БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй "AstraZeneca" вакцин ирлээ
БНЭУ-ын Мумбай хотоос Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээсэн AstraZeneca вакциныг МИАТ-ийн агаарын хөлгөөр өнөө өглөө 06 цагт Монгол Улсад авчирлаа.
Үүний дараа вакцины дээжийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өглөө.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сингх, ЭМ-ийн сайд С.Энхболд болон ЭМЯ, ГХЯ-ны төлөөлөл тус үйл ажиллагаанд оролцов.
Энэ 150 мянган тун нь ДЭМБ-ын Ковакс хөтөлбөртэй ямар ч холбоогүй, Энэтхэгийн Засгийн газраас стратеги түнш, эртний оюун санааны хөрш Монголд Улсад бэлэглэж байгаа юм.