ЭМЯ: Шинээр 35 тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 2586 боллоо
Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 44503 шинжилгээ хийхэд 35 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 35 тохиолдлын долоон нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. Ийнхүү "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 54 тохиолдлыг илрүүллээ. Эхний 26 тохиолдол уг шинжилгээгээр илэрч үлдсэн нь тэдгээрийн ойрын хавьтлаас илэрсэн. Одоогоор 1210 ойрын хавьтал болсон 1210 хүн эмчлэгдэж байна. Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд халдвар гарсан тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулж байна" гэлээ.
#ШУУД“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна
Posted by Монгол Улсын Засгийн газар on Friday, February 19, 2021