрөг, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжихэд 500 тэрбум төгрөгийн зээл, Монголбанкны нэг их наяд төгрөгийн репо санхүүжилтийн зээлийг хоёр их наяд төгрөг байхаар тусгасан байна. Эдгээр зээлийн тодорхой хэсэг Төрийн банкаар дамжих юм. Манай банкны хувьд орон даяар салбар нэгжтэй, дэд бүтэц сайтай учраас Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарахгүй.

Иймд бид Бизнес төлөвлөгөөндөө тодорхой өөрчлөлтүүдийг оруулж, Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргыг бий болгоход чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх “Үндэсний банк” байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Зорилтынхоо хүрээнд дээрх зээлүүдийг түргэн шуурхай, хүртээмжтэй олгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээнд зориулсан бусад санхүүгийн үйлчилгээнүүдийг мөн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Та сая дээрх зээлүүдтэй уялдсан бусад санхүүгийн үйлчилгээнүүдийг хөгжүүлнэ гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлж ярих боломжтой юу?

Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар нь иргэдийн амьжиргааг нэмэгдүүлдэг, ажлын байр бий болгодог чухал салбар. ХХААХҮЯ-наас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 62,263 жижиг, дунд аж ахуйн нэгж ажиллаж байна.  Эндээс харвал энэ салбарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нарыг санхүүгийн болон бизнесийн сургалтад хамруулж, үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч, бойжуулж байх хэрэгцээ шаардлага харагдаж байгаа юм. Иймд бид зөвхөн зээл олгоод зогсохгүй санхүүгийн болоод гинжин сүлжээг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Мөн сүүлийн үед эрчтэй хөгжиж буй технологийн компаниудыг дэмжин хамтран ажиллах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Хоёрдугаарт Улаанбаатар хотод 217 мянган өрх орон сууцны нөхцөлөө сайжруулах хүсэлтэй байна гэсэн судалгааг Үндэсний Статистикийн хорооноос гаргасан байдаг. Эдгээр өрхүүдийн хэрэгцээнд тохирсон зээлийг олгох шаардлагатай. Үүний  нөгөө талд барилгын компаниудыг дэмжих шаардлагатай. Ингэж байж цогц хөтөлбөр болох юм. Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд барилгын салбарт 6740 аж ахуйн нэгж үйл явуулж байна.

Гуравдугаарт Төрийн банк бол орон даяар үйл ажиллагаа явуулдаг гэж би дээр хэлсэн. Энэ утгаараа  Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихэд хүчин чармайлт гарган ажилладаг. Монгол улсын хэмжээнд 344 мянган малчин өрх байна. Мөн тариаланчид байна. Эдгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүн шаардлагатай. Бид энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл ажлын байр бий болгогч баялаг бүтээгчдээ Засгийн газраас дэмжин ажиллана гэдгийг мэдэгдсэн Төрийн банк ч энэ тал дээр идэвх санаачлага гарган цар тахлын үед баялаг бүтээгчдээ дэмжин ажиллана гэсэн үг.

Цар тахлаас шалтгаалан үргэлжилсэн хөл хорионы дараа эдийн засгаа сэргээхэд тун хэрэгтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Хөл хорионы үед банкны салбарууд хаалгүй ажилласан. Төрийн банкны хувьд хэрхэн ажиллав?

Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон ч төлбөр тооцоо нэг хором ч зогсож болохгүй. Мөн тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгийг цаг тухайд нь олгохгүй бол иргэдийн амьжиргаа тасалдах эрсдэлтэй.

Иймд Төрийн банк бүх салбар нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж, тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө авдаг 100,647 харилцагчид банкны төлбөрийн карт үнэ төлбөргүй олгосон. Үүний хажуугаар цахим банкны үйлчилгээ буюу Гялсбанканд онлайнаар бүртгүүлэх боломжийг харилцагчиддаа нээж өгсөн. Сар шинийн баяраар зохион байгуулдаг “Хүндэтгэлийн аян”-хаа хүрээнд амьжиргааны түвшин доогуур 600 ахмадад дэмжлэг үзүүлэн ажилласнаас гадна Гялсбанк үйлчилгээнийхээ жилийн хураамжийг чөлөөлж, харилцагчиддаа онлайнаар золгох уриалгыг явууллаа. Арваннэгдүгээр сарын 11-нд хатуу хөл хорио тогтоосноос хойш Төрийн банк ажилтнууд болон иргэдээ эрсдлээс хамгаалан ажиллаж ирсэн. Халамж тэтгэвэр тараах үеэр манай баг хамт олон халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллаж иргэдэд халамжийг 100 хувь тарааж чадсан байдаг. Шүүмжлэх хүн олон байсан ч сайшаасан нь бүр олон бий.

Энэ цаг үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлын нэг нь зээлийн хүү болоод байна. Танай банк зээл хойшлуулалт болон зээлийн хүү бууруулах тал дээр ямар бодлоготой байгаа вэ?

Төрийн банкны хувьд зээлийн хүүг үе шаттай бууруулан ажиллаж байгаа. Бид өнгөрөгч онд 11 төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 хувиар бууруулсан бол Сар шинийн өмнөхөн дахин 13 нэр төрлийн зээлийнхээ хүүг 1.2-4.8 хувиар буурууллаа. Үүнд харилцагчдын хамгийн их авдаг зээлүүд болох цалин, малчны, орон сууцны, бизнесийн зээлүүд багтаж байгаа юм. Мөн өнгөрөгч онд Цар тахлын нөлөөгөөр орлого доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон 46,316 харилцагчийн 663.44 тэрбум төгрөгийн зээлийг шимтгэл болон нэмэгдүүлсэн хүүний тодорхой хэсгээс чөлөөлсөн байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүдэд маш чухал шаардлагатай ажлуудыг хийж байгаа юм байна. Сая 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Улсын Их хурлын намрын ээлжит чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Энэ хүрээнд Төрийн банк IPO хийх үү?

Энэхүү хуулийн дагуу системийн нөлөө бүхий таван банк 2022 оны  зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй. Иймд Төрийн банк нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах үүрэгтэй бөгөөд хуулийг дэмжин хүлээн авч, бэлтгэл ажлаа хангаж эхлээд байна. Ингэснээр иргэд, хуулийн этгээдүүд Төрийн банкны тодорхой хувийн хувьцааг хуульд заасан шаардлагын дагуу эзэмших боломжтой болох юм. 

Ярилцсанд баярлалаа,

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419