I-р бүлгийн цустай хүн коронавирусээр хүнд өвчлөх нь бага
COVID-19 цартахал өвчнийг орон орны эрдэмтэд нарийвчлан судалсаар байна. Хүний цусны бүлэг болон халдвар авах магадлал, өвчний хүндрэлийн явцын хоорондох холбоог олоход тэдгээр судалгааны нэг чиглэл орших болсон тухай Европын анагаах ухааны төвийн ерөнхий эмч Анна Кулинкович “Prime” агентлагт ярьжээ.
Өнөөдрийг хүртэл энэ сэдвээр хэд хэдэн судалгаа хийгдсэн боловч хангалттай өргөн хүрээг хамарч чадаагүй учраас эцэслэн дүгнэхэд хараахан болоогүй байгаа аж. Гэсэн хэдий ч улс орнуудын дотоодын судалгаанд үндэслэсэн хийгдсэн статистик шинжилгээнүүд тодорхой чиг хандлагыг илчилж байна.
“Сovid-19-өөр өвдсөн хүмүүсийн дунд I бүлгийн цустай хүмүүс бага байв. Нийт хүн амын I бүлгийн хүмүүсийн тоотой харьцуулахад бага гэж үзэж байгаа юм шүү. Харин II болон IV-р бүлгийн цустай хүмүүс бусадтай харьцуулахад илүү их бас хүнд өвдөж байсан ” гэж эмч онцолжээ. I-р бүлгийн цустай хүмүүст зүрх судасны өвчний хүндрэлийн эрсдэл бага байдаг. Энэ үүднээс тэдгээр хүмүүс COVID-19 –ийн хүндрэлээс “хамгаалагджээ” гэж ажиглагдсан боловч хараахан энэ нь батлагдаагүй байна. Харин IV бүлгийн цустай хүмүүст халдвар хүндэрч байгааг баттай хэлж болох аж.
“Хятадад хийсэн судалгаагаар нас барсан өвчтөнүүдийн дунд II бүлгийн цустай хүмүүс ихэнх хувийг эзэлж байсан нь тогтоогджээ. Гэхдээ өвчлөл ба цусны бүлгийн хамаарал улс болгонд адилгүй байсныг санах хэрэгтэй. Магадгүй бие организмын бусад шинж чанарууд үүнд нөлөөлсөн байж болох” гэж Кулинкович дүгнэжээ.