Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!

Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!
Прокурорын тухай хуулийн 47.1-д “...Прокурор албан тушаалд томилогдохдоо: “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын мэргэжил, ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хүлээнэ” гэж тангараг өргөнө” хэмээжээ.
 
Үүнийг сануулсан нь учиртай. Эргэлзээтэй асуудал байгаа юм. УИХ-ын гишүүн Сү.Батболдыг тойрсон асуудалд прокурор хуулийн хүрээнд ажилласан уу гэсэн асуулт тавигдлаа.
Учрыг хэлэхийн тулд ганц “цаас” гаргаж ирээд ярья л даа.
 
Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийн Сара Я Уокерт Мэдээлэл хүргүүлэх тухай МН-123 тоот албан бичиг илгээжээ.
 
Эндээс асуудал эхэлнэ. Прокурорын байгууллага аливаа хэрэг маргааны талаар гадаад улсын хувийн байгууллагатай харилцах хууль байхгүй. Хэрэв шаардлага үүсвэл “...Гадаад улсын ижил төстэй байгууллага, олон улсын байгууллагатай шууд харилцаж хамтран ажиллах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар санамж бичиг, хэлэлцээр байгуулна” гэдгийг Прокурорын тухай хуулийн 48.1.12-д заагаад өгчихсөн.
...Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийг хэн хөлсөлсөн бэ гэдгийг хамгийн түрүүнд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хариулах ёстой.
Үүнийг ч Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат баталж, 2021 оны нэгдүгээр сарын 13-нд албан ёсоор мэдээлэл хийж, С.Баяр, Ч.Давааням, С.Баярцогт, Ш.Батхүү нарын гадаад улс дахь хөрөнгийг хураах болсон талаар ярихдаа “...Мөрдөх байгууллага болон прокуророос тухайн эд хөрөнгийг хууль бусаар олсон гэдгийг гадаадын ижил эрх бүхий байгууллагуудтай харилцан мэдээлэл, нотлох баримт солилцож, эрх зүйн туслалцааны хүрээнд ажиллагаа явуулах зэргээр өргөн хүрээнд шалгах ажиллагаа явагддаг.  Энэ хүрээнд хөрөнгийг битүүмжлэх, царцаах үүргийг мөрдөх байгууллага болон прокурорын байгууллага хэрэгжүүлдэг. Хурааж авах шийдвэрийг шүүх эцэслэн гаргадаг. Давж заалдах, хяналтын шатаар эцэслэн шийдэгдсэний дараа энэ үйл ажиллагаа явагддаг” гэж байв. 
 
Харин Сү.Батболдын энэ асуудал дээр энэ хуулийг мартжээ. Тэр ч байтугай Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат нь Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийн Сара Я Уокерт илгээсэн бичигтээ “...Арга хэмжээг авахуулах захирамжийг холбогдох бүхий л шүүхэд гаргуулахаар хандах чиглэлийг танд урьд харилцан тохиролцсон гэрээний дагуу өгч байна” гэжээ. Эндээс үзвэл Монгол Улсаас Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмтэй гэрээ байгуулжээ. Тэгэхээр тэр хувийн байгууллагатай ямар байгууллага эсвэл хэн гэдэг хүн гэрээ байгуулсан бэ гэдгийг зарлах шаардлага үүсч байна. Өөрөөр хэлбэл, захиалагч нь хэн бэ.
 
Тиймээс Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийг хэн хөлсөлсөн бэ гэдгийг хамгийн түрүүнд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хариулах ёстой.
 
Цааш нь харъя. Ц.Насанбат уг бичигтээ “...Хэрэв эдгээр бусад улсын харьяаллын аль нэг шүүх битүүмжлэх захирамжийг гаргах үндэслэлгүй байсны улмаас хохирол учирсан болохыг хожим тогтоож, тухайн хариуцагч эсхүл гуравдагч этгээдэд хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч талууд энэ талаар тухайн шүүхийн гаргаж болох аливаа захирамж, шийдвэрийг дагаж мөрдөх үүрэг хүлээж буйг нэхэмжлэгч талуудын өмнөөс би баталж чадна” гэжээ. Эдгээр нэхэмжлэгч талууд гэгч нь Монгол Улсын ТӨБЗГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” ХХК аж. Гэвч эдгээр байгууллагын удирдлагууд прокурор Ц.Насанбатад ийм итгэмжлэл өгөөгүй гэдгээ өнгөрсөн оны сүүлчээр албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэхдээ энэ бол тусдаа асуудал.
 
Хамгийн гол нь энэ “кэйс”-ээр дамжаад эрүүгийн хэргийн хохирогчийн хохирлыг шийдвэрлэх зорилгоор прокурорт олгосон чиг үүрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад иргэний маргаанд сайн дураар оролцогч болоод хувирчихаж байгаа юм.
“...Энэ нь цаанаа улстөрчдийн зөрчил хуулийн тогтолцоог самарч байгаа үйлдэл” гэдгийг Монголын нэр хүндтэй хуульчид хэлээд эхэллээ.
 
Бас нэг ноцтой асуудал нь Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын энэ үйлдлүүдийг зөвтгөн хамгаалах заалтыг 2021 оын нэгдүгээр сарын 21-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлтээр оруулжээ. Тодруулбал, уг хуулийн 31.1-д “...Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалт нэмсэн байгаа юм. Үүнийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө.
 
Гэтэл энэ заалт яаж яваад ороод ирсэн нь ойлгомжгүй байгаа юм. Бас хэрэгжүүлээд эхлэхээр гарах үр дүнг хаанаас нь ямар "бодлого"-оор харсан нь тодорхойгүй байна. Учир нь Шүүхийн тухай хууль, бусад хуульд оруулсан нэмэлтийг батлах үед  УИХ-ын дарга Г.Занданшатар "... Энэ хуулиар төрийн нэрийн өмнөөс шууд гомдол гаргах эрхийг прокурорт өгч байгаа юм байна.  Тийм үү. Одоо бол прокурор шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байсан. Үүнийг нягталж үзээрэй, бусад хуультай зөрчилдөж магадгүй шүү" гэж байв.
Ер нь бол Монголын хуулийг гишгэж, хилийн дээс давсан энэ жонхууг прокурор зуураад байгаа нь ил боллоо.
Нөгөөтэйгүүр эрүүгийн хэрэг байхгүй, иргэний хэргийн гэх нэг тогтоолтой, гадаадын шүүхэд маш зузаан хэвлэлд гарсан материал сэлтийг илгээж шүүгчдийнх нь ундууцлыг төрүүлж, бүр загнуулаад авсан энэ “том” асуудлын цаана үнэхээр прокурорт олгогдсон нийтийн эрх ашгийн төлөөх зарчим байна уу. Аль эсвэл хэн нэгний сэдлээр хууль зөрчин хийгдэж байгаа ажил уу. Албан ёсны хариулт нэхэж байна?!
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419