Баабар: Чингис хааны тухай Хятад ба Оросын төрийн өчигдөр ба өнөөгийн хандлага

Баабар: Чингис хааны тухай Хятад ба Оросын төрийн өчигдөр ба өнөөгийн хандлага

Орчин үеийн дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг гүрнүүдийн тоонд багтах Орос ба Хятад улс нь “төрөөс баталгаажуулсан албан ёсны түүх”-тэй, түүгээрээ өнгөрсөн үеэ үнэлж цэгнэдэг, тэрийгээ бүх нийтээр “ойлгохыг” албаддаг, үзэл суртлын гол зэвсгээ гэж үздэг, сургуулийн сурах бичигт яг таг мөрдүүлдэг.

Үргэлж тийм байсан. Гэвч дэглэм өөрчлөгдөх, хувьсгал гарах, династи солигдоход албан ёсны түүх нь өөрчлөгдөж шинэ дэглэмийн ая данд тохирсон шинэ түүхтэй болдог. Хятадын династиуд солигдох бүрд дараагийн династи урьдахынхаа түүхийг ”албан ёсоор” бичиж өөрийн дүнэлтийг үлдээсээр ирсэн. Романовын удмынхан төрд гараад Оросын түүхийг цоо шинээр бичсэн. Сталины захиалгаар Оросын түүх үндсээрээ албан ёсоор өөрчлөгдсөн бол коммунизм унаж ЗХУ тарснаар “шинэ өнгөрсөн түүх”тэй болсон. Туулж өнгөрүүлсэн түүхийн процесс, түүхэн үйл явдал, түүхэн бие хүн байс хийгээд л өөр өөр үнэлэмж, үнэлгээтэй болсоор ирсэн.

Юанийн дараа гарч ирсэн Мин династи Монгол болон Чингис хаантай болгоныг үгүйсгэж, Хятадын түүхийн гутамшигт үе гэж үзэж байлаа. Монголчуудыг ч “монгол” гэж нэрлэхээс татгалзаж умрын зэрлэгүүдийг нэрлэж байсан урьдын нийтлэг нэршил “татаар” гэдгээр дуудах болов. Юань гүрнийг хууль бус засаглал гэж үздэг, Чингисийг биш Хубилайг илүү дурсаж Юанийг үндэслэгч гэх болжээ.

Гэтэл Манжийн Чин гүрэн дөнгөж үүсэнгүүтээ л Чингисийг мандуулж, төвдийн буддизмын заншлаар бурханчилж, Нурхач, Абахай нар өөрсдийгөө Чингисийн хойд дүр гэж үзэх болов. Манж Чин гүрний үед XIII зууны монгол удирдагчид, түүний дотор Чингис хааны нэр онцгой хүндэтгэл хүлээж, монгол үндэстэн тусгай “халамжинд” бөөцийлөгдөж байлаа.

Гэтэл Манж Чин улсыг унагасан бүгд найрамдахчуудын хувьд Юань гүрэн Хятадын түүхэн дахь хамгийн жигшүүрт төр болж хувирав. Японы түрэмгийллийг Юаньтай адилтган, хятадын ард түмэн Юанийн эсрэг хэрхэн тэмцэж байсныг үлгэр жишээ болгон сурталчлах болжээ. Гэтэл Хятадын төрийн эрхийг барьж асан гоминьданчуудын хувьд японоос илүү аюул аюул занал Хятадын коммунист нам болжээ. Гол шалтгаан нь Өвөр Монголын нутагт гаминьдан, коммунистууд, япончуудын хооронд нөлөөллийн, түүнээ дагаад үзэл суртлын томоохон “мэтгэлцээн” өрнөсөн хэрэг.

Чингис хааныг Хятадын үндэсний баатраар заралсан анхны хүн нь явж явж Чан Кайши болов. Японы эзэлсэн Манжуур, Маогийн хорогдсон Янань аль алин нь Манжуур, Барга, Өвөр Монголын нутаг тул Чингисийн алдар суугийн төлөөх уралдаанд гоминьданчууд ялагдаж байсан шалтгаанаар Чан Кайши ийм шийдэл гаргасан бололтой. 1935 онд тэрээр хэлсэн үгэндээ Чингис хэдийгээр хань үндэстэн биш боловч Оросыг байлдан дагуулж чадсан цорын ганц дундад улсын хүн ба хойч үе нь Москваг хэдэн зуун жил хяналтандаа байлгасан юм гэжээ.
 

Үүгээр тэрээр Москвагийн гар хөл гэж үзэгддэг коммунистуудыг даран сөнөөх нь түүхийн ач холбогдолтой гэсэн санаа шургуулсан хэрэг.

Тэр дор нь Коммунист намын шинэ дарга Мао Зэдун хариуг нь өгөв. Өвөр Монголын монголчууд коммунистуудыг дэмжсэнээр монгол үндэстэн Чингис хааныхаа аугаа уламжлалыг хадгалж чадна гэж тэрээр мэдэгдэв. Мао ингэж хэлснээрээ Чингисийг зөвхөн сөрөг талаас нь тайлбарладаг зөвлөлтийн баримтлалыг зөрчсөн юм.[1]
Өвөр монголчууд ерөнхийдөө коммунистуудыг дэмжсэн. 1949 онд Мао төрийн эрхэнд дөнгөж гарангуутаа Ордост Чингисийн онгонг сэргээлээ. Урьд байсан онгонг япончуудад алдахаас сэргийлэн нүүлгэсэн байсан юм. Энэ үеэс Чингисийг шашинлаг маягаар бурханчлан шүтэх, ёслол үйлдэх зэрэгт анхаарахаа больж соёлын арга хэмжээ наадам цэнгээнд нь Бээжингээс дэмжих болжээ. Тэгсэн ч гэсэн зөвлөлтийн загвараар Чингисийн муулж гутаадаг БНМАУ-тай харьцуулахад Өвөр Монголд Чингисийн нэр “бүтэн” байлаа..

Тавиад оны сүүлчээр Зөвлөлт-Хятадын харилцээ эрс муудахад Чингис хааны нэр дахин улс төрийн суртал нэвтрүүлгийн зэвсэг боллоо. Шинжлэх ухааны сэтгүүл хэвлэлд Чингисийн аян дайныг сайнаар сурталчилж Хятадыг нэгтгэсэн, Монгол төрийг байгуулсан, өрнө дорнийг холбосон, Оросыг дарж авсан гэх зэргээр дөвийлгөн магтах болов. 1962 онд Чингисийн мэндэлсний 800 жилийн ойг Хятадад байтугай Тайваньд хүртэл тун сүржин тэмдэглэсэн нь БНМАУ-тай харьцуулахад эрс ялгаа харагдаж байв. “Хятадын түүхэн дахь Чингисийн ролийг хэт дөвийлгөх гэсэн бээжингийнхэн түүний цустай гарыг цэвэрлэн угааж байна” гэж зөвлөлтийн хэвлэлүүдэд буруутгаад энэ нь пролетарийн интернационализмын эсрэг буржуйн үндэсэрхэг үзлийг сөргүүлэн тавьсан явдал гэж дүгнэв
Соёлын хувьсгалын үед Чингис дахин аймшигт махчин болж хувирав. Монголчуудын Чингис болон түүгээр дамжсан үндэсний соёлыг үгүйсгэж, эсэргүүцлийг нь дарахын тулд маш олон хүнийг хэлмэгдүүлжээ. Чингисийн онгоныг тонож, зарим түүхэн дурсгалыг нь эвдэж устгав.

1978 онд Дэн Сяопиний шинэчлэл эхэлснээр Чингис дахин “цагаадав”. 1980 онд Ордос дахь Чингисийн онгоныг дахин сэргээн засварлалаа. Уриа лоозон ч солигдож “хань үндэстэн ба монголчууд нэг гэр бүл юм” гэсэн “зөөлөн” хэллэгтэй болжээ. “56 үндэстнээс бүрдсэн Хятад орон бол Чингисийн үеийн уламжлал” гээд “Хятадын үндэсний цөөнх бүр нь Хятад орны салшгүй нэг бадрангуй бүрэлдэхүүн мөн ба түүний дотор монголчууд нь энэ их айлын дотор өөрийн үндэсний бахархалт түүх уламжлалаа хадгалан буй бүрэн эрхт гишүүн болой” хэмээсэн “найрсаг” бодлого нь Хятад төрийн үндэстний талаархи албан ёсны бодлого болжээ. Монголын байлдан дагууллыг буруушаахаа больсон, Чингисийг дахиж “гэмтээсэнгүй”.

Энэхүү шинэ бодлого, үйлс, тайлбар нь Чингисийн нэрийг Хятад даяар алдаршуулж, энэ талын хүчтэй суртал, уран бүтээл зэрэг нь гадаад орнуудад ч монголчуудын болон Чингис хааны талаарх үнэлэмжид эерэгээр нөлөөлөх болов. Гэвч Чингисийн өв залгамжлал дээр Хятад, Монголын хооронд өрсөлдөөн үүсгэлээ. Чингис хааны булшийг Алтайн нурууны Шиньжаан талаас олж илрүүлснээ 2000 онд хятадын археолгичид зарлав. Үүнийг Монголын тал үл хэрэгсэн эсэргүүцсэн, хятадууд ч нээлтийнхээ талаар нотолгоо гаргасангүй. Монголын төр ч цаашид Монголын нутагт Чингис хааны булшийг хайж онгичин дээдсийнхээ ясын өндөлзүүлэн үймүүлэхийг хориглов.

 Үүнээс хойш хятадууд Өвөр Монгол дахь Ордосын онгоныг илүүд чухалчилж, ийм байгууламж нь булш ухсанаас илүү чухал ач холбогдолтой гэж тийш улам их хөрөнгө оруулах болжээ. Төрөөс үзүүлэх хөрөнгө мөнгөний гачаал үүссэнээс болоод хувийн хэвшлийнхэн ийш хөрөнгө оруулахыг 2004 онд зөвшөөрсөн байна. “Чингис хааныг хятадын капиталистуудад худалдав” гэсэн бөөн эсэргүүцэл гарсан тул төр энэ бодлоосоо татгалзсан. Чингисийн нэрийг ашиглах нь бас хил хязгаартай юм байна гэж ойлгосон байх. Энэ тухай Израилийн түүхч Михал Биран[2] ихийг ажиглаж олон бүтээл тууривсан.

Өдгөө төрийн дэмжлэгтэйгээр Чингис хаан Хятадын үндэсний тэргүүлэх баатрын үүрэг гүйцэтгэж байгаа. Бээжин дахь Үндэсний түүхийн мүзэйд Хятадын түүхэн дахь аугаа эзэн хаадын тосон баримлын дунд тэрээр хүндтэй байр эзлэн зогсоно. Түүнийг Европыг илбэн тохинуулсан Дундад орны аугаа их хаан гэж магтан түүний тухай үй олон ном товхимол, утга зохиол түүхэн бүтээл, кино, сериал, жүжиг телевикийн бүтээл цувран гарч нүүдэлчин монголчуудыг нэгтгэсэн, Хятадын газар нутгийг өргөтгөсөн явдлыг цохон дуурсах аж. Өвөр Монголын бараг бүх хот тосгонд үнэ өртөг өндөртэй Чингис хааны янз бүрийн хөшөө дурсгал жил бүр нэмэгдсээр.
 
Чингисийн байлдан дагуулал Оросын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн гэдэг тун сонирхол татсан сэдэв юм. Оросын үнэн алдарт шашин Герегийн хараанаас гарч Москвад төвлөрөн улмаар Киевээс салж Москвагийн Орос улс, орос үндэстэн үүсэхэд Чингисийнхний аян дайн голлох үүрэг гүйцэтгэсэн нь түүхэн үнэн юм. Бат хааны довтолгооны үед нэгэнт нэгдсэн захиргаат Киевийн Русь задран үгүй болж дор хаяхад 5-6 ханлиг болон салсан байлаа. Бат хаан Новгородынхныг дэмжиж, бусдыг нь түрэмгийлэн эзлэх замаар нэгтгэсэн. Сарайд нийслэлдсэн Алтан Орд улс үүнээс хойш Оростой вассалын харилцаатай байсан бололтой. Москвагийн Орос, Алтан Орд хоёр хэдэн зууны турш биендээ тусалдаг, заримдаа дайтдаг, Москвагийн Орос нь Алтан Ордод татвар төлдөг вассал маягтай байжээ.
 

Романовын удмынхан Оросын хаан ширээг авснаас хойш монгол-түрэг угсааныхантай харилцах Оросын хандлага тэс өөр болж эхэлжээ. Романовынхан Орос орныг европжуулах гэж их оролдсон, гэвч Оросын империализм өсөхийн хэрээр олон салж хуваагдсан Алтан Ордын үлдэгдлүүдийг өөртөө нэгтгэж байлаа. Орос орон нэг талаас Европ руу тэмүүлэх авч нөгөө талаас үй олон түрэг үндэстнийг өөртөө багтаасан азижсан хагас феодалын орон байв.

 
Чухам энэ үеэс Оросын сэхээтний гайхамшигт давхарга төрөн буй болсон юм. Москва, Санкт-Петербургт төвлөрөх Оросын язгууртан болон сэхээтнүүдийн дотор монгол-түрэг цус холилдсон нь нэн их. Тэдний нэг нь гэгээрсэн абсолютизмын сурталч Михаил Карамзин байсан юм. Тэрээр Орос улсын түүх хэмээх 12 боть туурвижээ. Түүний үеэс л “монгол татаарын дарлал” гэсэн нэр томьёо гарсан байна. Эв нэгдэлгүй Орос гүрэн Чингисийнхний дарлалд орж 150 жил нухлагдсан, 1380 онд Куликовын тулалдаанаар энэ дарлалыг авч хаясан, 1480 оноос бүрмөсөн чөлөөлөгдсөн гэж бичжээ. Орос хүмүүсийн өөрийн түүхийг үзэх үзэлд ийнхүү алж хядаж, нухчин дарж, тамлан зовоож байсан “монгол татаарын дарлал” гээч ойлголт гүн сууж өгчээ.

“Монгол татаарын дарлал” (jugum tartaricum) гэдэг нэршлийг хамгийн анх Польшийн түүхч Ян Длугош[3] (Jan Dlugosz) зохиожээ. Тэрээр оросуудыг монголчуудын эрхшээлд маш олон жил байсаар Европоос тасарч азижсан үндэстэн гээд иргэншил, соёл, үүсэл гарлын хувьд Европын иргэншилтэй хамаагүй харь хүмүүс хэмээн батлах гэж оролджээ. Харин хожим нь Оросын түүхчид үгийг нь ашиглаж утгыг нь өөрчилжээ. Орос үндэстэн бол монголчуудын дарлалд удсан нь үнэн боловч энэ зовлонг даван туулсан соёл иргэншлийн хувьд жинхэнэ европчууд мөн гэсэн утга оруулсан юм.

1917 оны Октябрийн хувьсгалыг удирдсан хүн нь Татаарын Симбирск хотод төрсөн, нийслэл Казаньд нь боловсрол олсон Улъянов буюу Ленин байлаа. Түүнд огт орос цус байсангүй, эх нь эцгийн талаас жүүд, эхийн талаас герман-швед, эцэг нь эцгийн талаасаа кавказ, эхийн талаас монгол цустай аж[4]. Лениний эмэг эх нь халимаг монгол аж. Ер нь Октябрийн эргэлтийг зохион байгуулагчдын дунд орос үндэстэн цөөн байжээ. Каменев, Зиновьев, Троцкий, Свердлов зэрэг жүүд нараас гадна Лениний залгамжлагч Сталин гүрж хүн байв. Эд цоо шинэ “совет хүн” гэдгийг буй болгосон юм. Үзэл сурталжсан космополит хүн!

Дэлхийн II дайнд СССР оролцсоноор “оросын асуудал” босч иржээ. Хүн амын үлэмж дийлэнх болох Оросын аугаа ард түмэн дээр голлон тулгуурлаж байж энэ дайнд ялна гэдгийг Сталин мэдэж байлаа. Коммунист онолоос болоод олон жил дарагдуулсан Оросын үндэсний асуудлыг тэрээр сөхөн тавьжээ. Тэрээр ард түмнээ анх удаа “ах дүү нар аа” гэж дуудах болсон ба Оросын түүх, Оросын ард түмний бахархлыг байнга ярьж байх болсон байна. Алдарт найруулагч Эйзенштейн[5] түүний захиалгаар Невийн Александр, Догшин Иван гэсэн шилээвэр кинонуудыг дайны дундуур хийж өгсөн юм.

Сталин энэ дайныг Оросын ард түмэн Чингисийнхний халдлагын эсрэг, Наполеоны дайны эсрэг баатарлагаар тулалдаж эх орноо хамгаалж байсантай жишин уриалж байв. Тэрээр хаант Оросын цэргийн хувцсыг сэргээсэн ба Александр, Кутузов[6], Суворов[7] зэрэг алдарт жанжнуудын нэрэмжит одон буй болгожээ. Сталин Оросын түүхийг сөхөн байж Гитлерийг Орос орон руу халдсан Чингис, Наполеон нартай зүйрлэж байлаа. Чухам энэхүү суртал нэвтрүүлгийн хүрээнд түүний захиалгаар дайны дундуур Владимир Яны (В.Г.Янчевецкий)[8] Чингис хаан, Бат хаан, Монголчуудын удам гэсэн гурвалсан роман хэвлэгдэж зохиогчийг Сталины шагналаар хөхиүлжээ. Ян энэ зохиолдоо Оросын баатарлаг ард түмний тэмцлийг харуулахын зэрэгцээ монголчуудыг тэнэг мулгуу, зэрлэг балмад ад зэтгэр, адгуус араатан болгох гэж их хичээсэн аж. Маркс XVIII зууны нууц дипломат зохиолдоо “Татаарын дарлал [Орост] хоёр зуун жил үргэлжилжээ… Тэр дарлал нь гарт нь орсон [оросын] ард түмнийг зөвхөн дарангуйлаад зогсоогүй сэтгэл санааг нь хүртэл эвдэн гутаажээ. Татаар монголчууд дээрэмдэх, үй олноор нь хядах аргыг хэрэглэн системтэйгээр алан сүрдүүлэх дэглэм тогтоожээ”[9] гэсэн дүгнэлт хийсэн нь “монгол-татаарын дарлал”[10]гэсэн сэдвийг хөндсөн бүх бичлэгт салахгүй дагадаг болсон байна.

Алтан Орд улсын эзэлсэн болон вассалд барьж байсан тэр газар нутгийг Ленин, Сталин нар СССР болгосон юм. Түрэг улсыг эс тооцвол бүхий л түрэг үндэстнүүд Сталины мэдэлд байв. Шиньжаанд хүртэл Сталин өөрийн хяналттай байсан юм.
 
Нэгэнт Чингисийнхэн Орос орныг, Оросын ард түмнийг дарлаж байсан юм бол дарлагчид нь монгол болон түрэг угсаатнууд. Хэдэн зуун жилийн өмнөх эцэг өвгөдийнх нь “нүглийг” Сталин үр удамд нь тохлоо. Гитлер бол Алтан Ордын монгол-татаарчуудын нэгэн адил харийн түрэмгийлэгч. Оросын ард түмнийг дарлан зовоож байсан харийнхан, олон үе дамжсан ч энэ нүглийнхээ буруутан болж байх ёстой. Ингээд Сталин балкар, ингуш, карачай, крымын татаар, чечень, халимаг болон бусад түрэг, монгол угсаатныг Дундад Ази руу хүчээр нүүлгэн шилжүүллээ. Угсаатны хувьд устгах төлөвлөгөө.

Тэрээр Казанийн татаарчуудыг мөн ингэж шийтгэх санаатай байсан боловч таван сая хүнийг хамрах учир хэтэрхий хүнд байлаа. Ингээд тэрээр асуудлыг арай амраар шийдэв. 1944 оны наймдугаар сарын 9-ий өдөр большевик намын ТХ-ны “Татаарын намын байгууллагуудын улс төр, үзэл суртлын ажлыг сайжруулах тухай” тогтоол гэгч гарсан байна. Энд татаарчуудын өнгөрсөн бүх түүхийг “даварсан, паразит” байсан гэж тодорхойлжээ. Тэднийг нүүлгэн шилжүүлээгүй боловч “зэрлэг” монголчуудын шууд удам хэмээн харааж үндэсний бахархал түүхийг нь нэгмөсөн гутаав. Энэ тогтоолоос хойш эрдэм шинжилгээний судалгаанд, ялангуяа сургуулийн сурах бичиг, шинжлэх ухааны хялбаршуулсан утга зохиол, кино урлагт Оросын ард түмний мөнхийн дайсанг тодотгосон нэгэн загварын тогтонги зураглал буй болжээ[11].
Юутай ч зөвлөлтийн хүмүүсийн ой тойнд Чингис хаан нь Яны тодорхойлолт, ТХ-ны 1944 оны тогтоолоор сууж өгсөн

юм. Энэ ерөнхий шугам хожим ч үргэлжилсэн ба Бободжан Гафуров[12] зэрэг түүхчид улам “шинжлэх ухаанжуулж” өгчээ. Монголын түүхийг нэлээд дорвитой судалсан хүн болох Л.Гумилёв[13] энэ талаар олон ном бичсэн боловч үргэлж гадуурхагдаж байв. Чингист ялагдсан гүрнүүд болох Перс, Арабын сурвалж олигтой эх сурвалж болж чадахгүй гэж тэр үздэг байсан юм. Оросын алдарт найрагч Гумилёв[14], Ахматова[15] нарын хүү болж төрсөн нь ч нийгмээс гадуурхагдах бас нэг шалтгаан нь байсан биз.

СССР задарч, коммунист үзэл суртал унасны дараагаас “монгол татаарын дарлал”-ыг өөрөөр авч үзэх болов. “Алтан Орд бол Орос улсын хамтрагч байсан”, “Орос улс бол Алтан Ордын үргэлжлэл мөн” гэх мэтийн дуу хоолой сонсогдох болж энэ талаар нийтийн хэлэлцүүлэг өрнөх болов. 2013 онд нийт Оросын хэмжээнд бүхий л сурах бичигт “монгол татаарын дарлал” гэхийн оронд “Ордын захиргааны үе” гэж нэрлэхээр тогтжээ. Юутай ч өнөөгийн Оросын “албан ёсны түүх” болон сургуулийн сурах бичигт “монгол-татаарын жигшүүрт дарангуйлал”-ын тухай үг үсэг ч байхгүй болсон.

Баабар
 
 
[1] Michal Biran Chinggis khan in China and in the Muslim World: Between Hero and anty-hero (Acta Mongolica Centre for Mongol studies 2010) p-143-150
 
[2]Михал Биран (1978-) Израилийн түүхч, монголч эрдэмтэн
 
[3] Длугош, Ян (1415-1480) Польшийн түүхч
 
[4]Шаганян, М. Билет по истории (Красная новь Кн1 1938) стр-46-47
 
[5] Эйзенштейн Сергей (1898-1948) Зөвлөлтийн кино найруулагч
 
[6] Кутузов, Михаил (1745-1813) Оросын цэргийн жанжин
 
[7] Суворов, Александр (1730-1800) Оросын цэргийн жанжин
 
[8] Ян Василий Григорьевич (1874-1954) Жинхэнэ нэр нь Янчевецкий. Оросын зохиолч
 
[9] Marx. K. Secret Diplomatic History of The Eighteenth Century (ASIN 2011)
 
[10] Бүгд найрамдах Монгол ард улсын түүх (Улаанбаатар 1955) х-136 [History of the Mongolian People`s Republic, 1955]
 
[11] The Treasures of the Golden Horde (Санкт-Петербург 2000) рр-31
 
[12] Гафуров, Бободжан (1908-1977) Тажикийн түүхч
 
[13] Гумилёв, Лев (1912-1992) Зөвлөлтийн түүхч, Дорно дахины судлаач
 
[14] Гумилёв, Николай (1886-1921) Оросын яруу найрагч
 
[15] Ахматова, Анна (1889-1966) Орос, Зөвлөлтийн яруу найрагч

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419